Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Хэн гэдэг шүүгч ямар саналтай байсан нь нууц …?
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө

    Монгол Улсын хуулийн одоогийн зохицуулалтаар эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхэд хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд “шүүгчийн санал” нууц байх ёстой. Гэтэл бодит байдал дээр шүүгчийн санал “нууц” байж чадах эсэх? Ёр нь шүүгчийн “санал нууц” байх шаардлагатай эсэх? гэсэн хоёр асуулт гарч ирж болох юм.
    Хэрэв хуульд зааснаар тухайн хэргийг шүүгч дангаар шийдвэрлэж байвал тэнд огтоос нууцлаад байх зүйлгүй болно. Учир нь зөвлөлдөх тасалгаанд шүүгч ганцаараа л орно, эцэст нь тэр шүүгчийн саналаар шийдвэр гарна. Тиймээс дангаар шийдэж байгаа тохиолдолд “шүүгчийн санал нууц” гэсэн ойлголт байхгүй болох нь тодорхой байна.
    Харин тухайн хэргийг шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж байгаа тохиолдолд уг хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч (гурав, тав, арван долоон шүүгчийн бүрэлдэхүүн байх боломжтой) –дийн санал нууц байхаар зохицуулсан. Яагаад зөвлөлдөх тасалгаанд гаргасан шүүгчийн санал нууц байдаг юм вэ?
    Нууц биш харин ч ил байх ёстой юм биш үү. Учир нь хэн гэдэг шүүгч тухайн хэргийг шийдвэрлэхэд ямар саналтай байсан нь нууц байгаа үед нөгөө л “шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахгүй байна” гэдэг шүүмжлэл гарах гол үндэслэл болж байна. Тусгай санал гаргаж болдог хуулийн зохицуулалт одоо зөвхөн эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэхэд үйлчилж байна. Зүй нь энэ зохицуулалт иргэний болон захиргааны хэргийг хянан шийдвэрлэх хуулинд ч тусгагдах хэрэгтэй байна.
    Яагаад гэвэл процессын хуулийн одоогийн зохицуулалтаар шүүгч эсрэг саналтай байсан ч олонхийн шийдвэрт гарын үсэг зурахаас татгалзах эрхгүй байгаа. Тэгээд дээрээс нь зөвлөлдөх тасалгаанд хэн ямар саналтай байсан нь нууц гэхлээр тодорхой нэг хэргийн улмаас тухайн хэргийг шийдвэрлэсэн бүрэлдэхүүн Шүүхийн сахилгын хороо, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба, Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн газарт шалгагдах тохиолдолд нөгөө эсрэг саналтай байсан шүүгч ч буруутгагдах магадлалтай байна.
    Хамгийн гол сул тал нь шүүхийн тухайн шийдэл, шийдвэрийн үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа “шүүгч” уг шийдвэрт гарын үсэг зурах ёстой гэсэн зохицуулалт байгаа юм. Энэ нь тухайн шүүгчийн хувьд ихээхэн хүндрэлтэй, учир шалтгаангүй үүрэг болоод байх шиг.
    Харьцуулбал (миний мэдэхээр) АНУ –ын шүүхийн ажиллагаанд тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн санал нууц биш байдаг төдийгүй харин ч Хуулийн сургуулиудад самбар дээр шүүгчдийн нэрсийг бичиж байгаад ийм төрлийн хэрэг тухайн шүүхээр шийдвэрлэгдвэл энэ шүүгч ийм саналтай байх магадлалтай гэх мэтчилэн судалдаг юм. Энэ нь тухайн шүүгчдийн (хуулийн сургуулиудад голцуу Дээд шүүхийн болон давж заалдах шатны шүүхийн шүүгч) эрх зүйн үзэл баримтлал нийтэд түүний дотор хууль зүйн хүрээнийхний дунд тодорхой байдагтай холбоотой.
    Хоёрдугаарт шүүгчид “зөвлөлдөх тасалгаан дахь санал нууц” гэдэг ХӨШИГНИЙ ЦААНА нуугдах бололцоогүй байдаг учир өөрийн гаргаж байгаа шийдвэрийнхээ үндэслэлийг нэг нэгэнгүй тайлбарлах нь зайлшгүй. Тиймээс “зөвлөлдөх тасалгааны нууц” гэдэг зохицуулалтыг хэрэг хянан шийдвэрлэх хуулиудаас хасч, улмаар шүүгчдийг “ШИЙДВЭРИЙНХЭЭ ҮНДЭСЛЭЛ” –ийг улам бүр нарийн сайн тайлбарладаг болгох хэрэгтэй байна.

1232 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд

2011-01-28 - Хараат бус байдал

Бичсэн: Umirbyek Sultanmurat

Санал нэг байна, Шүүгч гарын үсэг зурахаас татгалзах эрхгүй байгаа нь бас түүний хараат бус байдалд халдаж байгаа нэг хэлбэр.

. Шууд холбоос

2009-06-09 -

Бичсэн: student (зочин)

Би аймаар их гайхаж байна. Шүүгчид хуулийг өөр өөрөөр ойлгодог юм уу? эсхүл чадвар нь дутдаг юм болов уу? Ер нь хэлсэн үг, хийсэн үйлдлээсээ үүсэх үр дагаврыг хариуцах ёстой ш дээ./шийдвэрээ хэргийн оролцогчидод сайн тайлбарлах нь зүйд нийцнэ/ Шүүгчид зөвлөлдөх тасалгаанд орохоороо л хуулийг гуйвуулж хувийн ашиг сонирхол гаргадаг болох нь "ЗОЧИН"-ы бичснээс харагдаж байна./хэргийг бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэх нь сайн талтай биш харин ч там болдог юм бна гэж ойлголоо хэ хэ/ Шүүгчийн санал ил байх нь олон эерэг үр нөлөөтэй.

. Шууд холбоос

2009-02-04 - Дэмжиж байна.

Бичсэн: Òóóë (зочин)

Ойлгомжтой л байна шүү дээ. Би анхан шатны шүүгч. Иргэний хэрэгт тусгай санал бичдэг зохицуулалт байх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол өөрөө 100 хувь эсрэг саналтай байсан ч гэсэн нэгэнт хууль тийм болохоор дуртай ч дургүй ч гарын үсэг зурах хэрэгтэй болдог. Гэтэл нөгөө шийдвэрт хэргийн оролцогч гомдол гаргаад шийдвэр тогтоол хүчингүй болоход энэ нь миний ажлын үр дүнд муугаар нөлөөлдөг. Цогт шүүгчдээ амжилт хүсье.

. Шууд холбоос

2008-11-26 - харин тийм ээ

Бичсэн: natsag

Яг одоо би УДШ-ийн ИХ-ийн 2008.09.23-ны шүүх хуралдааны 395 тоот тогтоолд хариуцагчийг төлөөлөн ЕШ-д хандан гомдол бичиж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ... "орон сууцны эзэмшигчээр тогтоож өгнө үү" гэсэн байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх уг шаардлагыг үндэслэлгүйгээр хангасан, өөрөөр хэлбэл "иргэн А -н өмчлөлийн орон сууцны эзэмшигчээр иргэн Б /төрөл садангийн ямар ч холбоогүй/-г буюу нэхэмжлэгчийг тогтоосон". Гэтэл дээрх тогтоолоор шүүхийн шийдвэр болон магадлалд бүүр эсрэгээр нь өөрчлөлт оруулан "... 61 тоот орон сууцыг ганцаараа өмчлөх эрхтэй болохыг тогтоосугай ..." гэж байгаа юм даа. Энэ чинь одоо юу болж байна вэ, "нэхэмжлэлийн шаардлага"-ыг шүүх өөрийн үзэмжээр ингэж өөрчилж болдог юм бол нэхэмжлэгч юу ч хамаагүй нэхэж болох бөгөөд тэртээ тэрэнгүй уг шаардлагыг нь шүүх хангаад өгчих юм чинь. Гэхдээ арай ч ингэж болохгүй ээ. Хэдийгээр хуулиар зөвлөлдөх тасалгааны нууц боловч хэн ийм санал гаргаж, түүнийг нь яагаад бусад нь дэмжсэнийг миний бие мэдмээр л байсан.

. Шууд холбоос

2008-11-01 -

Бичсэн: Зочин (зочин)

сайн ойлгосонгуй

. Шууд холбоос





:-)
 
xaax