Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Боловсон хүчний ХАРАНГАДАЛд орсон шүүх
Tweet

 
    Одоо хамгийн гол нь шүүхэд шаардлагатай байгаа зүйл бол БОЛОВСОН ХүЧНИЙ шинэтгэл юм, бид  шүүхийг бүрдүүлэхдээ, шүүхийн ажлыг эрхлэн гүйцэтгэх хүмүүсийг шилж сонгохдоо ШИНЭ, ДЭВШИЛТЭТ үЗЭЛ бодолтой хүмүүсийг авах хэрэгтэй, тийм хүмүүсээр бүрэн бүрдүүлж чадахгүй, боломжгүй бол ядаж талаас дээш хувийг нь болгох хэрэгтэй

    Тэгэж байж сая жаахан дээшлэх эхлэх тавигдаж  одоогийнх шиг  ШүүГЧ, эсхул ЕрөНХИЙ ШүүГЧ хийчих хүн олдохгүй аргаа ядахдаа *** гэх мэт хүмүүсийг томилж байхав дээ

2008.11.12 -ны өдөр зочин Хатнаагын сэтгэгдэлийн дагуу зарим ойлгомжгүй зүйлд засвар орууллаа. засварласан хэсгийг тод хар үсгээр бичлээ.

670 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд

2008-11-14 -

Бичсэн: galbaatar

Би 3-р курсын оюутан,тэр хэмжээнийхээ түвшинд ярьж байгаа гэдгийг хэлэхэд илүүдэхгүй байх аа.

Кетчупын сайхан ерөөлд баярлалаа, хичээнэ ээ.

big hug

. Шууд холбоос

2008-11-13 -

Бичсэн: Ketchup (зочин)

Галбаатарт

1. Сонгууль-Шүүх засаглалын аливаа улс төр, бүлэглэлээс хараат бус байхын баталгаа байж болох болов уу. Ердөө л шүүхийг улс төрөөс ангиад байлгах гэсэн санаа. Гэхдээ мэдээж яг өнөөгийн булхай луйвар гаарчихсан байгаа манай улсын хувьд цаг нь биш байх л даа. Сонгогдсон шүүгч өөрийн танилуудаар багаа бүрдүүлээд бусдыг нь халж солих гэх мэтчилэн өнөөх л өнөөгийн заваан хэлбэр лүү орчих байх.

2. Чиний уншаад бишрээд байгаа тэр эмхэтгэлүүд чинь цаасан дээр буулгасан бэхний тасархайнууд.
Амьдрал дээр бол өөр гэдгийг аяандаа ойлгох бизээ. Боорцог хулгайлсан Бурмаа хүүхэн, Авилгалын хэрэгт сэжиглэгдсэн гаалийн Баатарын талаар наад эмхэтгэл дээр чинь юу гэж бичиж вэ. магадгүй тогоонд нь чанагдаж хоолыг нь идэж буй та нөхөд арай өөр нүдээр хардаг байх л дээ.
Сайн хуульч болоорой. Ухааны чинь хараа хурц байг.

. Шууд холбоос

2008-11-13 -

Бичсэн: galbaatar

Кетчупын зарим санаатай санал нийлэхгүй байна:

шүүгч нарыг сонгуулиар сонгодог болох.

Сонгууль гэдэг өрсөлдөөн, тэхээр нэр дэвшигч ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлэх вэ? шударга байна гэж бүгд хэлнэ. Харин "таныг хэрэгт холбогдвол танд талтай шийднэ" гэвэл тэр шүүх, шүүгчийн мөн чанар алдагдана шүү дээ.

Би шүүгчийн төлөө санал өгсөнийхөө дараа хэрэгт холбогдвол тэр шүүгчийгээ миний талд шийднэ гэж бодох нь гарцаагүй.

Шүүгчийг сонгодог байх тал дээр санал нийлэхгүй байна аа.
Харин шүүх хурал дээрх иргэдийн төлөөлөгчийг бид сонгож болох юм. Одоо бол зохигчийн гэм буруугийн талаар саналаа шүүгчид хэлэх эрхтэй, тэр саналыг нь шүүгч баримтлах албагүй иргэдийн төлөөлөгчийг Шүүхийнхэн өөрснөө сонгож байгаа.

"Өнөөдөр шүүх засаглалын шудрага шүүлтэнд итгэдэг нэг ширхэг хүн байхгүй гэж хувьдаа бодож байна."
Харин миний бодол эсрэг байна, Шүүхийн шийдвэрийн эмхэтгэл уншиж, судалж байхад шүүгч нарын шийдвэрээр бахархах сэтгэгдэл төрдөг юм. Шүүх ажиллаж чадаж байгаа, харин хүн бүхэнд итгэл үнэмшил төрөхүйцээр шийдвэрээ танилцуулж, ойлгуулж чадаж байна уу гэдэг дээр дутагдал байгаа гэж бодож байна.

. Шууд холбоос

2008-11-12 -

Бичсэн: Кетчуп (зочин)

Улсын байгууллагад ажлийн хамт, олон танил талуудын дунд *найзан дундаа* хэмээх үлгэр, хуйвалдаан, найраа их явагддаг гэж боддог.

Үүнээс сэргийлж зарим улс оронд шүүгч нарыг тодорхой хугацааны дараа оршин суугаа харяалалыг нь солих асуудал байдаг. ингэснээр бага ч атугай авилгал хээл хахууль, дарамт шахалтаас шүүгч нарыг хол байлгах гэж оролддог.
харин манайх шиг ганц нийслэл хотдоо бүгд төвлөрчихсөн жижиг улсад дээрхи арга хэр тохиромжтой байж болох бол?

Ер нь бид нар Шүүгч нарыг сонгуулиар сонгодог болох хэрэгтэй байх. Мөн шүүхийн ил тод байдал, хийсэн ажлийн тайлагнал маш их дутагдаж байх шиг. Өнөөдөр шүүх засаглалын шудрага шүүлтэнд итгэдэг нэг ширхэг хүн байхгүй гэж хувьдаа бодож байна. Шудрага үнэн ямагт ялах болтугай.

. Шууд холбоос

2008-11-12 - Хатнаа /зочин/ -гын сэтгэгдэлтэй холбогдуулан

Бичсэн: Цэндийн Цогт


1, Хамгийн гол шүүх гэж алдаатай бичигдсэн байна. Уг нь Хамгийн гол нь гэж бичиж байгаа санаатай байжээ.
2, хүмүүсийн хүмүүсээр дүүргэх гэсэн санаа биш л дээ. шүүхийн ажлыг эрхлэн гүйцэтгэх гэсэн санаа юм. танд буруу ойлгогдохоор бичигдсэн бол уучлаарай.
- таны сэтгэгдэлийн *хэрэг хянан шийдвэрлэх, шүүх засаглалыг хэрэгжүүлэх гэхээс юу гэж ажил гүйцэтгэх гэж ярих билээ* гэсэн хэсгийн хувьд: яаж ч бичиж болно л доо. Нэг их айхавтар албаны үгээр бичих хэрэгтэй гэж бодсонгүй.
- *яг судлаад үзвэл энэ чинь иргэний эрх зүйн ойлголт шүү* гэж юун тухай хэлснийг мэдэхгүй байгаа тул тодорхой хариу хэлж мэдэхгүй байна.
3, *өөрийг чинь томилсон талаар яриад байгаамуу??* гэсэн асуултын хувьд:
Энэ асуултаас үзвэл /Хатнаа нэртэй зочин/ та жаахан мушгаад байх шиг санагдаад байна.
Би дээрх үгээр бүх шүүгч нарыг хавтгайруулан хэлээгүй.
Тодорхой хэсэг магадгүй таны хамгаалахыг оролдоод байгаа /нэр хоч өглөө хэмээн дургүйцсэн/ хүмүүсийг хэлсэн юм.
Намайг шүүгчийн ажилд тэнцэхгүй байгаа гэж үзэж байгаа бол таны сэтгэгдэл юм даа.

. Шууд холбоос

2008-11-12 -

Бичсэн: Хатнаа (зочин)

юу ч ойлгосонгүй. асуухаас ...

1. *хамгийн гол шүүх* гэж дээд шүүхийг хэлээд байгаа юм уу?
2. *бид шүүхийг бүрдүүлэх, ажлыг эрхлэн гүйцэтгэх хүмүүсийг ШИНЭ, ДЭВШИЛТЭТ үЗЭЛ бодолтой хүмүүсээр дүүргэх хэрэгтэй* юу гэнээ?? хүмүүмийг хүмүүсээр дүүргэнэ гэнэ үү. тэгээд хэрэг хянан шийдвэрлэх, шүүх засаглалыг хэрэгжүүлэх гэхээс юу гэж ажил гүйцэтгэх гэж ярихын бээ. яг судлаал үзвэл энэ чинь иргэний эрх зүйн ойлголт шүү.
3. *ШүүГЧ, эсхул ЕрөНХИЙ ШүүГЧ хийчих хүн олдохгүй аргаа ядахдаа *** гэх мэт хүмүүсийг томилж байхав дээ* гэж өөрийг чинь томилсон талаар яриад байгаамуу??

. Шууд холбоос

2008-10-30 -

Бичсэн: galbaatar

Миний төгсөөд ажиллах орчин одоо ийм байна гэж үү? winking

за энэ талаар сургууль дээрээ тантай ярилцана гэж бодож байна аа.

Зарим шүүгч нэхэмжлэлийн үнийн дүн, улсын тэмдэгтийн хураамжийг буруу боддог гэж Хуяг багш хэлсэнийг үгүй байлгүй дээ, лекц сэргээх гэсэн л арга байх гэж боддог хэвээрээ л байна.

/за өөрийгөө хичээнэ ээ/

. Шууд холбоос

2008-08-09 -

Бичсэн: dadido

Хувийн сургуулийн эрх зүйчдийг тоодоггүй юм аа гэхэд МУИС ХЗС аас олон чадалтай, шинэ сэтгэлгээтэй залуучууд төгсөж гарч байна шүү дээ. ШЕЗ үүн дээр анхаараасай. За ер нь монголд нэг тийм сонин юм шүгэлчихсэн шүү дээ. Авилга гэх юм уу хэлбэрдэлт гэх юмуу, завхрал гэх юм уу, хөгжил гэх юмуу, уламжлал гэх юмуу тийм хачин юм. Сая л гэхэд бээжингээс ярьж байгаа нэг эрхэм өөрийгөө улсын заан ганболд ярьж байна ч гэх шиг. Тэрний улсын заан бид нарт ямар хамаатай юм. Нийгэм маань бүхэлдээ нэг иймэрхүү л байна даа... waiting

. Шууд холбоос

2008-03-18 - Техник ажиллагаа ихэссээн

Бичсэн: Future judge

ШЕЗ боловсон хүчнийг шилж сонгох асуудлыг хийдэг. Тэд л шүүхийг гэсэн сэтгэлтэй улсаас шилдгийг нь олж томилох ёстой шүү дээ. Хэргийн хөдөлгөөний стандарт дээр хэлэхэд нэг талаараа зураглал гаргаад эмх цэгцэнд ороод аятайхан болсон л доо гэхдээ техник ажиллагаа бичиг цаастай зууралдах нь ихэссэн. Цаг зав арай илүү үрэх болсон

. Шууд холбоос

2008-03-13 - ñýòãýãäýë

Бичсэн: Umirbyek Sultanmurat

Шүүхэд буй "Дарга" сэтгэлгээтэй хуучинсаг хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүй, сэтгэлийн хөдөлгөөн, сэтгэлгээ, мөрөөдөл зэрэг нь Монгол Улсын шүүхийг "Хуучин Шүүх" мэтээр харагдуулах ёсгүй. Тиймээс шүүхийн боловсон хүчний бодлогод тусгайлан анхаарах хэрэгтэй мэт.

Бид энд нэг л юмыг ойлгох хэрэгтэй, хамгийн түрүүнд... Монгол Улсын шүүхэд хэн, ямар хугацаагаар, ямар шагнал гавъяатайгаар, урт удаан жил ажилласан нь огт хамаагүй бөгөөд ямар ч "асуудал" гаргасан хуулийн өмнө бүгд, тэгш хариуцлага хүлээх чадвартай байх ёстой. Мэдээж ёс суртахууны хувьд ч мөн адил. Тодруулбал, "ахмадууд"-ын хэлсэн үг болгон хууль биш! Хүмүүс үргэлж зөв сэтгэнэ гэж байхгүй.


Тохиолдол, Монгол Улсын шүүхэд анх удаа Хэргийн хөдөлгөөний стандартыг батлан, дагаж мөрдсөнийг дэмжиж байна. "Хэргийн хөдөлгөөний стандарт" нь "Шүүхэд" байх ёстой зүйл гэдэгт хэн ч маргахгүй хэдий ч зохицуулалт нь /зарим талаараа/ цаг үеэ олоогүй, хэтэрхий ажиллагаатай, мөн иргэдийг чирэгдүүлж байна гэж шүүмжлэгдэж байна.

Шүүхийн үйл ажиллагаа цаг үетэйгээ зохицон электрон хэлбэрт шилжих ёстой. ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ СТАНДАРТ НЬ Монгол Улсын Шүүх электрон хэлбэрт шилжих УРЬДЧИЛСАН НӨХЦӨЛ учир Бид хичээж, хэрэгжүүлэх үүрэгтэй. 



Зассан: muslimongolia хэзээ: 2008-7-28 03:02

. Шууд холбоос

2008-03-13 - манайхан энэ хуучинсаг үзлээсээ салах цаг болчихоод байхад ЮУНД зууралдана вэ

Бичсэн: Ãàíçî

Тиймээ дэмжиж байна, Манай коммунист үзэлтэнгүүд ард түмнийг хааш нь хөтлөх гээд нэмэргүйээ. Төрийн эрхмүүд маань легитмт шинжийг хадгалж чадаж байгаагаа бодоочээ. Монголд намар болохоор мод, навч шаралдаг байхаа???
тэгвэл одоо коммунист эрхмүүд та бүхний "намар" болох цаг болсон гэдгийг гэдгийг ЯАЖ ойлгуулах вэ багшаа?
Үүнийг хийхэд үзэл санаагаараа та туслана гэж найдаж байна

. Шууд холбоос





:-)
 
xaax