Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Монголд "хуульч" гэдэг мэргэжил хэрэггүй болж байгаа юм уу?
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө

Хууль, эрх зүйн ангийн оюутанаас - эрх зүйч, эрх зүйчээс - хуульч, хуульчаас - шүүгч, улмаар - эрүүгийн хэргийн (иргэний, захиргааны) шүүгч гэсэн урт удаан мэргэшлийн сургалт, дадлага, туршлага хуримтлуулах дамжлагыг давж байж ШҮҮГЧ сая "эрүүгийн, иргэний эсхүл захиргааны хэрэг" шийддэг. Тэр хүний туршлага, мэдлэг, хамгийн гол МЭРГЭЖЛИЙН туршлага, мэдлэгт хуулиар итгэл хүлээлгэж хүний хувь заяа буюу ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ -г шийдвэрлэх "онцгой эрх" -ийг хуульчлан олгодог.

Гэтэл одоо шинэ хуулийн төслөөр бол (Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйл) энэ бүгд хэрэггүй болж байна. Өөрөөр хэлбэл "иргэний эрх зүйн нарийн мэргэшлийн маргаантай" асуудлаар Мэргэшсэн 3 шүүгч болон Дугаар хорооны 3 иргэн яг ижил эрхтэйгээр санал өгч, шийдвэрлэх болох нь.

энэ бол Дугаар хорооны иргэнээр /мэргэжлийн бус гэдэг утгыг нь тодруулах гэж ингэж томьёолов/ хорт хавдарын оношлогоо, эмчилгээ хийлгэхийг зөвшөөрсөн (бүр шаардсан) зохицуулалттай утга ижил, бид хуулиндаа ийм зүйл тусгах гэж үү.

Монголд "мэргэжил" - "мэргэжилтэн" хэрэггүй болж бүгд л бүхнийг мэдэгч болдог болох нь, ийм байдалд хүргэж буй нь хуулийн төсөлд ийм санал оруулсан "хуульчдийн буруу".



4700 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд

2013-01-26 -

Бичсэн: Зочин

НАЙЗАА ДУРССАН СЭТГЭЛ
Найр наадам баяр цэнгэлд байнга хамт
Налайгаад л инээж суудаг найз минь чи
Нам улс төр наадах цаадахаа ярилцаад
Найз нартайгаа хамт ярьж л суухгүй энд алга
Ажил ажил хурал хуй гэсээр яваад
Алд биеэ гаргуунд нь хаяж
Адаг сүүлд аюулт өвчнөөр
Азгүй биднийгээ орхиод энд алга...
Яасан эрт эргэж ирэхгүй хол явав
Яалт ч үгүй тэд төрийн өмнө
Яах ч аргагүй төмөр нүүр гаргаж
Ямагт тэд үнэнч байж өөрийгөө зовсоон
Үгүй чи жаргаж явсан шүү найз минь
Үнэн худал дэнсийг хайн өдөр шөнөгүй уншиж
Үүрэгт ажлаа үнэн сэтгэлээсээ сайн хийсэн
Үдийн хойно үг хэлж, ёо ч гэлгүй үүрд яваад өгсөн
Гэгээлэг өөдрөг сайхан сэтгэлт чи минь
Гэмгүй бас тусч, хөгжилтэй зантай
Гэрэлт нийгэм чамаар минь дутаж
Гэмшиж бид харамсаж хоцорлоо
Хууль ном ярьсаар яваад л
Хуурамч нийгмийг засах гэж зовоод
Хуйхаа маажиж хараал тавиад
Хамаг сүүлдээ тэгээд үхэж амарсан юм уу
Олон сайхан найзтай явсан чи
Одоо харин тэдний зарим нь
Ор тас мартсан бол яанаа
Орон тоо гарлаа гэж баярласан бол яана
Уй гашуудал болж тэд нэг бужигнаад
Ум хамгүй л тараад завгүй
Уйтгар гуниг дунд бид цөөхүүлээ
Үйлээ үүрээд л хоцорлоо доо
Шудрага үнэний эрэлд хатаж
Шүүн таслах ажилд сэтгэл нь гэмшиж
Шийдвэр нэгэнт гарсан гээд л
Шаймын инээж суудагсан найз минь
Өөрийн чинь орон зай бидэн дунд
Өм цөм хоосон онгойгоод нэг л эвгүй
Өр зүрхэнд минь бөөн харуусал
Өмөлзөх сэтгэлдээ дотогшоо гэмшинэ
Сүхбаатарын талбайгаа нар зөв тойроод одлоо
Санаанд нэг л тодхон инээгээд үлдлээ
Салахгүй гээд болдоггүй энэхэн хорвоод
Саатаж нэг хэсэгхэн ч удахгүй яав даа найз минь

Дотно сайхан явсан найз чинийхээ араас
Доголон нулмистай бид гэмшээд үлдлээ
Даанч хүнд ажлын ачаалалд сэтгэл нь сэмрэн
Доромжилсон харцанд нь дордож гудайгаагүй шүү
Хууль хамгаалж ган бат зогссон
Дээш нь шат ахиулах зориг дутсан
Тэд минь уулзаад юу гэж ярьдаг бол
Төрд бат зүтгэсэндээ хармасдаг бол уу
Цугтаа бид инээлдэж жаргаж явсан
Цуглаж бас хуралдаж суулаа
Цуутай хэрэгтнүүдийн чихийг зөөлөлсөн
Цагаан мөртэй хар нөмрөгтэй шүүгчид байсан
Нүдээн боон илд барьсан
Нээрээ та нар минь Памидаа юм даа
Арыг нь төр, бат даахгүй бол
Амьдрал даан ч богино юм
Хоёр хүний нэг нь гомдож гардаг
Хуйвалдаан дандаа байдаг гэж
Хардаж дандаа хэл ам дагуулдаг
Хурмастаас тэд одоо харж суугаа
Адуунд дуртай явсан миний найз
Азрага адуу чинь өсөж байгаа
Аглаг ууландаа бэлчиж байгаа
Амьдрал хэмээрээ үргэлжилж байна...

Чинос овгийн Даш-Очирын Агваан
Гачуурт хар усан тохой.
2012 оны 12 дугаар сар 17-ны 24:44


. Шууд холбоос

2011-12-07 -

Бичсэн: Чойрын Хүү

Шүүхийн тухай багц хуулиудад дах Иргэдийн төлөөлөгчидийн эрх зүйн байдлын тухай хуулинд байгаа :
4.3.2.хуульд заасан үндэслэлээр шүүгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах;
16.1.Иргэдийн төлөөлөгчид хамтын зарчмаар хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн болон шүүгдэгчийн гэм буруу, шүүгдэгчид оногдуулах ял, буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаар саналаа гаргана.

16.2.Иргэдийн төлөөлөгчид энэ хуулийн 16.1-д заасан саналаа шүүгчдийн зөвлөлдөх тасалгаанд гаргана.
...
16.3. Зөвлөлдөх тасалгаанд шүүгч болон иргэдийн төлөөлөгчийн дийлэнх олонхийн саналаар шийдвэр гаргана.

гэсэн маань хир оновчтой талаар эрхзүйч хуульч найзуудаа саналаа хэлээрэй хө. Шүүгч хараат байх зарчим маань зөвлөлдөхөд иргэдийн төлөөлөгчидтэй хамтарсанаар алдагдах юм биш үү.
Шийдвэр гаргах түвшиний эрх зүйн өндөр боловсролтой иргэдийн төлөөлөгч манайд хир их байх билээ. Орон нутагт бол бүүр ч байхгүй дээ

. Шууд холбоос

2011-12-05 -

Бичсэн: Туургатан (зочин)

Холбоос дээр дарж уншлаа. Арай ч дээ. Өнөөдөр иргэдийн төлөөлөл гэж шүүх хурал дээр суудаг өндөр настангууд л байдаг шд. Иргэдийн төлөөлөгч гаргасан санал дүгнэлтдээ хариуцлага хүлээхгүй байхаар заажээ. Шүүгчтэй адил эрх хэмжээтэй болж таарах нээ. Дэмжихгүй байна. cool

. Шууд холбоос

2011-07-29 -

Бичсэн: dao

хуульч нэртэй баклаврын дипломтой гарууд ихсээд сүйд байхад нэмээд дугаар хорооны иргэд бас..

. Шууд холбоос





:-)
 
xaax