Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нийгэмд оршин байж болох нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хэд хэдэн хуулийн зохицуулалтаас харагддаг билээ. Харин энэ байгууллага нь хуулийн этгээдийн эрхгүй бол иргэний болон нийтийн эрх зүйн харилцаанд ямар байдлаар /эрх зүйн байдалтайгаар/ оролцох нь нилээн сонирхолтой асуудал юм. Энэ талаарх ганц нэг санаагаа бусадтайгаа хуваалцах зорилгоор үүнийг бичлээ.
Иргэний болон нийтийн эрх зүйн харилцааны оролцогч нь "эрх зүйн этгээд" байдаг билээ. Энэхүү эрх зүйн этгээд гэдэгт иргэн, хуулийн этгээд болон хуулийн этгээдийн эрхгүй этгээдийг хамааруулж ойлгох болов уу.
Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна” гэсний “хуулийн этгээдийн эрхгүй байгууллага” гэдгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 –т заасан “хуулийн этгээдийн эрхгүй холбоо, сан зэрэг нэгтгэл” гэсэн ойлголттой уялдуулж ойлговол дараах байгууллагууд үүнд хамаарч болох юм.
Тухайлбал:
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 –д заасан “сууц өмчлөгчдийн холбоо”,
Төрийн бус байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар үүсгэн байгуулагдсан боловч улсын бүртгэлд бүртгэгдээгүй “төрийн бус байгууллага”,
Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 –д заасан “хуулийн этгээдүүдийн нэгдэл”,
Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан “төсөл хэрэгжүүлэгч”,
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.б –д заасан хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээдээс бүрдсэн “тендерт оролцогч” зэрэг
хуулийн этгээдийн эрхгүй боловч эрх зүйн этгээд болох нэгтгэл /байгууллага/ -ийг хамааруулж болох юм.
4734 уншигдсан.
Сэтгэгдлүүд
2015-06-13 -
Бичсэн: Зочин
Нийгмийн даатгалын тухай хууль 4 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын хэлбэр, хамрах хүрээ
2.Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан албан журмаар даатгуулна:
2/Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгуулага, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;
Тодорхой хөдөлмөр эрхэлж байгаа, Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулах учиртай. Ямар ч гэрээ жишээ нь хөдөлмөрийн эсхүл хөслсөөр ажилууллах гэрээ байгуулсан уг ажлын байр эь байнгын ажлын байр буюу тогтмол цалин хөлстэй тохиолдолд Нийгмийн даатгалын шитмгэл албан журмаар төлөгдөх учиртай.
2015-06-13 -
Бичсэн: УБ (зочин)
хуулийн этгээдийн эрхгүй буюу төсөлд ажиллаж байгаа ажилчид хөдөлмөрийн гэрээгээр ажиллах уу өөр гэрээ байгуулах уу
2011-10-21 - Санал
Бичсэн: Зочин (зочин)
Сонирхолтой асуудал дэвшүүлсэнд баярлалаа. Би сүүлийн хэд жил хуулийн этгээдийн эрхгүй байгууллага тэр дундаа хамтран ажиллах гэрээний үндсэн дээр бий болох нэгдлийн талаар судалж энэ сэдвээр докторын ажил хийж байгаа. Иргэний хуулийн 476-р зүйлд заасны дагуу хуулийн этгээд байгуулахгүйгээр нэгдэл байгуулах замаар хамтын үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд энэ байгууллагын эрх зүйн байдал тодруулж хэлбэл, иргэний эрх зүйн чадвар ямар байх, төлөөлөл, удирдлага, хариуцлага гээд судалж байна. Энэ сэдвийн дор судалгааны семинар хамтран зохион байгуулвал ямар уу?
МУИС-ийн ХЗС-ийн багш Д.Энхзул
2010-12-05 - Санал
Бичсэн: Г.Нацагдорж /хуульч/ (зочин)
"Õ¿í á¿ð ýðõ ç¿éí ýòãýýä áàéíà" хэмээн Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2.-т заасан байгаа.
Иймд эрх зүйн этгээд гэдэг ойлголтод "хуулийн этгээд"-ийг хамруулах нь буруу юм.
2010-09-28 - Nemelt
Бичсэн: legal
Nemj helehed gadaadiin huuliin etgeediin toloologchiin gazar baij boloh um. Toloologchiin gazar n huuliin etgeediin erh edlehgui geed company bolon irgenii huulind zaagaad ogchihson.
Gehdee irgenii erh zuin hariltsaand oroltsogch boldgiinhoo huvid busadtai geree heltsel baiguulah, uunees n uudsen margaan garah tohioldluud ch gardag.
Gehdee ug geree n ug toloolj bui companitai n holbootoi tohioldold toloologchiin gazar n hereg hyanan shiidverleh ajillagaand oroltsogchiin buren erhiig dangaaraa edleh uu gedeg n sonirholtoi sanagddag. Yamartai ch neg udaa UDSh-s ene erhiig edleh yostoi, buren toloolno gej shiidej baisniig sanaj baina.