Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Шүүгчид — Авлигын эсрэг тэмцэлд нэгдэв
Tweet

Шүүгчдийн дунд Авлигын аливаа хэлбэр, өчүүхэн төдий ч хууль бус нөлөөллийг үл тэвчих үзлийг дэлгэрүүлэх нь нэн тэргүүнд хийх шаардлагатай өөрчлөлт болоод байна.
    Учир нь Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засаг, төрийн захиргааны байгууллагуудын дунд асуудлыг хэн нэгний хүсэлт, гуйлт, ятгалаг, шахалт, дарамтаар буюу товчхон хэлбэл НӨЛӨӨЛӨЛ -өөр шийдвэрлэх явдал дэндүү өргөн хүрээтэй тархсан, ерөөсөө хэвийн, байх ёстой, зөвшөөрөгдсөн харилцаа мэтээр хэвшиж тогтсон байгаа нь илэрхий бөгөөд энэ нь ч Шүүх эрх мэдлийн байгуулагуудад хандаж, үйлчлүүлж байгаа хүмүүсийн харилцаанд ихээхэн элбэг тохиолдох болоод байна.
    Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчид Transparency International олон улсын байгууллагыг Авлигын эсрэг олон улсын хөдөлгөөний тэргүүлэгч болохынх нь хувьд түүний Монгол дахь салбар Транспэрэнси Интернэшнл-Монгол ТББ -д "шүүхийн авлигаас урьдчилан сэргийлэх" сэдвээр сургалт явуулах талаар хамтран ажиллах хүсэлт тавьсныг хүлээн авсан юм.
    Тиймээс Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Транспэрэнси Интернэшнл-Монгол ТББ -ын хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд Нийслэлийн захиргааны хэргийн шүүх /нэр бүхий 3 шүүгч сургагч багшаар, тамгын хэлтэс хамтран зохион байгуулагчаар/ Транспэрэнси Интернэшнл-Монгол ТББ -тай хамтран 21 аймаг, нийслэл дэх нийт 78 бие даасан аймаг, нийслэлийн шүүх, аймаг , нийслэлийн захиргааны хэргийн шүүх, сум, сум дундын, дүүргийн шүүхүүдэд газар дээр нь хүрэлцэн очиж, ойролцоогоор 330 шүүгч, 200 туслах ажилтнуудыг хамруулан Авлигын Эсрэг бүтэн өдрийн сургалтыг явууллаа.
    Сургалтыг шүүгч нар маань ихээхэн нааштай хүлээн авсан нь бидний зорилго ямар нэгэн байдлаар биелж байна гэсэн итгэлийг өгч байгаа бөгөөд энэ ташрамд Сургалтын бүх зардал, зохион байгуулалтыг хариуцаж, шүүхийн төлөө нөр их ажил хийсэн Транспэрэнси Интернэшнл-Монгол ТББ -ын хамт олонд талархлаа илэрхийлье.
Зөвхөн энэ сургалтанд зориулан Транспэрэнси Интернэшнл-Монгол ТББ -с Транспэрэнси Интернэшнлийн 2007 оны Дэлхий нийтийн авлигын тайлан Шүүх тогтолцоон дахь авлига хэмээх гарын авлагыг орчуулан гаргаж, орчуулганд нь шүүгчид бид гар бие оролцож шүүгч бүрд үнэ төлбөргүй тараасан нь чухал зүйл болсон гэж үзэж байгаа билээ. Бидний зүгээс Та бүхэнд ч энэ номыг олж сонирхох боломжийг олгохыг цаашид хичээнэ.
 Сургалтын талаар мэдээллийг энд хавсаргав.

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА БОЛОН ШҮҮХ ЭРХ

МЭДЛИЙН ТОГТОЛЦООН ДАХЬ АВЛИГААС УРЬДЧИЛАН

СЭРГИЙЛЭХ НЬ

(сэдэвт шүүгч нарт зориулсан авлигын эсрэг сургалт)

Зохион байгуулагч байгууллага: Шүүхийн Ерөнхий зөвлөл (ШЕЗ), Нийслэлийн захиргааны хэргийн шүүх (НЗХШ) Tранспэрэнси Интернэшнл-Монгол (ТИ-Монгол)

Санхүүжүүлэгч байгууллага: Ил тод байдлыг дэмжих сан (Partnership for Transparency Fund)

Сургалтын хугацаа: 2008 оны 4-р сарын 28-аас 7-р сарын 2-ыг хүртэл

Хамрах хүрээ: Монгол улсын бүх шүүгч нарыг хамруулах

Сургагч багш нар:  Ц. Цогт, НЗХШ-ийн шүүгч

                                    Х. Батсүрэн, НЗХШ-ийн шүүгч

                                    А. Отгонцэцэг, НЗХШ-ийн шүүгч

                                    Ж. Элбэгсайхан, хуульч

                                    М. Батбаатар, МУИС-ийн багшлектор

Д. Сүхбүрэн, ТИ-Монголын гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч

 Сургалтын материал:       

1. Транспэрэнси Интернэшнлийн “Худалдан авах ажиллагааны гарын авлага”,

2. Транспэрэнси Интернэшнлийн 2007 оны Дэлхий нийтийн авлигын тайлан Шүүх тогтолцоон дахь авлига

 Тараасан материал:

  1. Худалдан авах ажиллагаан дахь авлигаас урьдчилан сэргийлэх нь гарын авлага шүүгч бүрт
  2. 2007 оны дэлхий нийтийн авлигын тайлангийн 1-р хэсэг буюу Шүүх тогтолцоон дахь авлига – харьцуулсан судалгаашүүгч бүрт
  3. Глоб Интернэшнлээс гаргасан мэдээллийн хүртээмжтэй байдал, мэдээллийн эрх чөлөөний тухай тайлан, сэтгүүлчдэд зориулсан гарын авлага гмшүүгч, шүүгчийн туслах нарт
  4. Сонгогчдын боловсрол төвөөс гаргасан “Сонирхлын зөрчлийг зохицуулах гарын авлага” зөвхөн аймаг бүрийн шүүхийн номын санд зориулж тараасан, “Сонирлхлын зөрчил гэж юу вэ?” 4 хуудас бүхий танилцуулгашүүгч бүрт
  5. АТГ-ын авлигыг мэдээлэх утас 1969, авлигын хор уршгийн талаар гаргасан хэвлэмэл материалшүүгч бүрт
  6. Сантмарал төвөөс АНУ-ын Хөгжлийн агентлагийн захиалгаар хийсэн “Шүүхийн талаарх ард иргэдийн төсөөлөл” судалгаа шүүгч бүрт

 Сургалтанд хамруулсан хүний тоо:

 21 аймгийн болон Улаанбаатар хотын шүүх, ТББ, УЕП-ын МБА, ҮАГ – Нийт 25 сургалт явуулж 608 хүн хамруулсанаас:

А. Шүүгч – 328

Б. Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба – 23

В. ТББ – 21

Г. Үндэсний Аудитын Газар, Нийслэлийн аудитын газар – нийт 30 аудитор

Д. Шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга, шүүхийн ажилтнууд – 206

 Санхүүжүүлэгч байгууллага болох “Ил тод байдлыг дэмжих сан”-ийн хүсэлтийн дагуу сургалтанд бид дараах байгууллагуудыг нэмж хамруулахаар болсон. Үүнд:

 Шүүгч нарыг гаднаас нь шүүмжилж хариуцлага тооцох 1. төрийн бус байгууллага, шүүгч гэмт хэрэг үйлдэхэд мөрдөн байцаалт явуулах 2. УЕП дэргэдэх Мөрдөн байцаах алба, худалдан авах ажиллагааны санхүүгийн тайлан болон гүйцэтгэлийг шалгадаг 3. аудиторууд

 Бид 3 баг болон Монголын бүх аймгийн шүүх дээр очиж сургалт явуулсан, ойролцоогоор 26,000 гаруй км онгоцоор, галт тэргээр, машинаар туулсан байгаа.

 Сургалтын хөтөлбөр:

Үдээс өмнө:

  1. Транспэрэнси Интернэшнлийн тухай танилцуулга
  2. ТИ-Монголын зорилтууд
  3. Авлигын тухай ойлголтхамгийн түгээмэл хэлбэрүүд
  4. Төрийн албанд Сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийн төслийн тухай
  5. Худалдан авах ажиллагаан дахь авлига, түүний хор уршиг

 Үдээс хойшхи сургалт:

  1. Шүүхийн авлига гэж юу вэ?
  2. Ямар учраас шүүхийн авлигатай тэмцэх ёстой вэ?
  3. Шүүхийн авлигын тархацолон улсын судалгаанаас
  4. Олон улсын судалганы үр дүн
  5. Шүүхийн авлигатай хэрхэн тэмцэж болох вэ?
  6. Монгол улсад хийгдсэн Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн тухай
  7. Монголын шүүхийн талаарх ард иргэдийн төсөөлөл
  8. Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж болохуйц хуулийн зарим заалтуудын тухай
Бэлтгэсэн: ТИ-Монгол

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө

848 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд

2008-12-25 - хуульчийн ёс зүй

Бичсэн: Зочин (зочин)

angry

. Шууд холбоос





:-)
 
xaax