Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй
Энэ бол Үндсэн хуулиар тогтоосон суурь зарчим. Харин өнөөгийн энэ нийгэмд бараг л бүгд ил, далдаар шүүхэд, шүүгчид нөлөөлөхийг оролдож байгаа нь нууц биш. Гэвч, тэр оролдлогуудын ихэнх нь амжилт олохгүй байгаа (ядаж би тэгэж найдаж байна), учир нь шүүгч, шүүх хараат бус байх нилээдгүй нөхцлийг хууль тогтоомжоор бүрдүүлж чадсан. Жишээ нь: шүүгчийн албан тушаалд томилж буй хугацаа, бас ч үгүй хэн нэгэн эрхтэн дархтаны шийдвэрээр шүүгчийг албан тушаалаас нь тэр болгон амархан огцоруулах боломжгүйгээр хуульчилсан зэрэг ... Нөгөөтэйгүүр би өнөөдөр болж бүтэж буй зүйлсийн тухай биш харин болохгүй бүтэхгүй байгаа хэсэг буй шүүгчид нөлөөлөх гэсэн оролдого амжилт олоод байж болзошгүй тэр хэсгийн тухайд санаа зовох, боловсронгуй болгох талаар санал онолоо солилцох хэрэгтэй байна.
Сүүлийн үеийн шүүмжлэлийн бай болоод буй эрүүгийн хэргийг шүүн таслах ажиллагааны хувьд:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийн “тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар”, 32.6 дахь хэсгийн “Эрүүгийн хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч томилно. Шүүх хуралдааныг ... түүний томилсон шүүгч даргална”, 237 дугаар зүйлийн 237.1 дэх хэсгийн “түүний томилсон шүүгч” гэсэн зохицуулалтууд нь эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагааг “хөшигний цаана” явуулах, улмаар шүүхийг шүүмжлэлийн бай болгох нэг томоохон шалтгаан болооод байна.
Учир нь: дээрх зохицуулалтууд нь прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн эрүүгийн хэрэг бүрийн хувь заяаг шийдвэрлэх гол асуудлыг зохицуулдаг. Энэ нь эрүүгийн хэргийг тухайн шүүхийн шүүгч нарт “хэн, хэрхэн хуваарилах” явдал юм. Өөрөөр хэлбэл хэн уг хэргийг шийдвэрлэх вэ гэдгийг шийднэ.
“Мордохын хазгайн” тухай ардын зүйрлэл шиг эрүүгийн хэргийг шийдвэрлэх шүүхийн ажиллагаа нь анхнаасаа буруу эхэлвэл эцсийн үр дүн нь ялгаагүй тийм л байх болно. Одоогийн энэ зохицуулалтаар шүүхэд шилжиж ирсэн эрүүгийн хэргийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч хуваарилж байгаа. Түүнчлэн хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг мөн л тухайн шүүхийн Ерөнхий шүүгч томилох эрхтэй байгаа. Юун нь буруу байгаа юм вэ гэх хүн гарах л байх.
Буруу маш буруу, яагаад гэвэл хэргийг шүүгч өөрөө сонгох эсхүл тухайн хэргийг хэн гэдэг шүүгч шийдвэрлэхийг Ерөнхий шүүгч сонгодог байвал “тэр эрх бүхий хүнээр” дамжуулан шүүхэд нөлөөлөх, эсхүл нөлөөлж болохуйц шүүгчид уг хэргийг хуваарилуулах, тодорхой хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд хүссэн шүүгчээ томилуулах боломжтой болно гэсэн үг.
Учир нь Ерөнхий шүүгч гэдгийн цаана хэн нэгэн “хүн” байх нь мэдээж, сайн, муу, шударга, шударга бус, шуналтай, шуналгүй, нөлөөнд автамтгай гэх мэт. Хэрэв “тухайн шүүхийн ерөнхий шүүгч” нөлөөнд автагдсан этгээд байвал эрүүгийн хэргийн хэргийн хувь заяа хаашаа эргэх вэ? Ингэхдээ бид 2 зүйлийг бид эргэн санах хэрэгтэй болов уу.
1/ Ерөнхий шүүгч нь тухайн шүүхийн шүүгч нарыг сахилгын хороо, мэргэшлийн хороонд шилжүүлэх бүрэн эрхтэй байгаа, энэ нь их бага ямар нэгэн байдлаар шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулсан Үндсэн хууль зөрчсөн “бүрэн эрх” бөгөөд хэрэв “муу хүн” Ерөнхий шүүгчээр ажиллаж байвал энэ боломжийг алдалгүй ашиглаж өөрт таалагдаагүй, өөрийнх нь үгээр яваагүй шүүгчийг “цэвэрлэх” сайхан гарц болдог. Эсхүл “шүүгч нарыг гартаа оруулж”, нөгөө “гагцхүү хуульд захирагдаж шүүн таслах ажиллагаа явуулах” ёстой шүүгч нарын дарга, захирагч болох ... шулуун замыг засаж өгдөг.
2/ Бараг бүгд л шүүхэд нөлөөлөх гэж оролддог, ялангуяа “эрх мэдэл, хөрөнгө мөнгө, нэр сүртэй” этгээдүүд бол ёс юм шиг л .... үүнд улс төрчид хоцрохгүй нь мэдээж, харин ч манлайлна шүү дээ.
За энэ 2 зүйлийг марталгүй санаж байгаад, одоо нэгэн жишээ авч үзье. Улсын хөрөнгө завшсан хэрэгт холбогдсон нэгэн томоохон ех-албан тушаалтны хэрэг “х” шүүхэд прокуророос яллах дүгнэлт үйлдэгдэн шилжиж ирлээ гэж үзье. Уг хэргийг хэн гэдэг шүүгч шийдвэрлэхийг нөгөө Ерөнхий шүүгч л мэднэ, хэрэв бүрэлдэхүүнтэй гийдэх хэрэг бол шүүх бүрэлдэхүүнд хэнийг томилохыг мөн л Ерөнхий шүүгч шийднэ.
Энэ тохиолдолд хэрэг нэхэмжлэл тохиолдлын журмаар хуваарилагдаж, шүүх бүрэлдэхүүн тохиолдлын журмаар томилогдож байх (эцсийн дүндээ шүүгч хараат бус байх) алтан зарчим алдагдаж байна.
Үүнийг нэн даруй, үтэр түргэн засаж, Иргэний, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь Шүүгчдийн зөвлөлгөөнөөс тогтоосон хуваарийн дагуу “тохиолдлын журмаар” хуваарилах журамтай адилхан болгох шаардлагатай байна.
Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Сэтгэгдлүүд
2009-10-06 -
Бичсэн: туяа (зочин)
шүүгч бол амьд хууль .өөрөөр хэлбэл шүүгч тухайн хуулийг амьлуулан амьдрал дээр хэрэгжүүлэх , нөгөө талаар хэрэглэн, хүний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн тохиолдолд тухайн хүний эрх ашгийг хамгаалах үүргийг хүлээдэг. өнөөдөр болж бүтэхгүй зүйлийг яривал нилээд их байгаа. гэхдээ бас болжу байгаа зүйлийн тухай яривал бас л нилээдгшүй бйна. хүн бүр болж бүтэхгүй байна гэж яриад байвал бүх зүйл л өөрөө бүтэхгүй болох болно. хуулийн эдэхгүй байна гэдэг харицулага хүлээхгүй байх үндэслэл биш. тйимээс хүн хүн эрх зүйн харилцаанд өдөр бүр оролцдог учраас тухайн харилцааны талаархи эрх зүйн зохицуулалтын сайтар биш юм гэхэд тодорхой хэмжээний мэдлэг гэх зүйл байх нь зүйн хэрэг. сайн хуульч , эрх зүйч байна гэдэг маань өөрөө маш аш гайхалтай зүйл юм. монгол улсад маш олон эрх зүйчид төрөн гарч байна. гэхдээ л тэр бүр мэргэлжийн дагуу ажиллах нь ховор юм. монгол улса анхан , давх , хяналтын шатны шүүгч нар ажлаа барихгүй, ажлын ачаалал ихээхэн байдаг. тэглээ гээд ажлаа хийхгүй байгаа юм биш л дээ. гэхдээ шүүгчдийн орон тооны асуудлыг нэмэгдүүлэх чухал. гэхдээ мэдээж чадвартай , мэдлэгтэй боловсон хүчинг сонгон шалгаруулж авах нь нилээд чухалд тооцогдох биз.
2009-07-07 -
Бичсэн: tsengel (зочин)
ерөнхий шүүгч ямар зарчмаар хэрэг хуваарилахаа байнга өөрчилдөг бол зүгээр юм.., танхимын тэргүүн дагнан хурал даргалах нь мэдрэлийн хувьд хүндрэлтэй баймаар юм.
2009-04-20 - сайн л судлах
Бичсэн: Зочин
Нэхэмжлэлийг хэн гэдэг шүүгчид хуваарилуулан, шийдвэрлүүлэх вэ гэдэг нь нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд иргэний хэрэг дээр боломжтой байдаг. Уг боломжийг ашиглах нь тийм ч их хэцүү зүйл биш бөгөөд тухайн шүүгчтэй ч уулзах шаардлага байдаггүй. Тэгэхээр "тохиолдлын журмаар иргэний хэрэгт хуваарилалт явагддаг" гэж үзэн, тийнхүү ЭБШХ-д хуульчлах нь бас ч оновчтой арга биш. Иймд өөр л арга бодож олох хэрэгтэй байна. Үндэсний бөхөд найраа гараад байна гээд л "оноолтоор оноон барилдуудаг болсон. Гэтэл 3, 5-ын даваанд хэнийг хэнтэй барилдуулах вэ гэдгийг нөхдүүд ямар ч зовлонгүйгээр шийдэж "чаддаг" гэсэн
2009-03-02 -
Бичсэн: dao
сайн хууль гэж байхаас сайн хүн гэж байхгүй
2009-03-01 -
Бичсэн: dadido
ерөнхий шүүгчийн ач холбогдол яг юу юм бол. дүүргийн прокурор ч ялгаагүй. хуулийн байгууллагад цэргийн байгууллага шиг шаталсан тушаасан удирдлага хэрэгтэй юу