Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Хууль тогтоох байгууллага хууль зөрчиж байгаа нь Хууль дээдлэх үзлийг үгүйсгэхэд хүргэж байна.
Tweet

Доорх мэдээ www.news.mn веб сайтад тавигджээ.

Гишүүдийн эзгүйд хууль батлагдав: Хаврын турш налайж суусан эрхэм гишүүдийн олонх нь чуулганыг өндөрлүүлэхийн даваан дээр ажлаа хаяж, эзгүй үед нь УИХ нэг өдрийн дотор 10 шахам хуулийг баталдаг болов. Тухайлбал, УИХ өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар 30 шахам асуудал хэлэлцсэнээс 10 гаруйг нь баталсан юм. Үдээс өмнөх хуралдаанд 20 гаруй гишүүн, үдээс хойшхи хуралдаанд 10 хүрэхгүй гишүүн оролцов. Нэг гишүүн дээд тал нь зургаа, хамгийн багадаа гурван кноп дарж байж санал нь хүчинтэй болж байв.

Ийм мэдээнд болон TV гарч буй УИХ -ын гишүүд бусдынхаа өмнөөс "санал өгч" буй дүр зурагт бид дассан болтой. Гэтэл энэ чинь цаанаа Хууль дээдлэх үзлийг үгүйсгэсэн маш ноцтой сөрөг үр дагавартай үйлдэл гэдгийг мэдсээр л атлаа үүнийг зогсоох талаар дорвитой үг үйлдэл хийгдэхгүй байна. Яах гэж тэгвэл 76 гишүүнтэй байхаар УИХ тогтоож, яах гэж аливаа шийдвэр гаргахад тодорхой хувь хэмжээ, оролцоо, олонхийн санал шаардсан болж таарах вэ.

Зүй нь эдгээр Үндсэн хуульд нийцээгүй журмаар батлагдсан (гэх) хуулиудыг дагаж мөрдөхгүй ч байж болох юм. Шүүхийн шийдвэрт оролцоогүй шүүгч гарын үсэг зурдаггүй шүү дээ, хэргийг шийдвэрлэхэд оролцоогүй шүүгч санал өгдөггүй, тийм бол дуун дээр уг шийдвэр хүчингүй байдаг.

Түүнчлэн УИХ -аас журмын дагуу тогтоогоогүй "хууль" -ийг Шүүх хэрэглэх үү гэдэг асуудал ч үүсч магад.
Ер нь энэ увайгүй, худлаа процессыг зогсоохын тулд Хуульчид эдгээр "тогтоогүй" хуулиудаас аль нэгийг нь сонгож аваад Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэх хэрэгтэй юм биш үү.
 

1260 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд

2013-01-26 -

Бичсэн: Зочин

Зөв сайхан шүлэг бичсэн байна

. Шууд холбоос

2013-01-26 - Найзаа дурсья

Бичсэн: Зочин

НАЙЗАА ДУРССАН СЭТГЭЛ
Найр наадам баяр цэнгэлд байнга хамт
Налайгаад л инээж суудаг найз минь чи
Нам улс төр наадах цаадахаа ярилцаад
Найз нартайгаа хамт ярьж л суухгүй энд алга
Ажил ажил хурал хуй гэсээр яваад
Алд биеэ гаргуунд нь хаяж
Адаг сүүлд аюулт өвчнөөр
Азгүй биднийгээ орхиод энд алга...
Яасан эрт эргэж ирэхгүй хол явав
Яалт ч үгүй тэд төрийн өмнө
Яах ч аргагүй төмөр нүүр гаргаж
Ямагт тэд үнэнч байж өөрийгөө зовсоон
Үгүй чи жаргаж явсан шүү найз минь
Үнэн худал дэнсийг хайн өдөр шөнөгүй уншиж
Үүрэгт ажлаа үнэн сэтгэлээсээ сайн хийсэн
Үдийн хойно үг хэлж, ёо ч гэлгүй үүрд яваад өгсөн
Гэгээлэг өөдрөг сайхан сэтгэлт чи минь
Гэмгүй бас тусч, хөгжилтэй зантай
Гэрэлт нийгэм чамаар минь дутаж
Гэмшиж бид харамсаж хоцорлоо
Хууль ном ярьсаар яваад л
Хуурамч нийгмийг засах гэж зовоод
Хуйхаа маажиж хараал тавиад
Хамаг сүүлдээ тэгээд үхэж амарсан юм уу
Олон сайхан найзтай явсан чи
Одоо харин тэдний зарим нь
Ор тас мартсан бол яанаа
Орон тоо гарлаа гэж баярласан бол яана
Уй гашуудал болж тэд нэг бужигнаад
Ум хамгүй л тараад завгүй
Уйтгар гуниг дунд бид цөөхүүлээ
Үйлээ үүрээд л хоцорлоо доо
Шудрага үнэний эрэлд хатаж
Шүүн таслах ажилд сэтгэл нь гэмшиж
Шийдвэр нэгэнт гарсан гээд л
Шаймын инээж суудагсан найз минь
Өөрийн чинь орон зай бидэн дунд
Өм цөм хоосон онгойгоод нэг л эвгүй
Өр зүрхэнд минь бөөн харуусал
Өмөлзөх сэтгэлдээ дотогшоо гэмшинэ
Сүхбаатарын талбайгаа нар зөв тойроод одлоо
Санаанд нэг л тодхон инээгээд үлдлээ
Салахгүй гээд болдоггүй энэхэн хорвоод
Саатаж нэг хэсэгхэн ч удахгүй яав даа найз минь

Дотно сайхан явсан найз чинийхээ араас
Доголон нулмистай бид гэмшээд үлдлээ
Даанч хүнд ажлын ачаалалд сэтгэл нь сэмрэн
Доромжилсон харцанд нь дордож гудайгаагүй шүү
Хууль хамгаалж ган бат зогссон
Дээш нь шат ахиулах зориг дутсан
Тэд минь уулзаад юу гэж ярьдаг бол
Төрд бат зүтгэсэндээ хармасдаг бол уу
Цугтаа бид инээлдэж жаргаж явсан
Цуглаж бас хуралдаж суулаа
Цуутай хэрэгтнүүдийн чихийг зөөлөлсөн
Цагаан мөртэй хар нөмрөгтэй шүүгчид байсан
Нүдээн боон илд барьсан
Нээрээ та нар минь Памидаа юм даа
Арыг нь төр, бат даахгүй бол
Амьдрал даан ч богино юм
Хоёр хүний нэг нь гомдож гардаг
Хуйвалдаан дандаа байдаг гэж
Хардаж дандаа хэл ам дагуулдаг
Хурмастаас тэд одоо харж суугаа
Адуунд дуртай явсан миний найз
Азрага адуу чинь өсөж байгаа
Аглаг ууландаа бэлчиж байгаа
Амьдрал хэмээрээ үргэлжилж байна...

Чинос овгийн Даш-Очирын Агваан
Гачуурт хар усан тохой.
2012 оны 12 дугаар сар 17-ны 24:44


. Шууд холбоос

2012-05-22 -

Бичсэн: Зочин

Гишүүдээс асуулт, санал гарсангүй. Гишүүдийн анхаарал тогтохгүй гарч орж байгаа тул хуралдаан даргалагч Д.Дэмбэрэл “Гишүүд ээ, хууль баталж байна. Суудалдаа суугаарай” хэмээн байнга сануулж байна. Гишүүд сонгуулиас өөр зүйл бодохоо больж хуулиудыг ямар ч анхааралгүйгээр баталж байна.

. Шууд холбоос

2012-05-21 -

Бичсэн: Зочин

УИХ энэ байдлаа засахгүй бол энэ удаагийн сонгуулиар цөөхөн хэдийг сонгоод тус бүрт нь хэд хэдэн кноп хариуцуулчихвал ер нь ...

. Шууд холбоос





:-)
 
xaax