Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
“Спортын-сэтгүүлч” гэж байхад … “эрх зүйн-сэтгүүлч” гэж байхгүй л …?
Tweet

    Гадны улсуудын ажлын байрны зарын тухай мэдээллээс та “We have a unique opportunity for a recent graduate to be an News Legal correspondent” гэсэн шиг зар олныг харж болно. Энэ бол эрх зүйн сэтгүүлч ажилд авах зар юм.
    Олон ч удаа сонин, сэтгүүл эсхүл телевизийн сувгаар нэвтрүүлж буй мэдээ, нийтлэл, нэвтрүүлэг зэрэгт хөндөгдөж буй “хууль, эрх зүйн” холбогдолтой асуудлуудад хэт таашаа мэдээлэл эсхүл огт ойлгомжгүй зүйл их яригддаг. Энэ нь сэтгүүлчид маань хууль, эрх зүйн мэдлэггүйгээс болоод байх шиг. Сэтгүүлч бүр “хууль зүйн мэдлэгтэй” байх ёсгүй, шаардлага ч үгүй, гэхдээ тухайн сонины, сэтгүүлийн, телевизийн ядаж цөөн хэдэн сэтгүүлч нь “эрх зүйн-сэтгүүлч” байвал олон нийтэд хүртээж буй тэдний мэдээлэл оновчтой, ойлгомжтой байхсан.
    Манай улсад “спортын сэтгүүлч” гэж байгаа (дээд боловсрол олгодог боловсролын байгууллагуудад “спортын сэтгүүлчийн анги” байдаг) төдийгүй, тэдгээр нь спортын асуудлуудаар “өргөн мэдлэгтэй”, энэ талаараа багагүй мэргэшсэн байдаг нь телевизийн сувгуудын спортын мэдээ, нэвтүүлгээс харагддаг. Мөн түүнчлэн сүрхий “улс төрч” сэтгүүлчид олон л байх юм.
    Тиймээс сэтгүүлч бэлтгэдэг болвсролын байгууллагууд нь “эрх зүйн сэтгүүлч” бэлтгэх анги бий болгох нь тэдний маркетингын менежерүүдийн бодох зүйлийн нэг болоод удаж байх шиг санагдах юм. Хуульч бидний ажил, ажлын үр дүнг олон нийтэд таниулахад хэвлэл, мэдээллийн байгууллагууд эрх зүйн сэтгүүлчтэй байх нь чухал ач холбогдолтой.

1093 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд

2008-09-07 -

Бичсэн: galbaatar

Тийм шүү.

МҮОНРТ-ийн сэтгүүлчид хуулийн шалгалт өгдөг гэж мэдээгээр үзэж байсан юм байна.

. Шууд холбоос





:-)
 
xaax