Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Шүүхийн шинэтгэл /2009.03.31 -ны салбар хуралдаанд хэлэлцүүлсэн дүгнэлт/
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө

Монгол Улсын хууль зүйн салбарын шинэтгэл: цаашдын зорилт

Салбар хуралдаан: Байгууллагын удирдлага, бүтэц, зохион байгуулалт (Шүүх)

Хэлэлцүүлж буй илтгэлийн сэдэв[1]ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ”: Дүгнэлт (10-15 минут)

·         Шүүх өөрөө “байгууллага (тогтолцоо) болохын хувьд удирдлага, бүтэц, зохион байгуулалт” –ын шинэтгэл хийгдэж байна уу? (санал - өргөн болон явцуу хүрээнд)

Ардчилсан Үндсэн хуулиас эхлэн шинэтгэл хийгдсээр ирсэн. Харин шинэтгэлийн тухай асуудал бол зөвхөн нэгэн хэсэгт яригдах ёстой биш, байнга яригдах сэдэв. Энэ нь хэзээ эсхүл хэн шүүхийн удирдлагад байхаас үл хамааран шинэчлэл хийгдэх зүйн хэрэг, учир нь "шүүх" нийгмийн бүрэлдэхүүн болохын хувьд үргэлжид мөнхийн "хөдөлгөөн", өөрчлөлт шинэчлэлтийг шаардаж байх болно. Зарим судлаачид (дэмий, хоосон, мэдлэггүй шүүмжлэгч биш) шүүх өөрөө эрс шинэчлэгдэж амжаагүй байгааг хэлж, сануулж байна. "Шүүхийн шинэтгэл" –ийн тухай хэлэлцэхэд бүгд хэн нэгнээс цэрвэлгүйгээр, зөв сэтгэлээр гар бие оролцох хэрэгтэй, ялангуяа дотор нь ажиллаж, юу нь болж, юу нь болохгүй байгааг бие, сэтгэлээрээ мэдэрч, шүүх гэсэн нэр сайн, муугаар хэлэгдэх тоолонд яс хавталзаж суудаг “бид”. Тэгээд ч шүүхийн шинэчлэлийн талаар ярихаар хэн нэгний ажил үүргийг булаан хийх гэж байгаа мэт, эсхүл эсэргүү тэрслүү этгээд мэт ойлгогдох цаг улиран одсон биздээ.

Гэхдээ шүүхийн удирдлага, бүтэц, зохион байгуулалтад хийгдэх шинэтгэл нь өөрөө шүүхийн “бие даасан”, “хариуцлагатай” байх зарчмуудын хүрээнд байх ёстой. Шинэтгэл хийж байна гээд эдгээр зарчмуудаас гажиж болохгүй. Эдгээр хоёр зарчмыг Монгол гэрээр зүйрлэвэл “шүүх” оршин тогтнох тулгуур хоёр багана болох юм. Аль нэг нь доголдвол шүүх “шүүх биш” болно. Түүнчлэн аливаа шинэтгэлийг хүнээс (боловсон хүчин) эхэлж хийх нь зайлшгүй гэсэн ерөнхий санал байна.

·         Шүүхийн үйл ажиллагаанд хоёр төрлийн удирдлага хэрэгжиж байна. Аль алин нь энэ салбар хуралдааны “байгууллагын удирдлага, бүтэц, зохион байгуулалт” гэсэн сэдэвт хамаарах байх. Харин илтгэл “захиргааны удирдлага” –ын тухай ойлголтод илүү анхаарал хандуулжээ.

Гэвч “удирдлага” хэрэгжүүлж л байгаа бол тэр нь захиргаа (зохион байгуулалтын удирдлага хэрэгжүүлэх, албадах, хариуцлага хүлээлгэх) –ны шинж агуулж байгаа биш үү. “Зохион байгуулах” ажиллагаа “удирдлага” –гүйгээр хэрэгжих үү? Тиймээс шүүхийн “мэргэжлийн удирдлага” гэдгээр халхавчлан “захиргаадах” боломж, оролдлого бүрийг хаасан эрх зүйн зохицуулалт хэрэгтэй.

“Ерөнхий шүүгч зөвхөн шүүн таслах ажиллагааг удирдана” (СТ.2.1.3) гэдэгт Ерөнхий шүүгч “мэргэжлийн удирдлага” –аар хангаж ажиллана гэсэн санаа яваад байгаа нь оновчгүй, учир нь Шүүхийн тухай хуулиар мэргэжлийн удирдлагыг зөвхөн дээд шатны шүүхээс “давж заалдах, хяналт” –ын шүүн таслах ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлэхээр зохицуулсан.

Нэг шүүх нөгөө шүүхээсээ бие даасан байх, нэг шүүгч нөгөө шүүгчээсээ хараат бус байх асуудал нь шүүх, шүүгч бусдаас хараат бус байхтай эн тэнцүү ач холбогдолтой асуудал. Дээд шатны шүүх “доод шүүхийн шийдвэрийг хянах” нь зүйн хэрэг, гэхдээ шалгалт зөвхөн “хэргийн оролцогчдийн гомдолд” үндэслэх ёстой, харин “шалган туслах” гэдэг асуудал ихээхэн шүүмжлэлтэй байна.

“Тодорхой хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд шүүх болон шүүгчийг хэн нэгэн этгээд аливаа хэлбэрээр “захирах, удирдах” тухай ойлголт байхгүй” гэж дүгнэсэн байна. Шүүгч, аль нэг шүүхэд “шүүгч” –ийн албан тушаалд томилогддог тул “ажлын цагаа бүртгүүлэх, чөлөө зөвшөөрөл олгох, ажлын гүйцэтгэлийг дүгнэх” зэргээр тухайн байгууллагын (тухайн шүүх) бүтэц, зохион байгуулалтын хэлбэрт хамаарч явах нь дамжиггүй. Гэтэл ерөнхий шүүгчийн албан тушаалыг “дарга” гэж ойлгох нь цөөнгүй байна. Хэрэг нэхэмжлэл хуваарилах, шүүх бүрэлдэхүүн томилох журам (эрүүгийн хэргийн хувьд), сахилгын хороо, мэргшлийн хороонд шилжүүлэх эрх гэх мэт хуулийн зарим зохицуулалтаас улбаалан (шууд бус) дам байдлаар шүүгчийг захирах, удирдах нөхцөлийг хэн нэгэн этгээдэд олгох боломжтой байна. Тиймээс шүүн таслах ажиллагааны хувьд шүүгч тухайн шүүхийн Ерөнхий шүүгчээс хараат бус байх нөхцлийг нарийвчлан тодорхойлох, ялангуяа анхан шатны шүүхэд. Ерөнхий шүүгчийн эрх хэмжээг “шүүгч, шүүх бүрэлдэхүүнд шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй” байдлаар хуульчилж, зөрчвөл хүлээх хариуцлагыг тодорхойлж өгөх.

·         Шүүхийн удирдах албан тушаал хаших хугацааны тухайд: Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүний албан тушаалд томилогдож буй хугацаатай ижилтгэж ерөнхий шүүгчийн албан тушаал хаших хугацааг 3 жил болгох нь зүйтэй гэсэн санал байна.

Харин тухайн шүүхэд ерөнхий шүүгчээр улиран томилогдох боломжийг 3 жилээр дээд тал нь 2 удаа байхаар, ингээд ч одоогийн боломжоос богино байх юм. Учир нь удирдах албан тушаалд нэг хүн олон жил (12 жил зөвхөн нэг шүүхэд ажиллах боломж) ажиллах нь эхлээд уг хүнд өөрт нь, дараа нь тухайн шүүхэд, эцэст нь шүүхийн тогтолцоонд цөөнгүй сөрөг үр дагаварыг авчирч байна.

·         Захиргааны хэргийн шүүхийн тогтолцоо, нилээдгүй зөрчилтэй байдалтай байна. Аймагт “захиргааны хэргийн шүүх” хавсарга байдлаар ажиллаж, давж заалдах, хяналтын шатны чиг үүрэг нь нэг шүүхэд байна. Шүүхийн үндсэн тогтолцоотой ижилтгэх шаардлага байна. Аймгууд ачаалал бага гэдэг нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх хэрэг, маргааны хүрээг Хуулиар дутуу дулимаг тодорхойлсон, магадгүй дагнасан шүүхийн хяналтаас тодорхой байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг аль болох ангид байлгах сонирхлоос үүдэлтэй байж мэдэх юм.

·         Илтгэлд “Шүүгчдийн зөвлөл, Шүүгчдийн зөвлөлгөөн зэрэг байгууллагуудын чиг үүрэг, эрх хэмжээг нь өргөтгөх ялангуяа түүнийг хэрэгжүүлэх арга зам, дэгийг нь боловсронгуй болгож, жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх асуудал тулгамдаж байна” гэсэнтэй санал нэг байна. Гэвч бид хэрхэн боловсронгуй болгох вэ, гэдгийг түлхүү ярих хэрэгтэй болов уу. Энэ талаар өөрийн саналыг хэлье.

Эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, ялангуяа нэг субьектид “шүүн таслах ажиллагааны” болон “шүүхийн захиргааны” удирдлагын чиг үүргийг давхцуулан олгох нь хортой үр дагаварт хүргэнэ. Энэ асуудалд “эрс шинэчлэл” хийх шаардлагатай. Шүүхийн захиргааны удирдлагын төрөл хэлбэр, хэрэгжүүлэх субьектыг нарийвчлан тодорхойлох, шүүн таслах ажиллагаанд “захиргааны удирдлага” гэсэн ойлголт байх үндэслэлгүйг тодорхойлон хуульчлах. Шүүхийн дотоод ардчилалыг хөгжүүлэх, Ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэх, удирдлагын үйл ажиллагаанд өөрсдөө хяналт тавих механизмыг илүү тодорхой болгох. Тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнд энэ асуудлаар хэлэлцэх эрх хэмжээг хуульчлах.

·         Бид энэ нийгэмд хамаарч, хүссэн хүсээгүй нийгэм дэхь бусад ашиг сонирхол (иргэний нийгэм) илэрхийлэгч, хамгаалагч нараас зарим талаар хамаарч байх тул бидний үйл ажиллагаанд тэдний зүгээс үзүүлж буй “хандлага” –д тодорхой хэмжээнд анхаарлаа төвлөрүүлж, судлах улмаар түүнд үндэслэн шаардлагатай өөрчлөлт шинэчлэлтийг хийх хэрэгтэй.

Ингэснээр “шүүх” олны итгэл үнэмшлийг төрүүлэх (not restore, but establish a public confidence) шаардлагатай, эс бол хууль тогтоох (улс төрийн) эрх мэдлийг хэрэгжүүлэх аргаар одоо байгаас дордуулсан өөрчлөлт хийгдэх ч (жишээ нь шүүгчийг сонгох тухай) магадлалтай болоод байна. Нөгөөтэйгүүр шүүхийг "хянаж, зааварлах" биш, харин бие даан, хараат бусаар ажиллахад саад бололгүйгээр хөндлөнгөөс "ажиглаж" /мониторинг хийх/ үр дүнг нь олон нийтэд мэдээлж, хэлэлцүүлж байх чиг үүрэг бүхий ХӨНДЛӨНГИЙН /нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн/ байгууллага байх хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх, шүүх бүрт хэвлэл мэдээлэлтэй харилцах “эрх зүйн–сэтгүүлч” –ийн албан тушаал бий болгох. Ингэснээр “хэвлэлээр, улмаар олны дунд шүүхийн нэр хүндийг гутаах” байдлыг арилгахад дөхөмтэй.

·         Шүүхийн боловсон хүчин, хүний нөөц: Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэсэн ардын үг бий. Гэхдээ хэн нэгний дэмжлэгт хэт горилсон тогтолцоо бүрдэх шинжтэй байна. Шинэтгэл “боловсон хүчнээр дамжиж” хийгдэх нь гарцаагүй.

Чиг үүргээ хэрэгжүүлэх Тиймээс ажил албан тушаал дэвшүүлэх зэрэг асуудалд “merit тогтолцоог хэрэгжүүлэх.

Боловсон хүчний нөөц хүрэлцэхгүй, ачаалал хэтэрсэн учир хэрэг маргааныг “чанартай” шийдвэрлэх үндсэн зорилгод сөргөөр нөлөөлж байна.

·         Шүүхийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэгч Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүдийг сонгох арга замыг боловсронгуй болгох: Үүнд Шүүхийн Ерөнхий Зөвлөлд өөрсдийг нь төлөөлөх “шүүгч-гишүүд” –ийг сонгоход шүүгчид саналаа өгөх зохицуулалтыг бий болгох. Ерөнхий зөвлөлийн бүрэлдэж буй байдал (circle). *Шүүгчдийн зөвлөл, *Ерөнхий зөвлөлийн гишүүн, *ерөнхий шүүгч, *шүүгч.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хуралдаанд шүүгчийг томилох, албан тушаал дэвшүүлэх, огцруулах, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх санал хураалтыг “ил санал хураалт” –ын хэлбэрээр явуулах. Ингэснээр ил тод, шударга” болох зорилтод хүрэхэд дөхөм болно. Ямар боловсролтой, ямар туршлагатай хүнийг хэн дэмжээд байгааг ил тод болгох. Тухайн хүмүүс мэргжлийн, ёс зүйн ноцтой алдаа гаргасан үед ерөнхий зөвлөлийн гишүүдээс тайлбар шаардах боломжтой болно. Гол нь шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийн “ёс зүйн” байдлыг урьдчилан нарийвчлан шалгах, “мэргэшлийн хорооны дүгнэлт” гаргадаг шиг “дүгнэлт гаргах” тогтолцоонд шилжих.

·         Шүүхийн туслах ажилтнуудын мэргэжлийн болон ёс зүйн шалгуурыг боловсронгуй болгох. Шүүгчийн туслах, нарийн бичгийн даргын албан тушаалд ил тод, өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулдаг тогтолцоог бий болгох. Ирээдүйн шүүхэд ажиллах хүмүүс “гаднаа гяланцаг, дотроо паланцаг” байх, буруу зүйлийг нь илүү сурах хандлага байна. Энэ нь хаана хуучинсаг нь олонхи байна, тэр байгууллагад шинэ нь хуучиндаа уусна. Зорилго нь шинэ, гэтэл ялангуяа гүйцэтгэх түвшинд хэт хуучинсаг, сурсан юмыг сураар боодоггүй гэгчээр

·         Шүүгчдийн (мэргэжлийн) холбооны үйл ажиллагааг дэмжих, бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлэх (ТББ –ыг төрийн байгууллагаас байгуулсан). (mentioned in JRP extension plan) Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Сахилгын хороо, Мэргэжлийн хорооны “гишүүн-шүүгч” –ийг сонгох үйл ажиллагаанд Шүүгчдийн холбоо –нд тодорхой оролцоо, эрх хэмжээ олгох.

·         Сахилгын хорооны бүрэлдэхүүнд улс төрийн албан тушаалтан, улс төрийн намын гишүүн, идэвхтэн оруулахгүй байхаар зохицуулалт хийх

·         Санхүүгийн хараат бус байдал. Төсвийн гүйцэтгэл (*зогсох арга*).

·         Шүүхийн үйл ажиллагааны үр дүн ямар нэгэн байдлаар хамаардаг (прокурор, өмгөөлөл) байгууллагын үйл ажиллагаанд ижил өөрчлөлт, шинэчлэлт хийхийг дэмжих, хамтран ажиллах


[1] Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлага зохион байгуулалтын тасгийн дарга Р.Мэндсайханы илтгэлд


1869 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд

2010-04-20 -

Бичсэн: Umirbyek Sultanmurat

хамгийн түрүүнд боловсон хүчний шинэтгэл хэрэгтэй.

. Шууд холбоос

2009-07-14 - saihan sanaanuud baina

Бичсэн: Зочин

тани бичсэн зыилсийг анхааралтай уншлаа, зарим санааг тсаг алдалгыи хэрэгжыылэх ч санаа байна, быгдээрээ иарилтсвал буруугыи гэдэг биздээ, тыын шиг хамтран иарилтсаад сайхан санаануудийг шийдвэр гаргах тывшинд хыргэх хэрэгтэй гэж бодож бна

. Шууд холбоос

2009-07-10 -

Бичсэн: Gundam

Shuuhed shinechleliin salhiig sevelzuulsen sanaanuud baina. 90 onii ardchilsan oorchloltiin noloogoor hiigdsen shuuhiin shinechleliin ehnii ue shat eronhiidoo duusch zohih huuli togtoomjuud ni batlagdsan. Odoo daraagiin ue shat buyu mordogdoj bui huuli durmiin aldaa zorchliig zasah, Mongoliin nohtsold tohiruulah, ardchilliin zarchim, delhii niitiin chig handlagad niitsuuleh tsag boljee. тормолзох

. Шууд холбоос

2009-07-07 -

Бичсэн: tsengel (зочин)

алга ташилт Minii bodol gevel niisleliin zaxirgaany xergiin shuux baiguulagdaad bas 5 jil bolov, bolovson xuchin xangalttai belgesen bol duureg, niislel, deed shux bolj telmeer bna. Xaraad baixad davax, xinalt ch ter shuugch n zaxirgaany xergiin xuvid bagadaad baigaag anxaarax, irgen, eruugiin tuvshind irj bj saijirna, ugui bol mergeshsen baix utgaa aldaad shuuxiin shiidvert xortoigoor nuluuluud buig uguisgex xerggui um.

. Шууд холбоос





:-)
 
xaax