Бусдын хэрэгт хошуу дүрэхгүй байгаа нь энэ гээд ШҮҮХ -ийн одоо, ирээдүйн талаар санаа зовохгүй байх нь зохимжгүй.
Ялангуяа ойрын болон хэтийн ирээдүйд ШҮҮХ -ийг бүрдүүлэн авч явах хүмүүсийн талавшил, хандлага, ёс зүйд ихээхэн анхаарах шаардлагтай байна. 1990 оны эхэн болон дундуур нэг хэсэг шүүхэд ЗАЛУУ ажилтан бараг байхгүй байлаа. Голцуу л "туршлагатай" ахимаг насны улсууд шүүхийн бүхий л албан тушаалд ажиллдадаг байлаа. Харин 1990 -ээд оны төгсгөлд шинэ удирдлага гарч ирснээр шүүх "ЗАЛУУЖИХ" хандлагтай болсон. Гэхдээ одоо эргээд харахад тэр ЗАЛУУЖУУЛАХ бодлого, эрмэлзлэлийн үр дүн нь гагцхүү боловсон хүчний бодлогод залуу настай хүмүүсийг ажилд авснаар биш харин "ШИНЭ СЭТГЭЛГЭЭ" тэй хүмүүсээр шүүх сэлбэгдсэн тохиолдолд хангагдах байж.
Харьцангуй олон шинэ, залуучууд шүүхэд ажилд оржээ. Гэхдээ тэдгээрийн заримыг ШҮҮХИЙН АЖЛЫН ШАЛГУУРААР БИШ харин Биеийн хөгжил, Спортын чадварыг илүүд үнэлж авсан явдал байдаг. Энэ бол шүүхийг шинэ, залуу боловсон хүчнээр хангах ажлыг зарим хүмүүс хэрэгжүүлж буй арчаагүй хэлбэр нь .
үргэлжлэл ...
Сэтгэгдлүүд
2008-11-26 - бид хийхгүй бол хэн хийх вэ?
Бичсэн: Бэбэ (зочин)
ирээдүйд шүүгч болох хүсэлтэй олон зуун оюутан хуулийн сургуульд суралцан байдаг.тэдгээр хүмүүс сайн хичээн суралцаарай.and let's develop our country!
2008-11-26 -
Бичсэн: Бэбэ (зочин)
ирээдүйд шүүгч болох хүсэлтэй олон зуун оюутан хуулийн сургуульд суралцан байдаг.тэдгээр хүмүүс сайн хичээн суралцаарай.and let's develop our country!
2008-04-03 - ачааллыг нь хөнгөлье
Бичсэн: dadido
Дүүргийн шүүхийн ачаалал аймаар их. Ер нь дүүргийн бүх юм. Удирдлага зохион байгуулалт менежмент муу байдаг нь ч нөлөөлдөг байх. Төрийн захиргааг өргөтгөхийн оронд шүүхээ бараг нэммээр юм. Шударга үнэнийг тогтоох байгууллагаар иргэд үйлчлүүлж чадахгүй бол яаж төрдөө, шударга ёсонд итгэх билээ. Дадлагад гарч байхад зарим шүүгч нар "Битгий л шүүгч болоорой доо ёох" гэж л байсан. Нээрээ их л ачаалалтай юм байна лээ. Ямар ч алт шиг шүүгч очлоо гээд тэр ачааллыг яаж ч чадахгүй шүү дээ. Дадлагад гарсан би ядраад үхлээ!
2008-03-24 - Ирээдүйн шүүгчид Тамирчин-Шүүгч байж яагаад болохгүй гэж :-)
Бичсэн: Umirbyek Sultanmurat
Шүүх болгонд нийтлэг илэрч буй нэгэн дутагдал энэ мөнөөс мөн. Жишээ нь манай нэгэн найз биеийн тамирт муу болхоор
шүүхэд ажилд орж чадаагүй л явна. Гэхдээ Монголын бүх шүүхийг "ийм" гэж хэлэхгүй, зарим аймгуудын шүүхийн тамгын хэлтэс "бичиг хүргэгч"-дээ хүртэл "эрх зүйн" дээд боловсролтой байх шаардлага тавьдаг байна.