Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Монгол маягын ОРОЛДЛОГО
Tweet

    Үндсэн хуулийн цэц "нэр бүхий" иргэдийн гомдлоор  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар Засгийн газар болон Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх хэргийн тооноос хассан шийдвэр гаргасаныг табүхэн санаж байгаа нь лавтай.
    Иймэрхүү явуургүй  /хэн нэгийг өөр хэн нэгэн хариуцлагаас чөлөөлөх/ сэдэл, сонирхлыг зарим хуульчид маань эрх зүйн маргааны хэлбэрт оруулж, улмаар ХУУЛЬ ТОГТООХ аргаар тэдгээрт дээрх явцуу сонирхлоо хэрэгжүүлэхэд нь туслах /муугаар хэлбэл мэргэжлээ худалдах/ болжээ.
    Гэтэл саяхан АНУ -д "үндэсний аюулгүй байдал, цагаачлалын бодлогын шинэчлэлт" нэрийн дор Нэгдсэн улсын Хууль зүйн яамнаас дээрх шиг Монгол маягын оролдлого хийсэн байна.
    Цагаачлалын холбогдолтой асуудлыг харьяалан шийдвэрлэдэг захиргааны байгууллагын шийдвэрийг шүүхийн болон олон нийтийн хяналтаас гаргах оролдлого хийгдсэн байна. Ингэхдээ Хууль зүйн яам нь цагаачлалын асуудлаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг "Цагаачлалын маргааныг хэлэлцэх Зөвлөл" -өөс давж заалдах журмаар хэлэлцэх журамд өөрчлөлт оруулах аргаар шийдвэрлэсэн байна. Урьд нь дээрх Зөвлөл /манай Татварын маргаан таслах Зөвлөл болон Төрийн албаны Зөвлөл мэт/ нь цагаачлалын асуудлаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хэлэлцүүлэн, бичгээр үндэслэл бүхий шийдвэр гаргаснаар тэдний шийдвэрт шууд Холбооны давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах журамтай байжээ.
Гэтэл одоо Зөвлөлийн гишүүн цагаачлалын асуудлаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг ямарч тайлбар үндэслэлгүйгээр "батлах" эрхтэй болсон бөгөөд тэрхүү батламж нь уг маргааны хувьд Зөвлөлийн эцсийн шийдвэр болох болжээ.  ... улмаар иргэд энэхүү шийдвэрт холбооны шүүхэд хандан гаргах гомдол асар ихээр нэмэгдсэн бөгөөд Шүүхээс эдгээр хэргүүдэд захиргааны байгууллагын шийдвэр ямарч үндэслэлгүй гарч байгааг олонтоо тогтоон хүчингүй болгон шийдвэрлэх болжээ. Ийнхүү шүүх дээрх шийдвэрүүдийг нь олонтоо хүчингүй болгож, ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа учраас  Хууль зүйн  яам  удаа дараа энэ "цагаачлалын  бодлогын шинэтгэл болон үндэсний аюулгүй байдалтай холбоотой" асуудалд шүүх захиргааны шийдвэрийг дэмжиж байх ёстой гэсэн "үндэслэл" -ийг гарган мэтгэлцэх болсон байна. Холбооны шүүхүүд дээрх үндэслэлийг хүлээн аваагүй учир Хууль зүйн яам  цагаачлалын асуудлаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг "Цагаачлалын маргааныг хэлэлцэх Зөвлөл" -өөс давж заалдах журмаар хэлэлцэх журамд дахин өөрчлөлт оруулах болсноо зарласан байна.
    Тэд энэ удаа Зөвлөлийн гишүүдийн шийдвэр нь "захиргааны халдашгүй /сонгох/ эрх" -д хамаарна гэсэн өөрчлөлт оруулж улмаар шүүхээс захиргааны энэхүү "халдашгүй эрх" -ийн хүрээнд гаргасан шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхгүй болгохоор санаархаж байгаа ажээ.

521 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд





:-)
 
xaax