Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Шүүхийг хэн Шүүх вэ?
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө

     Сүүлийн үед Эрүүгийн хэргийн шийдвэрлэлтэд хэвлэл мэдээлэл, тодорхой ашиг сонирхлын нэгдэл, олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй хандах боллоо.
     Хувь хүн миний бодлоор: шүүх, шүүгч бол "бусад бүх л төрийн байгууллага, албан тушаалтны адил" бодитой, шударга, оновчтой, үндэслэлтэй шүүмжлэлийн обьект байх ёстой нь мэдээж. Үүнтэй хэн ч маргахгүй байх. Өөрөөр хэлбэл шүүхийг шүүмжлэх нь ердийн зүйл.
     Харин шүүхийг шүүж, улмаар хариуцлага тооцох (яллах) гэж байгаа бол өөр зүйл, ингэхийн тулд "гэм буруутайг нотлох" шаардлага гарах болов уу. Мөн гэм буруутан нь хэн нэгэн эсхүл хэсэг нэр бүхий хүн байх ёстой болохооос биш "шүүх" гэсэн эзэн биегүй тогтолцоо байх ёсгүй. Үүнтэй холбогдуулан юуны түрүүнд "шүүхийг шүүх эрх" хэнд байх вэ эсхүл хэн нэгэнд байх ёсгүй юу гэдэгт хариулах шаардлагтай юм шиг санагдаж байна.
Шүүх, шүүгчийг ёс зүйн хувьд, мэдлэг мэргэжлийн хувьд "хянадаг" этгээд тус тусдаа байдаг. Эдгээр нь шүүхийн ёс зүйн хороо, мэргэшлийн хороо, дээд шатны шүүх юм. Харин шүүгч эрүүгийн хэрэг үйлдсэн бол эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу "мөрдөн шалгагдаж" гэм буруутай нь тогтоогдвол ял эдлэх нь зүйн хэрэг. Ер нь бол мэргэшлийн хороо, ёс зүйг хорооны үйл ажиллагаа, бүрэлдэхүүний тухайд бол энд тэнд улс орнуудад одоогийн манайд байгаагаас арай дээр хувилбар, туршлагууд байдаг л юм шиг билээ. Улам боловсронгуй болгох тухайд шүү дээ. түүнээс байгаа бүхнээ, хүрсэн бүхнээ үгүйсгэхийн өвчтэйдээ биш.
     Шүүх шударга байх нь бүх нийтийн сонирхол /үүнийг манйа Үндсэн хуулийн зарчмаасхарж болно/, харин зөвхөн өөрийнх нь хүслээр /буюу "тэдний шалгуураар шударга"/ байлгах сонирхол цөөнгүй этгээдэд байдаг.
Шүүмжлэлд Сонингоор ялаа, дарга 2 -ийг алж болно гэдэг шиг байдлаар хандах нь харин аль аль талдаа халтай, үр дүнгүй шахуу, нийгмийг бухимдуулах үндэс болоод байх санагдах юм. Яагаад гэвэл хэрэв тэр шүүгч сонин хэвлэлд гараад байгаа шигээ "авлигад автагдсан, нөлөөнд орсон" бол сонин, хэвлэлд бичээд ч нэмэргүй этгээд байж таарна. Яг л нөгөө алт хийсэн ч, ус хийсэн ч адил илжигний ижил. Үүний оронд тэрхүү нөлөөнд оруулаад эсхүл ороод байх боломжийг бий болгоод байгаа хууль, магадгүй байгууллагын дотоод журам гэх мэтийг өөрчлөх, боловсронгуй болгоход анхаарал, хүчээ тавьж ажиллах нь зүйтэй байна. Харин өөрөө хэн нэгнээс, аль нэгэн бүлэг, магадгүй улс төрийн нам эвсэл, улс төр, эрх мэдэл, эд хөрөнгийн нөлөө бүхий хувь этгээдээс хараат хэвлэл мэдээлэл оршин тогтнож байгаа бол тэрхүү biased хэвлэл мэдээллийн цацаж буй "мэдээлэл" нь улс орны хөгжилд, шүүхийн бие даасан байдалд ноцтой урхагтай төдийгүй Үндсэн хуулийн хямралд хүргэх хортой.
     Нөгөөтэйгүүр шүүхийг "хянаж, зааварлах" биш, харин бие даан, хараат бусаар ажиллахад саад бололгүйгээр хөндлөнгөөс "ажиглаж" /мониторинг хийх/ үр дүнг нь олон нийтэд мэдээлж, хэлэлцүүлж байх чиг үүрэг бүхий ХӨНДЛӨНГИЙН /нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн/ байгууллага байх хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Үүнийг бий болгох хэрэгтэй шиг санагдах юм. Би лав шүүхийг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд ийм санал өгсөн, төсөлд нь оруулсан байх шиг байна лээ,  хэрэв тэр хэвээр батлагдвал сайн л байна. Бид өөрийгөө гололгүйгээр "шүүхийг шинэчлэхэд" хэн нэгнээс айж цэрвэх, ичиж зоволгүйгээр зөв сэтгэлээр гар бие оролцох хэрэгтэй билээ. Шүүхийн шинэчлэлийн талаар ярихаар хэн нэгний ажил үүргийг булаан хийх гэж байгаа мэт, эсхүл эсэргүү тэрслүү этгээд шиг хандахгүй байлгүй дээ. Шүүхийн шинэчлэл гэдэг үг хэзээ ч мөнхөд яригдаж байх ёстой. энэ нь зөвхөн нэгэн хэсэгт яригдах ёстой биш, хэзээ ч хэн ч шүүхийн удирдлага байлаа шүүхийн шинэчлэл яригдаж л байх ёстой, учир нь "шүүх" бол нийгмийн бүрэлдэхүүн болохын хувьд үргэлжид мөнхийн "хөдөлгөөн", өөрчлөлт шинэчлэлтийг шаардаж байх болно.
     Бидний хөгжилтэй гэж үздэг улс орнуудад, judicial watchdog эсхүл judicial watch гэх мэт нэрээр шүүх, шүүгч үйл ажиллагаагаа хуульд нийцүүлэн явуулж байгаа эсэхэд хөндлөнгийн ажиглалт хийж, сэжигтэй, алдаатай асуудлыг олон нийтэд мэдээлж, хэвлэл, мэдээллийн анхаарлыг түүнд хандуулж байдаг байгууллагууд ажиллаж хэвшсэн байдаг.

2391 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд

2012-12-03 -

Бичсэн: Зочин

irgediin shudraga shuuh tanii ene sanaag heregjuuleed ehelchihsiin bishuu
ярзайтал инээх

. Шууд холбоос

2010-11-05 -

Бичсэн: unshigch (зочин)

angel shuux negniixee buruu shiidveriig xamgaaldagaa boliviol ner xund n usux baolbuu. Bas mergejliin aldaa esxul sonirxlyn zurchil (conflict of law) baival tatgalzan garax ethiktei bol sain san, chamd amjilt xusie. Unshigch

. Шууд холбоос

2010-03-03 - shyyhiig shyyne geheesee ilyytei ...

Бичсэн: Обдоо

shyyhiig shyyh tuhai yarihaasaa ilyytei shyyh uuuruu hiisen ajlaa ard irgeded zuv bdlaar oilgomjtoi hyrgej baih ni hii hooson hardlagad hyrgehgyi bhad nuluuldug.
Yavj yavj huuliin baiguullaguud ajla muu hiideg gesen irgediin setgehyi ni shinechleliig shaardaj baigaagaa aguulgaas ilyytei hiisen zyilee zuv oilguulahad bgaa gej bodoh yum

. Шууд холбоос

2010-03-03 - сайн, сайн байн уу

Бичсэн: Цэндийн Цогт

баярлах

. Шууд холбоос

2010-03-03 -

Бичсэн: Зочин

ñàéí áàéíà óó áàãø àà

. Шууд холбоос

2009-11-05 -

Бичсэн: Зочин

bi uuruu huuliar surj sudaldag oyutan minii bodloor irged maani huuliin talaarhi medlegee deeshlvvleh heregtei

. Шууд холбоос

2009-07-12 -

Бичсэн: AmonRa

сайн байна уу,
хариулсанд баярлалаа!

таны хариултыг анхааралтай уншлаа- гэвч хариулт ойлгомжгуй хэвээр үлдсээр байна.
иргэдийн шүүх гэж байдаг, гадаадын жишээнд- тэрийг хэлж байна уу? би зөв ойлгож, иргэдийн шүүхийн тогтолцоотой үүсэх юм бол мэдээж хэрэг иргэн бүр хуулийг мэдэхгүй- үүнд дахиад л хуульч мэргэжилтэй хүн хэрэгтэй болно. аан тэр нь хүн дан иргэний санаачлагаар ажилаад байж чадахгуй- тэр хүний идэх хоол, унших номыг нь даах хэрэгтэй болно доо? үүнийг л хэлэх гээд, хариулт авмаар байгаа юм- хэн тэр хуулийг ойлгодог, шударга шүүхийг хянах хүний хөдөлмөрийг үнлэх бэ.

бас яаж?

. Шууд холбоос

2009-07-10 -

Бичсэн: Dambii

sayahan Erdene gej hunii hergiig shuuh shiidsenii daraa UIH-iin gishuud bolon uls toriin namaas Shuuhiig buruutgasan medegdel gargasan baisan (Saihanbileg, Amarjargal, Ardchilsan nam...) Eniig huvi hunii uzel bodol gehed hetsuu, uls toriin nam, parlamentaas shuuh zasaglaliig buruutgaj baina gej oilgoloo. niigemdee erh medeltei, hariutslagatai alban tushaaltnuud ni iinhuu shuuhiin shiidveriig ul hundetgen hevlel medeelleer eserguutseheer jiriin irged yaj ch shuuhee hundleh bilee. sick

. Шууд холбоос

2009-07-06 - many thanks for your comment!

Бичсэн: Цэндийн Цогт

сэтгэгдэл бичсэнд талархлаа. Миний санаа бол төрийн байгууллага нэмж байгуулах тухай биш, харин тарийн бус болон олон нийтийн, иргэний нийгмийн байгуулагууд /нэмэх гэхээс илүү одоо байгаа хэд нь мэргэших байдлаар ажилавал илүү зохимжтой/ -ын хөндлөнгийн мониторинг, буюу үнэлгээ, шинжилгээний тухай юм шүү.

. Шууд холбоос

2009-07-04 -

Бичсэн: AmonRa

сайн байна уу!

таны хэлж байгаа тэр шүүхийн үйл ажилгааг хянах байгуулга бий боллоо гэж төсөөллөө. Авилгал гэж яриад байгаа хамаатан саднаа, найз нөхдийгөө харж үздэг монгол сэтгэхүйгээ хааш нь хийх бэ?
Бас тэр байгуулгад ажиллах хүнийг хэн томилох бэ, хэний удирдлага дор үйл ажилгаагаа явуулна гэж төсөөлөх бэ?

бас нэгэн дэмий төсвийн мөнгөнөөс идэх, хий дэмий нэг нэгнээ харж сэжиглэдэг байгуулга болохгуй юу?

сайн, үр дүнтэй ажилсан гэдгийг нь яаж дүгнэх бэ? Үзүүлэлтийг нь яаж тогтоох бэ?

. Шууд холбоос

2009-02-05 -

Бичсэн: Зочин

neeree erh zuin setguulch gej baidag bol zugeer l bh yum, er ni bol setguulchid oorsdoo tuhain bichij, survaljilj bgaa asuudlaaraa todorhoi hemjeenii medlegtei bh estoi bmaar. tehgui bol hudlaa unen yum bichij shuuh, shuugchiij gutgeh ard irgeded buruu tashaa medeelel ogood bdag. naad zahiin shiidver, zahiramjiin ylgaag ch medehgui bj eldev yum bichdeg ni durgui hurmeer

. Шууд холбоос

2009-02-04 -

Бичсэн: dadido

энэ асуудлыг дан ганц шүүхтэй холбож шийдвэрлэж болохгүй байх. Ядаж л хууль тогтоомжоороо хараат бус, бие даасан байдлыг нь нягт хангаж өгөх, шүүх эрх мэдэлд оролцогч байгууллага болох өмгөөлөл,прокурорын байгууллагын стратеги гэх юм уу хөгжлийн чиг хандлагатай шүүхийн шинэчлэлээ хослуулан явуулах, хуульч бэлтгэх тогтолцоогоо улам нарийн боловсронгуй болгох,таны бичсэнчлэн эрх зүйн сэтгүүлч сэтгүүл зүйг бий болгох гэх мэт.

. Шууд холбоос

2009-02-04 -

Бичсэн: galbaatar

tiim bgullaga mongold bna uu? bhgui bol herhen bii bolgoh uu? shuuhiig hyandag mergejliin bguullagiin uil ajillagaa her neelttei, tanil bna ve? magdgui ter bguullagiig "surtalchlah" heregtei bna aa

. Шууд холбоос

2009-02-04 -

Бичсэн: Çî÷èí (зочин)

Цаг үеэ олсон дажгүй бичлэг байна. Шүүхийг шинэчлэхийн тулд шүүгч ажилтанууд гар бие оролцох хэрэгтэй гэдгийг 100 хувь дэмжиж байна. Өөр сонирхолтой зүйл бичээрэй.

. Шууд холбоос

2009-02-03 -

Бичсэн: american boy

тийм ээ дээд шүүхээс гаргасан мэдэгдлийг уншсан би хувьдаа шүүхийн талд бгаа. сүүлийн үед шийдэгдэж бгаа албан тушаалтнуудын хэрэг хэний хүслээр аль намын талд үйлчилж бгаа нь хамаагүү хамгийн гол нь албан тушаалтнуудад хууль үйлчилдэг гэсэн оилголтыг нийгэмд төрүүлж бгаа нь чухал. Аа харин шүүмжлэл бол засан саижруулах хамгийн саин арга биш ч гэсэн хөгжлийг авчирах учиртаи. Шүүх саин ажиллаж бгаа гэж хэлэхгүү ч манаих шиг энэ нийгэмдээ хангалттаи саин ажиллаж бгаа гэж боддог. чиний блогийг сүүлийн үед уншдаг болсон. Өшөө гоё юм бичээрэи

. Шууд холбоос





:-)
 
xaax