Өнөөдрөөс эхлээд блог -ыг хэр интерактив байгааг мэдрэх санаатай шинэ төрлийн бичлэг эхлүүлэх санаатай байна. Энэ бол эрх зүйн ТААВАР
Дугаар: 1. Kangaroo Court эсхүл Mustang Court гэдэг нэр томьёо ямар утгатай вэ?
хариултыг СЭТГЭГДЭЛ хэлбэрээр үлдээх боломжтой.
Хариулт
Сэтгэгдэл үлдээсэн та бүхэнд талархлаа. Бас ч үгүй сонин байдлаар тайлбарлаж байна шүү /жишээ нь хадуурдаг, өөрийнхөөрөө зүтгэдэг гэх мэтээр/
Кангарүү эсхүл Мустанг шүүх гэдэг нэр томьёо нь эдгээр нэр бүхий амьтадын ХУРДАН шинж чанартай нь холбогдон гарч ирсэн юм байна. Өөрөөр хэлбэл асуудлыг маш хурдан, хам хум шийддэг, хэлбэрийн төдий шүүх ажиллагааг нэрлэдэг байна.
ХУРДАН гэхдээ хүнд сурталгүй, хурдан шаламгай асуудлыг шийддэг гэдэг утгаараа биш харин эсэргээрээ хэрэг маргааныг хурдан шийдвэрлэж байна гэдэг нэрийн дор шүүгдэгч нарт "due process" буюу процессын эрхийг эдлүүлдэггүй ихэнхдээ гарах шийдвэр нь урьдчилан тодорхой болсон шүүх хуралдааныг хэлдэг байна.
Мустанг буюу Кангарүү шүүх ажиллагааны явцад гэрч дуудах, мэтгэлцэх, эсрэг талын мэдүүлгийг няцаах, гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ өөрөө нотлох үүрэггүй байх, нууцаар эсхүл хууль бусаар цуглуулсан нотлох баримтад тулгуурлан шүүгдэхгүй байх, ашиг сонирхлын зөрчилтэй шүүгч, иргэдийн төлөөлөгчийг татгалзах, давж заалдах эрхүүдийг эдлэх эрхгүй болдог байна.
анх 1853 оны үед Америк дахь алт ухагчдын /яг л одооогийн Монгол шиг хөлтэй гартай болгон нь алт ухаж байсан үе/ хөдөлгөөний үед *Мустанг шүүх* энэ нэр томьёо Техаст баримт бичигт тэмдэглэгдэн үлдсэн байжээ. Түүнчлэн маш олон Австраличууд алт ухахаар Америкт ирж байсан бөгөөд тэдгээр хүмүүс *Мустанг шүүх* гэдэг Америк нэр томьёог өөрийн нутгийн амьтны нэрээр *Кангарүү шүүх* гэж нэрлэх тохиолдол гарч байжээ.
Сэтгэгдлүүд
2009-11-21 - hi
Бичсэн: Зочин
juristmn@yahoo.com-r holboo bariarai 1 sanal bainaa
2008-11-26 - шуух
Бичсэн: natsag
7/1-н хэрэг буюу ЭХ-ийн 179-р зүйлчлэгдэж байгаа шүүгдэгч нарын хэргийг хэрхэн шийдвэрлэж байгааг харахад манайд ч бас ийм нэр томьёо хэрэглэж болохоор харагдаж байна шүү.
2008-11-14 -
Бичсэн: dadido
за ёстой муйхарлая.наад амьтнуудын явдалтай холбоотой байх. мустанг буруу ч байг зөв ч бай тэр чигээрээ давхиад байдаг байх. адуу чинь хадуурдаг даа. өөрөөр хэлбэл өөрийнхөө зөв гээд тас итгэчихсэн. имж нь болохоор тэнд ч нэг өөр энд ч нэг өөрөөр шийдээд таваргаад л явдгыг хэлэх болов уу гэж бодном
2008-11-12 -
Бичсэн: Хатнаа (зочин)
ер нь тэгээд болж бүтэхгүй байгаа юманд л элдэв нэр хоч өгөөд байдышдээ.
ер нь шүүхийг бүхэлд нь тэгж нэрлэж болох эсэхийг сайн мэдэхгүй юм. тодорхой тохиолдолд дээр тэгж хэлээд байдаг байх.
ХХША-ны журам зөрчих ч юм уу, магадгүй шүүхий жишиг ч юм уу зөрчөөд хэрэг шийдвэрлэвэл тэгж хэлдэг гэж ойлгож байгаа шдээ.
2008-11-11 -
Бичсэн: galbaatar
шүүх ямар байдлаар эрх зүйт ёсонд нийцэхгүй байх вэ? гэдгийг бодож байна.
одоо бодож байгаагаар, Шүүх өөрийн шийдвэрийг хэнээс ч хараат бус, эрх зүйн ухамсраараа гаргах ёстой. Харин элдэв журам, процедур, прецедэнт нь шүүхийг хүчгүйдүүлж, бүх үйлдлийг нь бараг заагаад өгцөн юм шиг байдгийг дээрх 2 нэр томьёо илэрхийлж байгаа байх.
2008-11-11 -
Бичсэн: galbaatar
Kangaroo Court эсхүл Mustang Court гэж нэрлээд байгаа нь illegal court-н тухай бололтой.
2008-11-11 - many thanks
Бичсэн: Tsogt (зочин)
та хэдийгээр хуульч биш ч гэсэн мустанг -ын хувьд дөхүүлж таасан байна.
Түүнээс гадна та энэ тааварыг таахын тулд энд тэндээс мэдээлэл цуглууж, мэдлэгээ дээшлүүлэхэд чинь нэмэр болох болов уу гэж бодсон юм. Баярлалаа.
Хариуг хэд хоногийн дараа бичье.
2008-11-11 -
Бичсэн: honzo
Би ч хууль, шүүхийн хүн биш л дээ. Зүгээр нэрнээс нь бодоод юу байж болохуу гээд таасан юм. Кангэрү гэж амьтан чинь ууттан амьтан болохоор шүүгдэгч нь хамсаатантай, тэр нь шүүх дээр байхгүй байгаа ухааны юм бодоод, харин мустанг гэдэг дээр нь хам хум, бүдүүлгээр шүүх гэсэн анхны сэтгэгдлээр таамаг дэвшүүлээд Гоогэлдсэн чинь харин өөр юм байна. хэхэ