Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Авилгад ӨРТӨМТГИЙ шүүгч ...
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө

Уулын мод урттай богинотой гэдэг шиг тухайн ажлыг ямаршуухан төлөвшил, зан чанартай хүн эрхэлж байгаагаас их юм шалтгаалдаг. Шүүгчийн албан тушаалд шалгаруулж авах, албан тушаал дэвшүүлэн томилох тохиолдолд нэр дэвшин өрсөлдөгчдөөс ХАМГИЙН ГОЛ нь улааныг харж урваж, шарыг харж шарвадаггүй тийм л зан чанартай хүнийг нь олж сонгох нь чухал. Гэхдээ нэр дэвшигчдийн зан чанарыг тодорхойлох нь тун ч яривагтай ажил бөгөөд одоогийн манай Шүүхийн Ерөнхий зөвлөл энэ ажлыг хийх хүчин чадал дутагдалтай байгаа. Зарим оронд Шүүхийн мэргэшлийн хороо нь нэр дэвшигчийн мэдлэг, мэргэжлийн тухайд /манайхтай ижил/, харин ёс зүйн эсхүл сахилгын хороо нь нэр дэвшигчийн туулж өнгөрүүлсэн амьдралын талаар БОДИТТОЙ нарийн судалгаа хийсний /манайх ийм биш/ эцэст сая тухайн хүн хэнээс ч ХАРААТ БУСААРажиллах ёстой шүүгч гэсэн албан тушаалыг эрхэлж чадна гэсэн дүгнэлт гаргаж уг албан тушаалд томилох эрхтэй этгээдэд нь санал болгодог байна.

Манай практикт шүүхийн туслах ажилтанууд шүүгч болох нь их байдаг. Мэдээж үүнд маш их шүүмжлэлтэй ханддаг, үүнийг ч буруутгах боломжгүй. Гэхдээ тухайн хүнийг шүүхийн туслах албан тушаалд ажиллуулж тодорхой хугацаагаар "ХАРСНЫ" эцэст дээр дурьдсан холбирч, хөлбөрөх, савчих муу зан чанаргүй нь өөрөөр хэлбэл шүүгчийн ажилд хэт харьшлах зан чанаргүй гэдгийг тодорхой төвшинд тогтоох боломжийг шүүхийн байгууллагад олгож байх шиг.

Харин эдгээр туслахууд зөв шудрага байхын оронд тухайн байгууллагад тогтсон сөрөг, буруу хандлагыг өөртөө тусган авч, үндэслэлгүй ихэрхэх хандлага зарим шүүхэд ажиглагддаг. энэ бол байгууллагын характер -аас шууд шалтгаалж байгаа асуудал юм. Өөрөөр хэлбэл тухайн шүүхийн шүүгчид ямархуу зан төлөвшилтэй байна, түүнийг туслах ажилтанууд тусгаж авч байгаа нь харагддаг. Иймд шүүгчид өөрсдөө авлигад ӨРТӨМТГИЙ биш байх ёстой.

Ямар шүүгчийг авлигад ӨРТӨМТГИЙ хэмээн тодорхойлох вэ гэвэл хүний эрхийг хангах, хууль ёсыг сахиулах эцсийн баталгаа байх ёстой гэдгээ огт ойлгодоггүй, эсхүл тийм үүрэгтэй гэдгээ ерөөсөө мэдээгүй ... тийм хүмүүсийг хэлдэг юм. Ийм хүмүүсээс хэрхэн ангижрах нь одоо бидний буюу Монгол улсад шудрага, ардчилсан тогтолцоог улам хөгжүүлэх зорилготой хүмүүсийн хувьд чухал болоод байна.

...

586 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд

2008-12-07 - шүүхийн өнөөгийн байдал......

Бичсэн: Зочин (зочин)

шүүх үнэхээр ачаалалтай байгаа нь үнэн.Үүнтэй холбоотойгоор хэргээ уншилгүй шүүх хуралд ордог үүнээсээ болж хэргийг буруу шийддэг асуудал их гарч байх шиг байна. Иймээс шүүгчийн ачаалалыг буруулах зорилгоор шүүгчийн орон тоог зайлшгүй нэмэх хэрэгтэй байна. Одоогоор манай улсад шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлдэг байгуулага ховор байсан ч иргэд нь хандаж сураагүй шууд л шүүх рүү явж байгаа нь шүүхийн ачаалалыг үнэхээр нэмэгдүүлж байна. Шүүх дээр бас нэг ажиглагдаж буй зүйл шинэ төгсөж буй боловсон хүчнүүдээс хамгийн чадвар муутай хүмүүс шүүхийн нарийн бичиг болж байгаа юм шиг санагдлаа эд бол ирээдүйн шүүгч нар тиймээс хангаж цалинг нэмэх нь шударга шүүх шүүгчийн авилгалийг бууруулах нэг том алхам болох болов уу

. Шууд холбоос

2008-04-03 - шүүх..

Бичсэн: dadido

Хэд хоног шүүх дээр дадлагад гарлаа.  Үнэхээр их ачаалалтай юм аа.  Нэг шүүгчид 50 гаруй хэрэг байна.  Энэ их л ачаалалтай санагдлаа.  Бас дээрээс захирамжийн дугаар, шийдвэрийн дугаар гээд л хамаг нервээ үрэх юм.  Олигтойхон программ зохиочихож болдоггүй юм уу.  Програмынхаа ч учрыг сайн олохгүй юм  .Ядахдаа ажлын ачааллыг нь хөнгөлмөөр юм.  Нэг дүүрэг чинь бараг гурав дөрөв аймгийн хүн амтай байна шүү дээ.  Авилгын нэг нөхцөл нь магадгүй шүүгчийн ажлын ачаалал болж болно шүү дээ. 

. Шууд холбоос





:-)
 
xaax