Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Olympics -оос төрсөн бодол буюу Допингтой хэрэг /doped case/
Tweet


Спортод шударга, өрсөлдөөн чухал байдаг. Тиймээс ч хүн төрөлхтөн олон зууны турш спортын тэмцээн, уралдааны явцад гарч байсан, гарч болзошгүй ШУДАРГА БУС үйлдлийн эсрэг тэмцэж иржээ. Үүний томоохон жишээ нь Допингийн эсрэг олон улсын тэмцэл, хөдөлгөөн /төлөөлөгч нь World Anti-doping Agency http://www.wada-ama.org/ юм. Допинг нь аливаа уралдаан тэмцээнд орж буй тамирчин хүний /зарим тохиолдолд уралдааны морь, нохой байж болдог/ биеийн хүчийг зохиомлоор нэмэгдүүлэхийн тулд хүчтэй үйлчлэл бүхий ЭМ, БЭЛДМЭЛ -ийг хэрэглэх үйлдэл юм.

Гэтэл допинг хэрэглэсэн эрүү, иргэн, захиргааны хэрэг гэж бас байх шиг байна. Өөрөөр хэлбэл допингтой хэрэг. Хэргийн аль нэг тал хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон шүүхийн ажиллагаанд нөлөөлсөн бол тэр хэрэг допингтой хэрэг болж хувирч байгаа юм. Яг л допинг хэрэглэсэн өрсөлдөгч тамирчинтай адилхан. Хэрэв түүнийг допинг хэрэглэснийг илэрүүлэх хангалттай хяналт, шалгалтын механизм байхгүй эсхүл байлаа ч бүрэн дүүрэн хэрэгжихгүй бол тэр тэмцээнд хэн түрүүлэх нь гэхдээ шударга бусаар түрүүлэх нь тодорхой - допинг хэрэглэсэн тал байх нь мэдээж байдаг.

Тиймээс аливаа нөлөө, эсхүл нөлөөлөх оролдлогыг илрүүлэх, таслан зогсоох зорилго бүхий ДОПИНГЫН МЭДҮҮЛЭГ  -ийн тогтолцоог хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинээр бий болгох хэрэгтэй байна. Хөрөнгө орлогын мэдүүлгийн тогтолцоотой адилхан жрумаар хэрэгжүүлж болох энэхүү хууль бус НӨЛӨӨЛЛИЙН МЭДҮҮЛЭГ -ийн зарчим нь дараах зарчмаар ажиллаж болох юм.
Шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар нь тухайн тодорхой хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулан хөндлөнгөөс ямар нэгэн байдлаар нөлөөлөх /гуйлт, хүсэлт, шахалт, дарамт, сүрдүүлэг, амлалт гэх мэтээр хязгаарлагдахгүй олон хэлбэрээр/  оролдлого хийсэн тохиолдол бүрийг дээрх НӨЛӨӨЛЛИЙН МЭДҮҮЛЭГ -т тусгах явдал юм.
Ийнхүү нөлөөлөх оролдлогуудыг ил тод болгож, бүртгэгдснээр тухайн хэргийг Допингын шинжилгээнд оруулах боломжтой болж байгаа юм.

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө

1046 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд

2013-04-22 -

Бичсэн: Зочин

цаг болжээ

. Шууд холбоос

2008-08-18 - boltugai

Бичсэн: Зочин

Ийм болчихвол ч сайхан байна шүү. =d> Харин хамгийн гол нь мэдүүлгийг үнэн зөв бичих чадвартай, шударга шүүгч нарыг дасгалжуулах хэрэгтэй байна даа Монгол улс минь.

. Шууд холбоос





:-)
 
xaax