Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Монгол Улсын шүүхийг 2009-2021 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний төсөлд өгөх санал
Tweet


 Шүүхийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэгч Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүдийг сонгох арга замыг боловсронгуй болгох: Үүнд Шүүхийн Ерөнхий Зөвлөлд өөрсдийг нь төлөөлөх “шүүгч-гишүүд” –ийг сонгоход шүүгчид саналаа өгөх зохицуулалтыг бий болгох
 Сахилгын хорооны бүрэлдэхүүнд улс төрийн албан тушаалтан, улс төрийн намын гишүүн оруулахгүй байхаар зохицуулалт хийх
 Шүүн таслах ажиллагааны хувьд шүүгч тухайн шүүхийн Ерөнхий шүүгчээс хараат бус байх нөхцлийг нарийвчлан тодорхойлох, Ерөнхий шүүгчийн эрх хэмжээг “шүүгч, шүүх бүрэлдэхүүнд шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй” байдлаар хуульчилж, зөрчвөл хүлээх хариуцлагыг тодорхойлж өгөх.
 Тухайн шүүхийн шүүгчдийн Зөвлөлгөөний үйл ажиллагааг боловсронгуй болгох, эрх хэмжээг тодорхой болгох замаар зөвлөлгөөнөөс шүүгч, Ерөнхий шүүгч аль алиныг нь Сахилгын хороонд (мэргэжлийн хороонд) шилжүүлэх эрхтэй болгох
 Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх, шүүх бүрт хэвлэл мэдээлэлтэй харилцах “эрх зүйн–сэтгүүлч” –ийн албан тушаал бий болгох
 Олон нийтийн байгууллага, Төрийн бус байгууллагын шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгийн ажиглалт /мониторинг/ хийх зохицуулалтыг бий болгох
 Шүүхийн дотоод ардчилалыг хөгжүүлэх, Ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэх, хяналт тавих механизмыг илүү тодорхой болгох. Шүүгчид бие биеэндээ хяналт тавих тогтолцоог бий болгох, шүүгчид “шүүхийн дотоод үйл ажиллагаанд байгаа зүй бус” үйлдлийг эрх бүхий газарт мэдээлэх үүрэг хүлээсэн байхаар зохицуулалт хийх. Тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнд энэ асуудлаар урьдчилан хэлэлцэж, санамж анхааруулга өгөх эрх хэмжээг хуульчлах
 Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хуралдаанд шүүгчийг томилох, албан тушаал дэвшүүлэх, огцруулах, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх санал хураалтыг “ил санал хураалт” –ын хэлбэрээр явуулах. Ингэснээр 2.2 дахь “ил тод, шударга” болох зорилтод хүрэхэд дөхөм болно.
 Шүүхийн захиргааны удирдлагын төрөл хэлбэр, хэрэгжүүлэх субьектыг нарийвчлан тодорхойлох, шүүн таслах ажиллагаанд “захиргааны удирдлага” гэсэн ойлголт байх үндэслэлгүйг тодорхойлон хуульчлах
 Шүүгчдийн сурч боловсрох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих
 Шүүхийн туслах ажилтнуудын мэргэжлийн болон ёс зүйн шалгуурыг боловсронгуй болгох. Шүүгчийн туслах, нарийн бичгийн даргын албан тушаалд ил тод, өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулдаг тогтолцоог бий болгох
 Шүүгчдийн (мэргэжлийн) холбооны үйл ажиллагааг дэмжих, бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлэх. Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Сахилгын хороо, Мэргэжлийн хорооны “гишүүн-шүүгч” -ийг сонгох үйл ажиллагаанд Шүүгчдийн холбоо –нд тодорхой оролцоо, эрх хэмжээ олгох
 Шүүхийн үйл ажиллагааны үр дүнд нөлөөлж байдаг Өмгөөлөл, прокурорын байгууллагын үйл ажиллагаанд ижил төвшиний өөрчлөл, шинэчлэлт хийхийг дэмжих, хамтран ажиллах

648 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд

2008-06-25 -

Бичсэн: Зочин

confused odoogoor heregjihed hetsuu l sanaanuud bna.

. Шууд холбоос





:-)
 
xaax