Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
“Шүүхийн байшин дахь буудалцааны хэрэг” -ийг хянан шийдвэрлэхээс шүүгч өөрөө татгалзан гарчээ.
Tweet

    2005 оны 3 дугаар сарын 11 –ны өдөр Georgia мужын Atlanta хот дахь Fulton сумын (county) Шүүхийн байшинд Brian Nichols гэгчийн “хүчин” –гийн хэргийг шүүн таслах шүүх хуралдааны эхэнд шүүгдэгч нь өөрийг нь харгалзаж байсан эмэгтэй харгалзагчийг хүчээр давамгайлан гар бууг нь булаан авч, шүүх хуралдааны танхимд нэвтрэн орж шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг буудан хороосон хэрэг гарсан ажээ. Тэрээр мөн шүүхийн байшингаас зугтан зайлах үед нь зогсоохыг оролдсон цагдаагийн ажилтныг буудан хороосон болон шүүхийн байшингаас холгүй орших гэрт нь холбооны мөрдөгчийг буудсан хэргүүдэд одоо яллагдаж байна.

    New York Times сонины мэдээллэж байгаагаар энэ хэргийг шүүн таслах ажиллагааг явуулж байсан шүүгч Hilton M. Fuller түүнийг шүүгдэгч Brian Nichols –ын тухай “дэлхий даяар бүгд л түүнийг энэ хэргийг хийснийг мэдэж байгаа” гэж (энэ хэргийн талаар Америкын FOX телевизын сувгаар буудсан шүүхийн танхимаас эхлэн баривчлах явцыг хүртэл шууд үзүүлж байсань Монголд ч гэсэн Eagle TV –ийн сувгаар гарч байсан. Ц.Цогт) хэлсэн гэх нийтлэл New Yorker сэтгүүлд гарснаар энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “татгалзан гарсан” байна. Тэрээр мэдэгдэхдээ “одоо уг сонинд гарсан шиг зүйлийг би хэлсэн эсэх нь чухал биш бөгөөд юу чухал вэ гэвэл энэ сонинд гарсан зүйл аль хэдий нь хүмүүст намайг тийм зүйл хэлсэн мэт сэтгэгдэл төрүүлсэн явдал” гэжээ. Татгалзан гарах захирамжидаа тэрээр “саяхны хэвлэл мэдээлэлд гарсан зүйлээс шууд шалтгаалан би шүүгчдэгч болон яллагч (муж улс) –ын хувьд шүүх хуралдааныг шудрагаар явуулж чадна гэсэн итгэл үнэмшилгүй болсон” хэмээн бичсэн байна.

700 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд

2008-03-13 - Шүүгчдээ, энэ ямар байна???

Бичсэн: ganzo_817

Ок. энэ бол шүүгчийн итгэл үнэмшил зөвхөн шүүх хуралдааны явцад бүрэлдэн бий болох ёстой гэсэн  том зарчим шүүдээ. Гэтэл бид хэрэгтэйгээ танилцачихаад авах зүйл /авилга/ байвал авчихаад шүүгчийн дотоод итгэлийг гадуурх бусад хүмүүсийн ашиг сонирхол дотоод итгэлтэй хольж, хутгаж байгаад шүүх хуралдаанд оролцож байна шүү дээ. ЭРХЭМҮҮДЭЭ шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч та бүхнийг ард түмэн ХЭЗЭЭ Ч ХАРДАХ эрхтэй байдаг гэдгийг битгий мартаарай.


Сайхан нэр хүндтэй, хүмүүсийн амьдрах, үхэхийг шийддэг ДАРГЫН ажил гэж бодож байгаа бол тийм биш шүүдээ.


ШҮҮГЧ /прокурор, хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч/ та бүгд үнэндээ төрийн үйлчилгээний ЦЭВЭРЛЭГЧЭЭС хэцүү ажилтай гэдгээ эсрэгээр нь дураараа хэргийг шийдчихэж болдог гэж бодож байвал BYE.


Монголын ард түмэн тэнэг биш шүү!!!


Залуучуудыг оюуны талхаар хооллокх хэрэгтэй байнаа Цогт багшаа.


Goodluck!!!

. Шууд холбоос

2008-03-05 - Болж байна

Бичсэн: Future judge

энэ чинь л шүүгчийн ёс зүй шүү дээ одоо

. Шууд холбоос





:-)
 
xaax