Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Шүүхийн ДАРГА буюу ХЭТ хоцрогдсон үзэл…!
Tweet

    Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүх тус бүрт ЕРӨНХИЙ ШҮҮГЧ байна. Хэрэв шүүхийг шүүгч, ерөнхий шүүгчээс бүрддэг гэж ойлголвол шүүхэд ДАРГА байхгүй. Ардчилсан тогтолцоотой улс, нийгмийн хувьд шүүхэд ДАРГА байх ч үндэсгүй юм. Учир нь шүүх бол захиргааны байгууллага биш, харин хэнээс ч түүний дотор байгууллагын менежментийн хувьд буюу “зохион байгуулалт” –ын хувьд удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй ЕРӨНХИЙ ШҮҮГЧ -ээс ч хараат бус байх ёстой.
    Харин энд шүүхийн захиргааны бүтцийг ялгаж ойлгох хэрэгтэй. Бүх шүүхэд тамгын хэлтэс (газар) байдаг бөгөөд энэ нь даргатай гэхдээ тамгын хэлтсийн дарга бол шүүн таслах ажиллагааг явуулах хэвийн нөхцлөөр хангах, тус шүүхэд хамааралтай төрийн захиргааны болон үйлчилгээний ажилтнуудын удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй. Мөн түүнчлэн Шүүхийн Ерөнхий зөвлөл, Ерөнхий зөвлөлийн дарга, гүйцэтгэх нарийн бичгийн дарга гэх мэт шүүхийн захиргааны удирдлага хэрэгжүүлэх чиг үүрэгтэй бүтэц, албан тушаалтнууд байна. Эдгээр нь мөн л шүүн таслах ажиллагаанд шууд оролцдоггүй.
    Хүмүүс “дарга чинь” гэх мэтчилэн андуурч, бүр зарим нь “даргад чинь хэлсэн” хэмээн алд дэлэм алдах юм. Шүүгчид дарга байхгүй, харин “шүүхийг тэргүүлэх, түүнийг төлөөлөх, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэх хүсэлтийг Шүүхийн сахилгын хороонд, шүүгчийн ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшингийн талаар дүгнэлт гаргуулах хүсэлтийг Мэргэшлийн хороонд гаргах” чиг үүрэгтэй ЕРӨНХИЙ ШҮҮГЧ бол байдаг.
    Ерөнхий шүүгч нь шүүн таслах ажиллагааны хувьд МОНГОЛ УЛСЫН ХУУЛИАР зөвхөн “шүүгчийн шийдвэрлэж буй хэрэг, маргааны шийдвэрлэлтийн хугацааны байдалд хяналт тавих, шүүх, шүүгч, ажилтнуудын шүүн таслах болон түүнтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулалтын удирдлагаар хангах” эрхтэй. Энэ нь захиргааны байгууллагын ДАРГА –ын чиг үүргээс эрс ялгаатай. Өөрөөр хэлбэл Ерөнхий шүүгч бол шүүхийн Дарга биш юм. Тиймээс өөрийгөө ШҮҮХИЙН ДАРГА хэмээн цоллож, өөрт хуулиар олгогдоогүй эрх мэдэлд санаархагч нар “болих” хэрэгтэй байна.
    Харъяалах нутаг дэвсгэрийнхээ шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах эрх давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид хуулиар олгогдсон байна. Мэргэжлийн удирдлага нь "тодорхой хэрэг, маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй" гагцхүү 1. хууль тайлбарлах, 2. сургалт явуулах, 3. шүүхийн практикийг нэгтгэн судлаж, зөвлөмж гаргах гэсэн хуулиар тогтоосон 3 тодорхой хэлбэрээр явагддаг үйл ажиллагаа. Гэтэл харъяалах шүүхгүй, зарим нэг анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч өөрт хамааралгүй "мэргэжлийн удирдлага" -аар хангах эрхийг мушгин гуйвуулж, шүүгчид болон бусад ажилтануудыг даргалах эрх мэтээр ойлгон дураар авирлаж байгаа нь нууц биш. Тэгээд ч өөрөө мэргэжлийн хувьд бусдад зааж мэдэхгүй, мэдлэггүй хүн бусдыг мэргэжлийн удирдлагаар хангах боломжгүй. Мэдэхгүй учир мэргэжлийн биш “арай өөр удирдлага” -аар хангах (даргалах) гээд байдаг нь практикт хэвшсэн зүйл.
    Шүүхийнхэн бид өөрсдөө эхлээд “манай дарга” гэсэн хэвшмэл үг хэллэгнээсээ ангижирсны дараа бусдад өөрийгөө хэнээс ч түүний дотор “дарга” гэх Ерөнхий шүүгчээсээ хараат бусаар шийдвэр гаргадаг гэдгээ итгүүлэх боломжтой. Яагаад гэвэл зарим тохиолдолд хэлбэр нь агуулгаа илэрхийлэх үе байна өөрөөр хэлбэл та бидний шүүхийн дарга гэж ярьж хэлж буй нь бусдад та бидний гаргах шийдвэр тэр даргаас (ерөнхий шүүгчээс) шууд хамаарах мэт сэтгэгдэл төрүүлж байна.
Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө

906 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд

2009-09-27 - Ганбаяр

Бичсэн: Зочин

Шүүх нь өөрөө шинчлэл хийж эхлэхгүй бол хуучин байдлааса хэзээч салахгүй шүү дээ нэр солигдовч нэчир дээрээ юу солигдох ёстой билээ
үнсэлт үнсэлт үнсэлт

. Шууд холбоос

2009-05-05 -

Бичсэн: Зочин

boduushtai zuil bichjee. neeree l shuuhiin darga gej oilgoj, oilgogdoj yavsan. odoo bol arai uur talaas n erunhii shuugch gedeg alban tushaaliig harah heregtei yum bn.

. Шууд холбоос

2008-12-15 -

Бичсэн: Зочин

big hug

. Шууд холбоос

2008-03-13 - Боловсон хүчний ХАРАНГАДАЛд орсон шүүх

Бичсэн: Цэндийн Цогт

    Одоо хамгийн гол шүүхэд шаардлагатай байгаа зүйл бол БОЛОВСОН ХүЧНИЙ шинэтгэл юм, бид  шүүхийг бүрдүүлэх, ажлыг эрхлэн гүйцэтгэх хүмүүсийг ШИНЭ, ДЭВШИЛТЭТ үЗЭЛ бодолтой хүмүүсээр дүүргэх хэрэгтэй, Дүүргэж чадахгүй, боломжгүй бол ядаж талаас дээш хувийг нь болгох хэрэгтэй

    Тэгэж байж сая жаахан дээшлэх эхлэх тавигдаж  одоогийнх шиг  ШүүГЧ, эсхул ЕрөНХИЙ ШүүГЧ хийчих хүн олдохгүй аргаа ядахдаа *** гэх мэт хүмүүсийг томилж байхав дээ


Зассан: Tsogt хэзээ: 2008-3-12 10:29

. Шууд холбоос

2008-03-12 - ñýòãýãäýë

Бичсэн: Umirbyek Sultanmurat

"Шүүхийн даргын" талаар сэтгэгдэлээ хуваалцсан хүн бүхэнд баярлалаа, мөн энэ боломжийг бидэнд олгож буй judge-tsogt ахдаа талархсанаа илэрхийлье.

...манай нэгэн ахмад хуульч, ахмад шүүгчтэй энэ талаар ярилцлаа, тэрээр: "...сүүлийн үед манай дарга нар "дарга" шиг загнахаа больж дээ, Монголын шүүх хөгжиж байна, гэхдээ хүмүүс нь хоцрогдоод байх юм..." гэхээр нь би " Шүүхэд "Дарга" байх уу..." гэж асуухад тэрээр, "Шүүхэд ганцхан дарга байна, тэр нь "ХУУЛЬ" байх ёстой..." гэж хариулав. Энэ хүн хэдийгээр позитивист хариулт өгч байгаа боловч надад их таалагдсан.   

Зассан: muslimongolia хэзээ: 2008-7-28 06:55

. Шууд холбоос

2008-03-05 - Тийм шүү

Бичсэн: Future judge

Танай дарга аль өрөөнд суудаг вэ?, Дарга чинь хэн бэ?, Шүүхийн даргатай уулзах гэсэн юм гэж асуух, хэлэх хүмүүс их байдаг. Тэр болгонд нь би шүүхийн дарга гэж байдаггүй, байхаа больсон шүү дээ. Ерөнхий шүүгч, тамгын хэлтсийн дарга гэж байна. Та ямар асуудлаар явна вэ гэж асуугаад авсан хариултнаас нь хэнтэй уулзах гэж байгааг нь мэддэг. Дээр бичсэн хүмүүсийн хэлсэнчлэн өмнөх сэтгэлгээнээс салаагүй хүмүүс хаа хаанаа олон байгаа болохоор л ингэж байгаан болов уу. Эсхүл манайхан өөрсдөө гадуур би шүүхийн дарга байна гээд яриад танилцуулаад яваад байдаг юм уу бүү мэд.

. Шууд холбоос

2008-03-05 - "дарга" шүүгч

Бичсэн: Hero

"Шүүхийн дарга" гэдэг ойлголт нь 1992 оны Үндсэн хууль, 1993 оны Шүүхийн тухай хуулиас өмнө л хэрэглэгдэж байжээ. Гэвч тухайн үед "даргын" удирдлагад ажиллаж байсан шүүгч нар, эсвэл өөрөө "дарга" байсан шүүгч нар одоо ч шүүгчээр ажиллаж байгаа учир тэдний сэтгэхүй дэх " шүүхийн дарга" гэсэн ойлголтыг хэн нэгэн хялбар арилгаж чадахгүй биз. Түүнчлэн одоогийн Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл зэргийг "Шүүх Яам" гэж нэрлэдэг хүмүүс байдгийг ч хэлэхэд илүүдэхгүй.

. Шууд холбоос

2008-03-01 - “Да…”-ийн талаар үргэлжлэл…

Бичсэн: Çî÷èí

Шүүх эрх мэдэл бол шүүхийн хийгээд шүүгчийн эрх мэдэл биш бөгөөд энэхүү эрх мэдлийн жинхэнэ эзэд Монгол Улсын ард түмэн мөн. Тиймээс шүүх эрх мэдлийг шүүхийн, эсхүл шүүгчийн эрх мэдэл гэж бодсон “Да…” энэ талаар нухацтай дахин бодох шаардлагатай байх. Би яг одоо нэг юманд харамсаад сууж байна, энэхүү интернэт дэх мэдээ, мэдээллийг эрхэм “Да…” олж уншиж чадахгүй л болов уу..

. Шууд холбоос

2008-02-24 -

Бичсэн: Çî÷èí

“Танай шүүхийн Дарга хаана суудаг бэ?” гэсэн хүмүүс их л тааралддаг юм. Иргэдийг буруутгахгүй, учир нь “иргэд” үргэлж буруу чиг хандлагын золиос болох ёсгүй…

Дарга гэснийг цаашид “Да… гэж нэрлье.
Монгол Улсын шүүхэд “Да…”-ууд байна. Эдгээр нь бүгдээрээ сэтгэлгээний доройтолд ортлоо тархиа “соц” нийгмийн “хэв журмаар” угаалгасан “соц” роботууд. Зарим шүүгчид “Да…” шиг бие авч явах юм. Ууртай, захирамжлахыг хүсэгч, үргэлж захирахыг эрмэлздэг, /заримдаа зодоон хийхийг үгүйсгэхгүй/ зарим нь бүүр хэргийн оролцогчийг загнаад л… тэр хүн шүүхэд эрхээ хамгаалуулах гэж хандсандаа буруутай болж байгаа мэт. Аргагүй л дээ, тэд “социалист эрх зүйн бүтээгдэхүүнүүд” гэдэгт би санал нийлж байна.

Хамгийн анх дургүйг минь хүргэсэн зүйл гэвэл нэгэн хуулийн текст эрүүл сэтгэлгээтэй хүн бүрт ойлгомжтой байхад “Манай шүүгчдийн зөвлөлгөөн тэгэж тохирсон юм” гэж хуулийг буруу тайлбарлан, тэр “Шүүгчдийн зөвлөлгөөн” тэр чигээрээ тэр хуулийн тектсийг буруу хэрэглээд байх юм. Хэзээ Монгол Улсад хууль тайлбарладаг “Шүүгчдийн зөвлөлгөөн” гэх субьект бий болсныг бүү мэд, би орчин үеийн мэдээллээс хосроод байна, эсхүл тэр “соц бүтээгдэхүүнүүд” буруу л юм хийгээд байна даа. Жишээ нь ийм л байдлаар шүүгчдийн зөвлөлгөөн бүрэн бүрэлдэхүүнээрээ “Да…” шиг “бие авч явж” байна.

Монгол Улсын шүүхийн гэх эрхэм тодотголтой шүүгчид буюу шүүхийн боловсон хүчин “ийм” байхад, бид “иргэд”-ийг буруутгана гэж үү…? Мэдэхгүй мөртлөө мэднэ гэж “мэдэн будилж”, чадахгүй мөртлөө “чадна” гэж байнга алдаа “заадаг” - “Да…”-ууд “Да…” шиг зангаа орхих хэрэгтэй.

Товчхондоо, эрхэм “Да…”-нуудад хандаж хэлэхэд, та бүхэн 76 “Да…”-ийн баталсан хуулийг хэрэглэх гээд зовж явааг би ухаарч л байна, гэхдээ эрх зүй гэдэг маань үргэлж хууль, төр хоёрын дээр орших ардчилсан нийгмийн үнэт зүйл юм. Ядахнаа, Монгол улсад анхан шатны шүүх яагаад шийдвэрээ “Монгол Улсын нэрийн өмнөөс” гаргадгийг ухаараач, Монгол Улсын “Да…”-ийн өмнөөс гэж гаргадаггүй…

“Да…”-ийн талаар үргэлжлэл бий…

. Шууд холбоос

2008-02-24 -

Бичсэн: Çî÷èí

“Танай шүүхийн Дарга хаана суудаг бэ?” гэсэн хүмүүс их л тааралддаг юм. Иргэдийг буруутгахгүй, учир нь “иргэд” үргэлж буруу чиг хандлагын золиос болох ёсгүй…

Дарга гэснийг цаашид “Да… гэж нэрлье.
Монгол Улсын шүүхэд “Да…”-ууд байна. Эдгээр нь бүгдээрээ сэтгэлгээний доройтолд ортлоо тархиа “соц” нийгмийн “хэв журмаар” угаалгасан “соц” роботууд. Зарим шүүгчид “Да…” шиг бие авч явах юм. Ууртай, захирамжлахыг хүсэгч, үргэлж захирахыг эрмэлздэг, /заримдаа зодоон хийхийг үгүйсгэхгүй/ зарим нь бүүр хэргийн оролцогчийг загнаад л… тэр хүн шүүхэд эрхээ хамгаалуулах гэж хандсандаа буруутай болж байгаа мэт. Аргагүй л дээ, тэд “социалист эрх зүйн бүтээгдэхүүнүүд” гэдэгт би санал нийлж байна.

Хамгийн анх дургүйг минь хүргэсэн зүйл гэвэл нэгэн хуулийн текст эрүүл сэтгэлгээтэй хүн бүрт ойлгомжтой байхад “Манай шүүгчдийн зөвлөлгөөн тэгэж тохирсон юм” гэж хуулийг буруу тайлбарлан, тэр “Шүүгчдийн зөвлөлгөөн” тэр чигээрээ тэр хуулийн тектсийг буруу хэрэглээд байх юм. Хэзээ Монгол Улсад хууль тайлбарладаг “Шүүгчдийн зөвлөлгөөн” гэх субьект бий болсныг бүү мэд, би орчин үеийн мэдээллээс хосроод байна, эсхүл тэр “соц бүтээгдэхүүнүүд” буруу л юм хийгээд байна даа. Жишээ нь ийм л байдлаар шүүгчдийн зөвлөлгөөн бүрэн бүрэлдэхүүнээрээ “Да…” шиг “бие авч явж” байна.

Монгол Улсын шүүхийн гэх эрхэм тодотголтой шүүгчид буюу шүүхийн боловсон хүчин “ийм” байхад, бид “иргэд”-ийг буруутгана гэж үү…? Мэдэхгүй мөртлөө мэднэ гэж “мэдэн будилж”, чадахгүй мөртлөө “чадна” гэж байнга алдаа “заадаг” - “Да…”-ууд “Да…” шиг зангаа орхих хэрэгтэй.

Товчхондоо, эрхэм “Да…”-нуудад хандаж хэлэхэд, та бүхэн 76 “Да…”-ийн баталсан хуулийг хэрэглэх гээд зовж явааг би ухаарч л байна, гэхдээ эрх зүй гэдэг маань үргэлж хууль, төр хоёрын дээр орших ардчилсан нийгмийн үнэт зүйл юм. Ядахнаа, Монгол улсад анхан шатны шүүх яагаад шийдвэрээ “Монгол Улсын нэрийн өмнөөс” гаргадгийг ухаараач, Монгол Улын “Да…”-ийн өмнөөс гэж гаргадаггүй…

“Да…”-ийн талаар үргэлжлэл бий…

. Шууд холбоос

2008-02-24 - Дарга

Бичсэн: Çî÷èí

Хүүхэд: Төр гэж юу бэ?
Х: Төр гэдэг бол би миний хүү.

Үгүй: Х бол Дарга буюу хэт хосрогдсон үзэлтэн.

. Шууд холбоос

2008-02-12 - сэтгэлгээ гэж...

Бичсэн: dadido

Одоо хууль хяналтын байгууллагад ажиллаж байгаа ихэнх эрх зүйчид дандаа соци үеийнх юм уу соци бичлэгээр бичигдсэн практик, сурах бичиг, ном зохиолын бүтээгдэхүүнүүд. Тэгээд тэр л сэтгэлгээгээрээ юманд хандаад байдаг. Тийм хүмүүс чинь одоогийн энэ хүний эрх, Үндсэн хуульт ёс, энэ тэрийн тухай сайн ойхгүй л байна шүү дээ. Хичнээн ч их семинар уулзалт чуулган хийв дээ. Гэхдээ сайн адаптацитай нөхдүүд ч байна. Үүнийг засах арга замын нэг нь магадгүй Хуулийн боловсролын тогтолцоо, арга зүй. Би нэг юм ойлгодоггүй юм аа. Нотолгооны онолын нэг сурах бичгийн бараг бүх ишлэл зүүлт нь тэр чигээрээ дал, наяад оны зөвлөлтийн сурах бичиг буюу социалист эрх зүй. Энэ зөв үү буруу юу. Ядахдаа сүүлийн үеийн ном сурах бичгийг ашиглах бололцоо баймаар л юм. за за дууслаа.

. Шууд холбоос





:-)
 
xaax