Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Субьектив эрх
Tweet

     Үндсэн хуулийн өдөр болон Blog бичиж эхэлсний 1 жил болж байгаа тул Иргэний үндсэн эрх, субьектив эрхийн талаар дор дурьдсан зарим зүйлд саналаа хуваалцах зорилгоор энэ бичлэгийг  нийтлэв.

Субьектив эрх ярихаас өмнө Үндсэн эрх гэдэг нэр томьёо хаанаас гаралтай болохыг харвал Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд тодорхойлон заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх “суурь (өөр үгээр хэлбэл (эрх гэдэг үгний тэмдэг нэр нь суурь гэдэг үгээр орлуулбал)) эрх” –үүдээс үүдэлтэй бололтой.

Харин “үндсэн эрх” -ийг хаана аль шүүх эсхүл байгууллага шүүхийн журмаар хамгаалах, сэргээх вэ? Шүүхгүй хууль бол шүдгүй арслантай адил[1] гэгчээр хамгаалах, сэргээх оноосон эзэн байхгүй эрх бол “эрх” биш болно.

Үндсэн хуулийн цэцийн үүрэг дийлэнхдээ Үндсэн хууль болон Хууль тогтоох процессын хоорондын харилцаанд үүссэн “хууль тогтоох (хууль тогтоох үйл ажиллагаа нь өөрөө бүхэлдээ эрх, үүрэг бий болгох, дуусгавар болгох зэрэг эрх зүйн зохицуулалт агуулдаг) -той холбоотой маргааныг” хэлэлцэн шийдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл хууль тогтоох үйл ажиллагаагаар Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний суурь эрхүүдийг зөрчихөөс сэргийлэх хамгаалалт юм. Гэтэл Үндсэн хуулиар иргэдэд олгогдсон эрхийг /хууль тогтоох үйл ажиллагаанаас/ өөр бусад хэлбэрээр зөрчсөн тухай маргааныг Үндсэн хуулийн цэц л лав харьяалан хэлэлцэх эрх хэмжээгүй байгаа. Харин сүүлийн үед хүслийг биелүүлэгч өвлийн өвгөний дүрд илүү тохирохоор байгаа билээ. Жишээ нь: хэн нэгнийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх шаардлагатай боллоо, гэтэл түүнийг нь хэлэлцэж шийдвэрлэдэг байгууллагын гишүүд заавал бүгд санал нэгтэйгээр зөвшөөрөх ёстой байж, гэтэл нэг гишүүн нь өөр саналтай байх нь илт байжээ, тиймээс уг хуулийн заалтыг өөрчлөх, хүчингүй болгуулах шаардлага гарч, тиймээс хэн нэгэн “иргэн” Үндсэн хуулийн цэцэд хандаж, харин цэц түүний хүслийг биелүүлснээр Өвлийн өвгөний үүргээ биелүүлж үлгэр дуусгавар болж байна. Юун тухай яриад байгааг гадарлаж байгаа биз дээ.

Учир мэдэх хүмүүсийн бичсэнээр Цэц "шүүх" мөн юм байна. Гэхдээ “жинхэнэ шүүх” байх эсхүл "жинхэнэ шүүх" болох шалгуурыг хангахын тулд “бусдаас хараат бусаар, бие дааж шийдвэр” гаргах эрх зүйн хамгаалалт, зохицуулалттай байх ёстой. Үндсэн Хуулиар тогтоосон шүүхийн үндсэн тогтолцоонд хамаарч байгаа шүүхүүд нь хараат бус байхаар ёстой хэдий ч ачир дээрээ асуудал их байгаа нь нууц зүйл биш. Үүн дээр нэмээд, харамсалтай нь, Цэц ч ялгаагүй энэ шалгуурыг формаль байдлаар ч хангаж чадаагүй байна. Учир нь уг “шүүх” хэмээн нэрлэгдээд байгаа байгууллагыг бүрдүүлж буй “шүүгч” нар хэрхэн, ямар шалгуураар уг эрхийг олж авч байгаа байдлаар тайлбарлагдах юм. Цэцийн гишүүдийн хувьд олон улсад тогтсон “шүүгч” –ийн эрх олж авах суурь зарчмаас арай л өөр (томилгооны зарчим, хугацаа гэх мэт) байдлаар “шүүх” эрх мэдлийг олж аваад байх шиг юм.

Харин хамаг эрхийн /боломжийн/ эх ундарга болдог утгаар нь Үндсэн хуулиар тодорхойлсон суурь эрхүүд нь онцлог юм. Тиймээс “үндсэн эрх” нь “субьектив эрх” гэдэг ойлголтоос эрх зүйн онолын хувьд өөр, ялгамжтай байдлаар тодорхойлогдох, тайлбарлагдах боломжтой юм. “Үндсэн эрх” нь “субьектив эрх” гэдгээс юугаараа өөр ойлголт вэ?

Хэрэв иргэний эрх/үндсэн эрх/ Үндсэн хуулиартунхаглагдан олгогдсон боловч, түүнийг хэрэгжүүлэх, шаардах, хамгаалах, сэргээх, албадан биелүүлэх болзол, журам, бүрэн эрх, үүрэг бүхий институтыгсубьект бусад хуулиар нарийвчлан зохицуулаагүй тохиолдолд энэ нь хэрэгжих бололцоогүй, хийсвэр эрх болж хувирах юм. Одоогийн нийгмийн амьдралаас жишээ татан үзвэл: “эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, байгалийн тэнцэл алдагдуулахаас хамгаалах эрх” –ийн хувьд энэ байдал ажиглагдаж байгаа юм (гэхдээ эдгээр нь огт зохицуулалттгүй хийсвэр эрх бас ч биш л дээ, хууль хэрэглэж шийдвэр гаргагчид /тухайн асуудлаар шийдвэр гаргах бүрэн эрх бүхий албан тушаалтан, маргаан гарсан үед шийдвэрлэх шүүгч гэх мэт/ -аас ихээхэн зүтгэл шаардаж байж хэрэгжих боломжтой).

Харин Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуулиудад боломжийн хэмжээнд тодорхойлон заасан байгаа шиг иргэний сурч боловсрох эрхийг хэрэгжүүлэх, шаардах, хамгаалах, сэргээх, албадан биелүүлэх болзол, журам, бүрэн эрх, үүрэг бүхий институтыг хуульчлан тодорхойлсон бол энэ нь “субьектив эрх” болох уу? Бас л үгүй мэт.

Хэзээ иргэнд олгогдсон үндсэн эрх “субьектив эрх” болох вэ гэвэл тухайн эрхийг тогтоосон журмын дагуу тодорхой этгээд өргөдөл хүсэлтээ гаргаж, холбогдох шаардлагыг нь хангаж, эрх бүхий этгээдээс нь шийдвэр гаргасан тохиолдолд тэр нь субьектив эрх болдог тохиолдол байна. Жишээ нь: Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн “улсынхаа нутаг дэвсгэрт байнга оршин суух газраа чөлөөтэй сонгох" эрхтэй. Гэхдээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар “өмчлөх” эрх үүсээгүй байтал /олж аваагүй/ атлаа би Сүхбаатарын талбай оршиж буй газарт 4 ханат гэрээ барьж амьдрах эрхтэй хэмээн цээжээ дэлдэж, эрхийг маань эдлүүлэхгүй байна хэмээн нэхэмжлэл гаргаад амжилт олохгүй нь илт. Тиймээс хуулиар тогтоосон шаардлагыг хангасны үндсэн дээр сая субьектив эрх болдог эрхүүд байна.

Гэтэл ийм журам эсхүл хэн нэгнээс зөвшөөрөл шаардлагагүй субьектив эрх гэж байна. Жишээ нь амьд явах эрх, амьд явахын тулд хэнээс ч зөвшөөрөл авах шаардлагагүй /гэхдээ амьд явах эрхийг хязгаарласан тохиолдол “цаазаар авах ял”, “үр хөндөлт” гэх мэт байна/. Зарим нэг гадны орнуудын тухайд жирэмслэлтийн 3 дахь үе буюу сүүлийн 3 сард байгаа “үр” нь өөрөө амьд явах эрхтэй гэж үздэг эрх зүйн маргаантай асуудал бий. Яагаад гэвэл тэр одоо өөрөө нэгэнт бие даасан “амьд бие” болсон учир тэр. Субьектив эрх нь үндсэн эрх эзэн биеэ олсон байхыг хэлнэ. үргэлжлэл ...



[1] Совд багшын монголчлон өгүүлснээр

 



3232 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд

2009-03-29 -

Бичсэн: Зочин

rolling on the floor

. Шууд холбоос

2009-01-22 - Уншлаа.

Бичсэн: Aza

Үндсэн эрх гэдэг ойлголт миний бодлоор Үндсэн хуульд тусгалаа олсноор үндсэн эрх гэдэг тодорхойлолтыг авах болов уу гэж бодож байна. Энэ нь формаль байдлаар авч үзвэл.
Цэцийн гишүүн болох процедур дээр манайх олон улсын жишгээс арай өөр байгаатай санал нэг байна. Судалгаа хийж байхад парламентаас томилгоо хийх нь орчин үеийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагад эрүүл бус гэж ойлгогдож байгаа юм билээ. Тэр тусмаа шүүх, үндсэн хуулийн шүүхийн байгууллагын бүрэлдэхүүнийг томилох нь нөгөө эрх зүйт ёс, ардчиллын зарчмаас гажсан зүйл болж таарч байсан. Учир нь парламент өөрөө санал хураалтын үндсэн дээр сонгох хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Нөгөөтэйгүүр томилгоо хийгээд ирэхээр барьцаа бий болдог. Хаанаас томилогдчихоод гаргасан шийдвэрийг хянаж цагдаад байна гээд нөгөө хууль зүй байнгын хорооныхоор хурал дээр цэцийн гишүүнээ дуудаж авчраад хуралд суулгаж тайлан тавиулах маягийн юм болоод байдаг. Томилгооны цаана хариуцлага байдаг. Гэтэл далан зургаан хүнд цэцийн тэр гишүүн алдаа гаргасны төлөө та нарыг шийтгэлээ гэх нь утгагүй болж хувирдаг. Гэх мэтчилэн би цэцийн гишүүнийг УИХ-аас томилдог асуудалд шүүмжлэлтэй ханддаг. Өчигдөр зурагтаар АНУ-ын ерөнхийлөгч Дээд шүүхийн ерөнхий шүүгчийнхээ удирдлага дор Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж байхыг үзлээ. Шүүгч хүнээр бахархлаа шд. Манайд харин шүүгчийн улс төрийн үйл ажиллагааны арга хэрэгслээ болгоод цэцэд хуульч биш мэргэжилтэй хүмүүсийг оруулж байхын. Сонин шүү. Гээд яривал их зүйл бий. Санамсаргүй тэнэж яваад хэрэгтэй блогт ороод ирлээ.

. Шууд холбоос





:-)
 
xaax