Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Нийт 6 нэр дэвшигчид бүгд цуглуулсан 2.3 сая долларын 65 хувийг өөрийнх нь шүүхийн өмнө ....
Tweet

Техаст байрлаж үйл ажиллагаа явуулдаг шүүхийг хөндлөнгөөс хянадаг олон нийтийн байгууллагаас Бүгд найрамдах нам, Ардчилсан намаас Техасын Дээд шүүхийн шүүгчийн 3 орон тоонд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид нь өөр үүсвэрээс сонгуулийн компанит ажлынхаа ихээхэн хэмжээний мөнгийг цуглуулж байгаа болохыг олж тогоосон байна.
“Олон нийтийн шүүхийн төлөө Техасчууд” гэдэг нэртэй ТББ –ын мэдэгдэж байгаагаар Бүгд найрамдахчууд өөрсдийнхөө компанит ажлын ихээхэн хувийг бизнесийн томоохон хуулийн этгээдүүдээс бүрдүүлж авсан байхад Ардчилсан намынхан өмгөөлөгч нараас ихээхэн хэмжээний хандив авч байгаа нь нэхэмжлэгч нарт нааштай ханддаг Дээд шүүхийг бүрдүүлэх оролдлого хийж байгааг харуулж байна гэжээ. Нийт 6 нэр дэвшигчид бүгд цуглуулсан 2.3 сая долларын 65 хувийг өөрийнх нь шүүхийн өмнө ямар нэг байдлаар хэргээ шийдүүлж байсан өмгөөлөгч, хэргийн оролцогч нараас цуглуулсан байна.
Техасын сонгогчид болон иргэд шүүхийн системд итгэх үнэмшил бага байна. Учир нь дээрх жишээ нь Техаст шударга үнэнийг худалдаж авч болдог гэдгийг харуулж байна. 2005 оноос хойш тус шүүхэд хэлэлцэгдсэн 4.295 хэргийн 40 хувь нь ямар нэгэн байдлаар нөлөөтэй шийдвэрлэгдсэн гэж дээрх ТББ мэдэгдэж байгаа бөгөөд учир нь тэдгээрийг шийдсэн 3 шүүгч нь дор хаяж аль нэг талын өмгөөлөгч эсхүл оролцогчоос тодорхой хэмжээний сонгуулийн хандив авч байсан хэмээн мэдэгдэж байна.
 

705 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд

2008-10-24 -

Бичсэн: galbaatar

хяналт нь Техаст мундаг байна шүү

Applause

. Шууд холбоос





:-)
 
xaax