Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Эрх зүйн т**вар
Tweet

"Nondelegation Doctrine" гэж юу болох талаар сэтгэгдэл бичнэ үү?

хариултыг хэд хоногоос бичье ...


2009.01.06--Хариулт


Nondelegation Doctrine гэдэг бол Үндсэн хуулиар хориглосон хууль тогтоох эрх мэдлийг гүйцэтгэх засаглалын субьектүүдэд шилжүүлэх (эсэх) -тэй холбоотой асуудлын талаарх онолын ойлголт юм. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн зохицуулалтын хүрээн дэх Эрх мэдлийн хуваарилалтын тухай тодорхой хэсгийг судалдаг онол юм.
...

974 уншигдсан.

Шууд холбоос

Шүүгчийн “ДОТООД ИТГЭЛ” vs. Шүүгчийн "ДОТООД ИТГЭЛ"
Tweet


Мэдээж "шүүгчийн дотоод итгэл" гэдэг нь ихээхэн судалгаа шаардсан сэдэв билээ.

Хуульчлан зохицуулсан байдлаас үзвэл шүүгч нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэх ёстой байна. Харин шүүгчийн "хууль хэрэглэх" үүргийн тухайд энэхүү "дотоод итгэл" гээч нь хамааралтай юу гэсэн асуулт гарч ирэх нь дамжиггүй.

Процессын хуулийн зохицуулалтаас үзвэл Дээд шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх эрхтэй байдаг.

Ингэхдээ дараахь үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй байна. Үүнд:

1. хууль буруу хэрэглэсэн
2. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа /хууль/ зөрчс...

2028 уншигдсан.

Шууд холбоос

Шинэ төрлийн бичлэг ...
Tweet

Өнөөдрөөс эхлээд блог -ыг хэр интерактив байгааг мэдрэх санаатай шинэ төрлийн бичлэг эхлүүлэх санаатай байна. Энэ бол эрх зүйн ТААВАР

Дугаар: 1. Kangaroo Court эсхүл Mustang Court гэдэг нэр томьёо ямар утгатай вэ?

хариултыг СЭТГЭГДЭЛ хэлбэрээр үлдээх боломжтой.

2008.11.15
Хариулт


Сэтгэгдэл үлдээсэн та бүхэнд талархлаа. Бас ч үгүй сонин байдлаар тайлбарлаж байна шүү /жишээ нь хадуурдаг, өөрийнхөөрөө зүтгэдэг гэх мэтээр/
Кангарүү эсхүл Мустанг шүүх гэдэг нэр томьёо нь эдгээр нэр бүхий амьтадын ХУРДАН шинж чанартай нь холбогдон гарч ирсэн юм байна. Өөрөөр хэлбэл асуудлыг маш хурдан,...

906 уншигдсан.

Шууд холбоос

Guantanamo дахь АНУ -ын шоронгийн ирээдүй ...
Tweet

Нэгдсэн улсын шинэ соногдсон Ерөнхийлөгч Обама сонгуулийн кампанит ажлын үеэр Гуантанамо дахь АНУ -ын Засгийн газрын үйл ажиллагааг ялангуяа тэнд хоригдож буй хүмүүс "ямар хэрэгт буруутгагдаж буйгаа мэдэх" боломжгүй, хоригдож байгаа үндэслэлийнхээ талаар шүүхэд гомдол гаргах эрхгүй байгааг АНУ -ын түүхэн дэхь СҮҮДЭРТЭЙ хэсэг хэмээн мэдэгдэж, хэрэв сонгогдвол уг шоронг хаана гэсэн мэдэгдэл хийсэн билээ.

Харин шинээр зохион байгуулагдаж буй Обамагийн Шинэ засгийн газар Гуантанамо дахь хоригдлуудаас нилээдийг нь чөлөөлөх, харин үлдснийх нь гэм бурууг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх хэмжээ ...

677 уншигдсан.

Шууд холбоос

Нийт 6 нэр дэвшигчид бүгд цуглуулсан 2.3 сая долларын 65 хувийг өөрийнх нь шүүхийн өмнө ....
Tweet

Техаст байрлаж үйл ажиллагаа явуулдаг шүүхийг хөндлөнгөөс хянадаг олон нийтийн байгууллагаас Бүгд найрамдах нам, Ардчилсан намаас Техасын Дээд шүүхийн шүүгчийн 3 орон тоонд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид нь өөр үүсвэрээс сонгуулийн компанит ажлынхаа ихээхэн хэмжээний мөнгийг цуглуулж байгаа болохыг олж тогоосон байна.
“Олон нийтийн шүүхийн төлөө Техасчууд” гэдэг нэртэй ТББ –ын мэдэгдэж байгаагаар Бүгд найрамдахчууд өөрсдийнхөө компанит ажлын ихээхэн хувийг бизнесийн томоохон хуулийн этгээдүүдээс бүрдүүлж авсан байхад Ардчилсан намынхан өмгөөлөгч нараас ихээхэн хэмжээний хандив авч байгаа нь...

705 уншигдсан.

Шууд холбоос

Undeslelgui nehemjlel gargarch bolon tuuniig devergegch umguulugch nariin jishee ...
Tweet

Enehuu medeeg bi http://www.judicialreports.com site aas ish tatsan bolno.


BROKEN UMBRELLA DEFENSE

Supreme Court Justice Joan A. Madden got fed up with a litigious party late last week, tossing out an umbrella lawsuit and fining the attorney who helped bring the suit. The New York Times reports that Upper East Side restaurateur Nello Balan had sued a supermodel after she returned an umbrella to him damaged. The owner sued for $1 million, claiming emotional distress upon losing the valuable umbrella. Calling the suit a "waste of judicial resources," the judge fined Balan's attorney $500, orde...

1912 уншигдсан.

Шууд холбоос

"Эрх зүйн шүүмжлэл"
Tweet

Одоогийн байдлаар манай улсад 20 шахам тооны эрх зүйч бэлтгэдэг сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сургуулиас олон тооны залуу эрх зүй судлаачид бэлтгэгдэн гарч байгаа бөгөөд сүүлийн үед нийгэмд хуульч мэргэжилтний хэрэгцээ бага байх болсон гэдэг мэдээ үргэлж л зурагт, радиогоор явах юм. Яагаад хуульчдийн хэрэгцээ бага болов оо?

Би хувьдаа хуульчдын хэрэгцээ бага биш харин ч хууль зүйн үйлчилгээний хүртээмж ихээхэн тутмаг байдаг гэж ойлгодог. Хүний нийгмийн ихэнх харилцаа ардаа эрх зүйн ямар нэгэн үр дагаварыг агуулж байдаг. тэр утгаараа хууль зүйн туслалцаа, зөвлөгөө авах шаардла...

1838 уншигдсан.

Шууд холбоос

ШҮҮГЧИЙН “ДОТООД ИТГЭЛ” БА ДУРААР АВИРЛАХ БАЙДАЛ (1998 онд МУИС –ын оюутаны эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан илтгэл)
Tweet

1998 онд оюутан байхдаа бичиж, МИУС -ын Оюутаны эрдэм шинжилгээний бага хуралд оролцож байсан илтгэлээ тэр чигээр нь нийтэллээ. Одоо хальт уншихад зарим хэсэг нь ч бас хэцүү зүйл байх шиг ... гэхдээ хожим бакалаврын дипломын ажил болсон юм.


Нотлох баримтад үнэлгээ өгөх субьектийн дотоод итгэл үнэмшил процессын шинжлэх ухааны маргаантай асуудлын нэг билээ. Шүүгчийн дотоод итгэл гэж юуг хэлэх, түүний хамрах хүрээ, шүүгчийн дотоод итгэл шүүгчийн эрхийн уамсрын харьцаа, шүүгч дотоод итгэлээр нотлох баримтыг үнэлсний үр дүн, шүүгчийн дотоод итгэлд эерэг болон сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс, шүүг...

2164 уншигдсан.

Шууд холбоос

Шүүгчид — Авлигын эсрэг тэмцэлд нэгдэв
Tweet

Шүүгчдийн дунд Авлигын аливаа хэлбэр, өчүүхэн төдий ч хууль бус нөлөөллийг үл тэвчих үзлийг дэлгэрүүлэх нь нэн тэргүүнд хийх шаардлагатай өөрчлөлт болоод байна.
    Учир нь Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засаг, төрийн захиргааны байгууллагуудын дунд асуудлыг хэн нэгний хүсэлт, гуйлт, ятгалаг, шахалт, дарамтаар буюу товчхон хэлбэл НӨЛӨӨЛӨЛ -өөр шийдвэрлэх явдал дэндүү өргөн хүрээтэй тархсан, ерөөсөө хэвийн, байх ёстой, зөвшөөрөгдсөн харилцаа мэтээр хэвшиж тогтсон байгаа нь илэрхий бөгөөд энэ нь ч Шүүх эрх мэдлийн байгуулагуудад хандаж, үйлчлүүлж байгаа хүмүүсийн харилцаанд ихээхэн элбэг ...

848 уншигдсан.

Шууд холбоос

Olympics -оос төрсөн бодол буюу Допингтой хэрэг /doped case/
Tweet


Спортод шударга, өрсөлдөөн чухал байдаг. Тиймээс ч хүн төрөлхтөн олон зууны турш спортын тэмцээн, уралдааны явцад гарч байсан, гарч болзошгүй ШУДАРГА БУС үйлдлийн эсрэг тэмцэж иржээ. Үүний томоохон жишээ нь Допингийн эсрэг олон улсын тэмцэл, хөдөлгөөн /төлөөлөгч нь World Anti-doping Agency http://www.wada-ama.org/ юм. Допинг нь аливаа уралдаан тэмцээнд орж буй тамирчин хүний /зарим тохиолдолд уралдааны морь, нохой байж болдог/ биеийн хүчийг зохиомлоор нэмэгдүүлэхийн тулд хүчтэй үйлчлэл бүхий ЭМ, БЭЛДМЭЛ -ийг хэрэглэх үйлдэл юм.

Гэтэл допинг хэрэглэсэн эрүү, иргэн, захиргааны хэрэг гэж бас...

1046 уншигдсан.

Шууд холбоос

Хэн гэдэг шүүгч ямар саналтай байсан нь нууц …?
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө

    Монгол Улсын хуулийн одоогийн зохицуулалтаар эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхэд хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд “шүүгчийн санал” нууц байх ёстой. Гэтэл бодит байдал дээр шүүгчийн санал “нууц” байж чадах эсэх? Ёр нь шүүгчийн “санал нууц” байх шаардлагатай эсэх? гэсэн хоёр асуулт гарч ирж болох юм.
    Хэрэв хуульд зааснаар тухайн хэргийг шүүгч дангаар шийдвэрлэж байвал тэнд огтоос нууцлаад байх зүйлгүй болно. Учир нь зөвлөлдөх тасалгаанд шүүгч ганцаараа л орно, эцэст нь тэр шүүгчийн саналаар шийдвэр гарна. Тиймээс дангаар шийдэж байгаа тохи...

1232 уншигдсан.

Шууд холбоос

Монгол Улсын шүүхийг 2009-2021 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний төсөлд өгөх санал
Tweet


 Шүүхийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэгч Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүдийг сонгох арга замыг боловсронгуй болгох: Үүнд Шүүхийн Ерөнхий Зөвлөлд өөрсдийг нь төлөөлөх “шүүгч-гишүүд” –ийг сонгоход шүүгчид саналаа өгөх зохицуулалтыг бий болгох
 Сахилгын хорооны бүрэлдэхүүнд улс төрийн албан тушаалтан, улс төрийн намын гишүүн оруулахгүй байхаар зохицуулалт хийх
 Шүүн таслах ажиллагааны хувьд шүүгч тухайн шүүхийн Ерөнхий шүүгчээс хараат бус байх нөхцлийг нарийвчлан тодорхойлох, Ерөнхий шүүгчийн эрх хэмжээг “шүүгч, шүүх бүрэлдэхүүнд шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй” ба...

648 уншигдсан.

Шууд холбоос

АНУ -ын эсрэг дайтаж байгаад баригдсан Гадаадын иргэд Гуантанамо Бэй дэх шоронд ямар хэрэгт холбогдсноо мэдэх, АНУ -ын шүүхэд хандах эрхтэй юу?
Tweet

Хамгийн сүүлийн үеийн байдлаар буюу 2008 оны 6 дугаар сарын 13 -ны өдөр АНУ -ын Дээд шүүх Куба улсын "Гуантанамо Бэй"  дэх  АНУ -ын шоронд хоригдож буй "гадаадын иргэн-дайчид" /enemy combatant/ -ыг Бушын Засгийн газрын ямар тодорхой хэрэгт холбогдуулан хорьж байгааг нь мэдэгдэлгүйгээр удаан хугацаагаар хорьж байгаа явдлыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн шийдвэрлэжээ. 5 харьцах 4 -ын саналаар Дээд шүүх тэдгээр хоригдолууд хэдийгээр гадаадын иргэн бөгөөд АНУ -ын эсрэг дайтаж байгаад баригдсан болон одоо АНУ -ын газар нутгаас гадна хоригдож байгаа боловч тэднийг хорьж байгаа шалтгааныг АНУ -ын Холбо...

1284 уншигдсан.

Шууд холбоос

Монгол маягын ОРОЛДЛОГО
Tweet

    Үндсэн хуулийн цэц "нэр бүхий" иргэдийн гомдлоор  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар Засгийн газар болон Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх хэргийн тооноос хассан шийдвэр гаргасаныг табүхэн санаж байгаа нь лавтай.
    Иймэрхүү явуургүй  /хэн нэгийг өөр хэн нэгэн хариуцлагаас чөлөөлөх/ сэдэл, сонирхлыг зарим хуульчид маань эрх зүйн маргааны хэлбэрт оруулж, улмаар ХУУЛЬ ТОГТООХ аргаар тэдгээрт дээрх явцуу сонирхлоо хэрэгжүүлэхэд нь туслах /муугаар хэлбэл мэргэжлээ худалдах/ болжээ.
    Гэтэл саяхан АНУ -д "үндэсний аюулгүй бай...

521 уншигдсан.

Шууд холбоос

Авилгад ӨРТӨМТГИЙ шүүгч ...
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө

Уулын мод урттай богинотой гэдэг шиг тухайн ажлыг ямаршуухан төлөвшил, зан чанартай хүн эрхэлж байгаагаас их юм шалтгаалдаг. Шүүгчийн албан тушаалд шалгаруулж авах, албан тушаал дэвшүүлэн томилох тохиолдолд нэр дэвшин өрсөлдөгчдөөс ХАМГИЙН ГОЛ нь улааныг харж урваж, шарыг харж шарвадаггүй тийм л зан чанартай хүнийг нь олж сонгох нь чухал. Гэхдээ нэр дэвшигчдийн зан чанарыг тодорхойлох нь тун ч яривагтай ажил бөгөөд одоогийн манай Шүүхийн Ерөнхий зөвлөл энэ ажлыг хийх хүчин чадал дутагдалтай байгаа. Зарим оронд Шүүхийн мэргэшлийн хороо нь нэр дэвшигчий...

586 уншигдсан.

Шууд холбоос

Ирээдүйн ШҮҮГЧИД Гаднаа ГЯЛАНЦАГ дотроо ПАЛАНЦАГ байх гэж үү
Tweet

Бусдын хэрэгт хошуу дүрэхгүй байгаа нь энэ гээд ШҮҮХ -ийн одоо, ирээдүйн талаар санаа зовохгүй байх нь зохимжгүй.
Ялангуяа ойрын болон хэтийн ирээдүйд ШҮҮХ -ийг бүрдүүлэн авч явах хүмүүсийн талавшил, хандлага, ёс зүйд ихээхэн анхаарах шаардлагтай байна. 1990 оны эхэн болон дундуур нэг хэсэг шүүхэд  ЗАЛУУ  ажилтан бараг  байхгүй байлаа. Голцуу л  "туршлагатай"  ахимаг насны улсууд  шүүхийн бүхий л албан тушаалд  ажиллдадаг байлаа.  Харин 1990 -ээд оны төгсгөлд шинэ удирдлага гарч ирснээр шүүх "ЗАЛУУЖИХ" хандлагтай болсон. Гэхдээ одоо эргээд харахад тэр ЗАЛУУЖУУЛАХ бодлого, эрмэлзлэлийн үр дүн ...

542 уншигдсан.

Шууд холбоос

Боловсон хүчний ХАРАНГАДАЛд орсон шүүх
Tweet

 
    Одоо хамгийн гол нь шүүхэд шаардлагатай байгаа зүйл бол БОЛОВСОН ХүЧНИЙ шинэтгэл юм, бид  шүүхийг бүрдүүлэхдээ, шүүхийн ажлыг эрхлэн гүйцэтгэх хүмүүсийг шилж сонгохдоо ШИНЭ, ДЭВШИЛТЭТ үЗЭЛ бодолтой хүмүүсийг авах хэрэгтэй, тийм хүмүүсээр бүрэн бүрдүүлж чадахгүй, боломжгүй бол ядаж талаас дээш хувийг нь болгох хэрэгтэй

    Тэгэж байж сая жаахан дээшлэх эхлэх тавигдаж  одоогийнх шиг  ШүүГЧ, эсхул ЕрөНХИЙ ШүүГЧ хийчих хүн олдохгүй аргаа ядахдаа *** гэх мэт хүмүүсийг томилж байхав дээ

2008.11.12 -ны өдөр зочин Хатнаагын сэтгэгдэлийн дагуу зарим ойлгомжгүй зүйлд засвар орууллаа. засва...

670 уншигдсан.

Шууд холбоос

“Спортын-сэтгүүлч” гэж байхад … “эрх зүйн-сэтгүүлч” гэж байхгүй л …?
Tweet

    Гадны улсуудын ажлын байрны зарын тухай мэдээллээс та “We have a unique opportunity for a recent graduate to be an News Legal correspondent” гэсэн шиг зар олныг харж болно. Энэ бол эрх зүйн сэтгүүлч ажилд авах зар юм.
    Олон ч удаа сонин, сэтгүүл эсхүл телевизийн сувгаар нэвтрүүлж буй мэдээ, нийтлэл, нэвтрүүлэг зэрэгт хөндөгдөж буй “хууль, эрх зүйн” холбогдолтой асуудлуудад хэт таашаа мэдээлэл эсхүл огт ойлгомжгүй зүйл их яригддаг. Энэ нь сэтгүүлчид маань хууль, эрх зүйн мэдлэггүйгээс болоод байх шиг. Сэтгүүлч бүр “хууль зүйн мэдлэгтэй” байх ёсгүй, шаардлага ч үгүй, гэхдээ тухайн сонины...

1093 уншигдсан.

Шууд холбоос

Шүүхийн ДАРГА буюу ХЭТ хоцрогдсон үзэл…!
Tweet

    Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүх тус бүрт ЕРӨНХИЙ ШҮҮГЧ байна. Хэрэв шүүхийг шүүгч, ерөнхий шүүгчээс бүрддэг гэж ойлголвол шүүхэд ДАРГА байхгүй. Ардчилсан тогтолцоотой улс, нийгмийн хувьд шүүхэд ДАРГА байх ч үндэсгүй юм. Учир нь шүүх бол захиргааны байгууллага биш, харин хэнээс ч түүний дотор байгууллагын менежментийн хувьд буюу “зохион байгуулалт” –ын хувьд удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй ЕРӨНХИЙ ШҮҮГЧ -ээс ч хараат бус байх ёстой.
    Харин энд шүүхийн захиргааны бүтцийг ялгаж ойлгох хэрэгтэй. Бүх шүүхэд тамгын хэлтэс (газар) байдаг бөгөөд энэ нь даргатай гэхдээ тамгын х...

906 уншигдсан.

Шууд холбоос

“Шүүхийн байшин дахь буудалцааны хэрэг” -ийг хянан шийдвэрлэхээс шүүгч өөрөө татгалзан гарчээ.
Tweet

    2005 оны 3 дугаар сарын 11 –ны өдөр Georgia мужын Atlanta хот дахь Fulton сумын (county) Шүүхийн байшинд Brian Nichols гэгчийн “хүчин” –гийн хэргийг шүүн таслах шүүх хуралдааны эхэнд шүүгдэгч нь өөрийг нь харгалзаж байсан эмэгтэй харгалзагчийг хүчээр давамгайлан гар бууг нь булаан авч, шүүх хуралдааны танхимд нэвтрэн орж шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг буудан хороосон хэрэг гарсан ажээ. Тэрээр мөн шүүхийн байшингаас зугтан зайлах үед нь зогсоохыг оролдсон цагдаагийн ажилтныг буудан хороосон болон шүүхийн байшингаас холгүй орших гэрт нь холбооны мөрдөгчийг буудсан хэргүүдэд одо...

700 уншигдсан.

Шууд холбоос