Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
ШҮҮГЧИЙН “ДОТООД ИТГЭЛ” БА ДУРААР АВИРЛАХ БАЙДАЛ (1998 онд МУИС –ын оюутаны эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан илтгэл)
Tweet

1998 онд оюутан байхдаа бичиж, МИУС -ын Оюутаны эрдэм шинжилгээний бага хуралд оролцож байсан илтгэлээ тэр чигээр нь нийтэллээ. Одоо хальт уншихад зарим хэсэг нь ч бас хэцүү зүйл байх шиг ... гэхдээ хожим бакалаврын дипломын ажил болсон юм.


Нотлох баримтад үнэлгээ өгөх субьектийн дотоод итгэл үнэмшил процессын шинжлэх ухааны маргаантай асуудлын нэг билээ. Шүүгчийн дотоод итгэл гэж юуг хэлэх, түүний хамрах хүрээ, шүүгчийн дотоод итгэл шүүгчийн эрхийн уамсрын харьцаа, шүүгч дотоод итгэлээр нотлох баримтыг үнэлсний үр дүн, шүүгчийн дотоод итгэлд эерэг болон сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс, шүүгч дотоод итгэлээр нотлох баримтыг үнэлэхэд алдаа гарах эсэх, энэ алдаа нь дураар авирлах байдал мөн эсэх зэрэг асуудлууд нэг мөр болон шийдэгдээгүй учраас түүнд тодорхой хэмжээний хариулт өгөхийг хичээв. Нотлох баримтыг үнэлэх болон түүний үр дүнгийн талаарх эрдэмтэд, судлаачдын үзэл бодлоос үзэхэд:
-Л.Дюги /Эв нэгдлийн онол 1859-1928/ Хууль хэрэглэх, тайлбарлах эрх чөлөөг тууштай хамгаалж, тухайн цаг үеийн хуулийн үзэл амьсгалд нийцэж байгаа л бол хуульд харилсан шийдвэрүүдийг ч зөв, шударгад тооцож болно. Эрх зүйн реализмс, шинэ реализм /1930 оны эцэс/-ийн үзлээр шүүхийн шийдвэрүүдийг иррациональчлах санааг үг дуугүй хүлээн зөвшөөрдөг. Хуульчийн урлаг нь дотоод итгэл үнэмшлээрээ иррациональ замаар гаргасан шийдвэрүүдийг зөвтгөх, зөвтгүүлэх баримт нотолгоог гаргах чадварт байдаг /1/ гэж үздэг.
-Ж.Авхиа: Дотоод итгэл гэдэг нотлох баримтад өгсөн хувийн үнэлгээ хэргийн бодит нөхцөл, байдлаас үндэслэн бүрэлдсэн өөрийн үзэл бодол итгэл үнэмшил юм. Дотоод итгэлийг эрүүгийн хэргийн бодит нөхцөл байдлууд шүүгчийн сэтгэхүйд үнэн зөв, бүрэн гүйцэд туссан тусгал гэж үзвэл зохино. Энэ утгаараа дотоод итгэл обьектив үнэний субьектив илэрхийлэл болсон нотлох баримтын үнэлгээний үр дүн юм /2/ гэжээ.
-А.Даваадорж: Дотоод итгэл нь нотлох баримтын үнэлгээний үр дүн болохынхоо хувьд сэтгэл зүй, логик, онолын агуулгатай байдаг.
Онолын агуулгын үүднээс дотоод итгэл бол шинжилгээ судалгааны зүйл болох, тодорхой бодит хүчин зүйлсийн талаарх ухамсрын туйл юм. “мэдлэг”.
Логик талаасаа дотоод итгэл нь нотлох баримтын төгсгөлийн үнэлгээний үеийн бодомжийн үнэн зөв, нэгдмэл байдал нь ямар нэг өөр үзэл эсрэг байдлын бололцоогүйг харуулах ёстой. Итгэл үнэмшил нь субьектээс өөрийн мэдлэг шийдвэр дүгнэлтдээ хандах хандлага итгэл үнэмшлийн мэдрэмж болох шинж чанараараа сэтгэл судлалынкатегори юм /3/.
-Д.Баярсайхан: Саяхан болтол манай улсын шүүхийн практикт хэрэглэгдэж байсан “дотоод итгэл” гэсэн ойлголт нь хууль зүйн мэргэжлийн ухамсрын нэг төрөл юм. /4/ гэж бичжээ.
-С.М.Строгович: Шүүгчийн дотоод итгэлд байх үндсэн шинжүүдэд субьектив хандлагатай, нэг бүрчилсэн онцлогтой, бүрэлдүүлж буй хүчин зүйлсийг жагсаан нэрлэх боломжгүй, хэнд ч тайлагнах, хэнд ч хянуулах учиргүй, тухайн хэргийн бүх бодит нөхцөл байдлыг нягтлан үзсэний үндсэн дээр бий болох зэргийг оруулсан байна. Мөн шүүгч дотоод итгэлээрээ гэм буруутай эсэх, хариуцлагын хэм хэмжээ гэсэн 2 асуудлыг шийднэ /5/ гэж үзжээ.
МУ-ын ЭБШХуулийн 69-р зүйлд шүүх, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хууль болон эрхийн ухамсрыг удирдлага болгон хэргийн бүх байдлыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийг дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан.
-Нотлох баримтыг дотоод итгэл /ДИ/-ээр үнэлэх асуудал нь эрүүгийн хэргийн нотолгоотой нягт уялдаатай байдаг. Гэмт хэргийг нотолно гэдэг бол уг үзэгдлийг бүх талаас нь бүрэн гүйцэт танин мэдэх үйл явц юм. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэх, гарсан гэмт хэргийн бодит үнэнийг тогтоохын тулд шүүх, прокурор, мөрдөн байцаагч, ЭБШ ажиллагааны бусад субьектүүдийн оролцоотойгоор нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах, үнэлэх ажиллагааны хэлбэрийг нотолгоо гэнэ /6/.
Шүүхийн нотолгооны зорилго нь шүүгчээс гэмт хэргийн бодит үнэнийг тогтоож, хууль зүйн үндэстэй зөв, шударга шийдвэр гаргах юм. Нотлох баримтыг үнэлэх гэдэг нь хэргийн талаар цуглуулсан, бэхжүүлсэн, шалгасан нотлох баримт нь “н/б” үнэн зөв эсэх, тэр нь хэргийн шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэхийг тогтоох зорилгоор явуулж буй сэтгэхүйн үйл ажиллагаа юм. Эрүүгийн хэргийг шүүн таслах ажиллагааны нотолгоо нь цэвэр сэтгэхүйн танин мэдэх ажиллагаа биш, харин юуны өмнө хуулиар тогтоогдож зохицуулагдсан практик үйл ажиллагаа байдаг. Сэтгэхүйн үйл ажиллагаа нь энэ нотолгооны зөвхөн нэг тал бөгөөд түүнд амин холбоотой юм. Эндээс нотолгоо, нотлох баримтыг үнэлэх ажиллагаа хоёрын харьцаа харагдана. Нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэх нь гагцхүү сэтгэн бодох ажиллагаа байдаг бөгөөд нотолгооны процессийн нэг элемент болж байдаг. “үе шат биш”. Гэтэл нотолгоо нь цэвэр сэтгэхүйн ажиллагаа биш хуулиар зохицуулагдсан танин мэдэхүйн ажиллагаа байдгийг дээр тэмдэглэсэн билээ. Энэ нотолгоо нь эрхийн ухамсрын үндсэн дээр явагддаг. Эрхийн ухамсар нь тухайн үед үйлчилж буй хууль тогтоомжийн мэдлэгийг агуулж байдаг. Эндээс эрхийн ухамсар нотолгоотой холбогддог болохыг харж болох бөгөөд харьцангуй “хүнийсгэгдсэн” ухамсар юм. Хүнийсгэгдсэн гэдэг нь эрх зүйн ухамсрын бүтцэд эрх зүйн сэтгэл судлалын зүйлээс гадна эрх зүйн үзэл суртал багтаж байдаг болон хууль, УДШ-ийн тайлбарыг хэрэглэж нотолгоо явуулдаг учраас эрхийн ухамсар нь цэвэр дотоод сэтгэлийн зүйлсээс бүрдэж чаддаггүйг илэрхийлэх гэсэн ойлголт юм. Н/б-ийг үнэлэх гэдэг нь: судлагдаж буй үйл явдлын бодит дүр зургийн тухай дүгнэлт хийхийн тулд нотлох баримт тус бүрийн буюу тэдгээрийн нийлбэрийн ач холбогдол, үнэн магадтай шинжийг тодорхойлох явдал юм /7/.
ЭБШ ажиллагаа дахь н/б нь ямар нэг дүгнэлтийн бодит үндэс болдог бөгөөд уг чанартаа хэргийн талаар ач холбогдол бүхий бодит баримт сэлт болж өгдөг. Өөрөөр хэлбэл н/б-ийн эх сурвалж нь гэрч хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг болох боловч н/б нь дээрх субьектүүдийн өгсөн “баримт мэдээлэл” байдаг. Н/б-ийн эх сурвалж нь н/б-ийн хэлбэр болдог. Н/б-ийг үнэлэх гэдэг нь уг чанартаа эрүүгийн хэргийн үнэн мөнийг тогтоох явцад н/б, түүний эх сурвалж хоёрыг нэгэн зэрэг үнэлнэ гэсэн үг юм./8/
Одоо н/б-ийг үнэлэхэд хууль, улсын дээд шүүхийн тайлбар, эрхийн ухамсар, дотоод итгэл зэргийн гүйцэтгэх үүргийг харьцуулах замаар тодорхойлохыг хичээе.
Итгэл үнэмшил бол тодорхой үзэл бодол үйл явдалд дүгнэлт өгөх ажиллагааны үр дүн, хүний өөрийн мэдлэг шийдвэр, үйл ажиллагаандаа хандах хандлагыг хэлнэ. Дотоод гэдэг нь ямар нэг гаднын нөлөөллийн тухай биш, зөвхөн шүүгчийн дотоод сэтгэл зүйн шинж чанартай холбоотой ойлголт юм. Дотоод итгэл гэдэг нь үйл ажиллагаа биш юм. Дотоод итгэл нь шүүгч өөрийн гаргасан шийдвэрт хандаж буй итгэл үнэмшлийн хэмжээ юм. Ф-г тухайн гэмт хэргийн болж өнгөрсөн “бодит нөхцөл байдал”, Ф1-г шүүгч нотолгооны явцад гаргаж ирсэн тухайн хэргийн бодит байдлын талаарх “дүр зураг” төсөөлөл гэж үзье. Дотоод итгэлээр н/б-ийг үнэлэх нь сэтгэхүйн танин мэдэх үйл ажиллагаа байдаг. Нотолгоо бол танин мэдэх үйл ажиллагаа мөн боловч харьцангуй хуульчлагдсан үйл ажиллагаа байдаг. Харин дотоод итгэлээр үнэлэх нь энэхүү хуулийн “Эрх зүйн” зохицуулалтад хамаарахгүй цэвэр сэтгэж танин мэдэх үйл ажиллагаа байдаг. Өөрөөр хэлбэл дотоод итгэлээр үнэлэхэд үнэн зөвийн тухай хийсвэр ойлголт, түүнд хүрэх арга замуудын тухай тогтсон ойлголтууд хамаарахгүй. Дотоод итгэлээр үнэлэх нь шүүгч тухайн хэрэгт цуглуулж, бэхжүүлж, шалгагдсан н/б-уудын нийлбэрийн агуулгаас урган гарсан хэргийн бодит байдлын тухай “дүр зураг” /Ф1/-ийг уг хэргийн “бодит байдалтай” /Ф-тэй/ хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй тохирох эсэх талаас нь сэтгэн бодож шийдвэр гаргах “ажиллагаа” юм. Энэ ажиллагаа нь сэтгэл зүй, логик, онолын агуулгыг багтаана. Харин дотоод итгэл нь н/б-ийн энэ үнэлгээний үр дүн болно. Өөрөөр хэлбэл шүүгч хэргийн “бодит нөхцөл байдалтай” нотолгооны явцад гаргаж ирсэн “дүр зураг”-ийн тохирч байгаа эсэх талаар гаргасан шийдвэртээ итгэж байгаа итгэл, үнэмшлийн хэр хэмжээ нь шүүгчийн дотоод итгэв юм. Шүүгч өөрийнхөө гаргасан шийдвэр үнэн, зөв гэдэгт итгэсэн байдал юм. Дээрхээс дүгнэлт хийж үзвэл дотоод итгэл үйл ажиллагаа биш шүүгч шийдвэртээ хандаж байгаа хандлагын хэр хэмжээ юм. Эрхийн ухамсар нь нийгэм дэх эрх зүйн үзэгдэл түүний бодит байдалд хандах үзэл бодол, мэдлэг, оюун, онол сэтгэгдлийн бүрдэл цогц /9/. Эрх зүйн соёл нь шүүгчийн эрх зүйн ухамсрын төлөвшсөн байдал буюу амьдралд хамгийн зохистойгоор хэрэглэх чадвар билээ. Эрх зүйн соёлд нөлөөлдөг хоёр хүчин зүйл бий. Энэ нь: 1. Эрх зүйн мэдлэг боловсрол
2.Эрх зүйн ёс суртахуун буюу шүүгчийн ёс зүйн төлөвшилтийн төвшин.
Шүүгчийн дотоод итгэл, эрхийн ухамсар гэсэн хоёр ойлголт нь хоёр өөр утга санааг илэрхийлнэ. Энэ нь юуны өмнө нотолгооны аль үед хэрэглэгддэгээрээ ялгаатай. Эрх зүйн ухамсар нь нотолгооны явцад /бүхэлд нь/, дотоод итгэл нь шийдвэр гаргахад буюу н/б-ыг үнэлэхэд хэрэглэгддэг гэж үзэж болно. Нөгөөтэйгүүр дотоод итгэл нь хуульч мэргэжлийн эрх зүйн ухамсрын нэг төрөл байж чадахгүй. Учир нь шүүгчийн дотоод итгэлийн агуулга, дотоод итгэлийн бүрэлдүүлж буй зүйл нь хувийн ухамсрын зүйл байдаг. Тиймээс дотоод итгэлд хувь хүний мэдлэг боловсрол, нийгэмд биеэ авч явах байдал буюу ёс суртахуун голлон нөлөөлөхөөс бус эрх зүйн мэдлэг, ёс зүйн байдлаас дотоод итгэл нь хамаарахгүй. Шүүгчийн эрх зүйн ухамсар нь хуульчийн эрх зүйн ухамсар байдаг. Энэ утгаараа шүүгчийн эрх зүйн ухамсарын өндөр түвшин нь үйл явдлын эрх зүйн утга агуулгыг зөв ойлгох шүүгчийн энэ чадамжид илэрэх төдийгүй, түүнийг зөв ойлгож эрх зүйн шаардлагыг ухамсартайгаар дагах, мөн өөрийн субьектив үнэлгээг ухамсартайгаар захирах явдал тодорхой илэрч байдаг.
Өөрийн субьектив үнэлгээг ухамсартайгаар захирах явдалд шүүгчийн эрх зүйн ухамсрын түвшин нөлөөлнө гэдэг утгаараа эрх зүйн ухамсар нь дотоод итгэлтэй холбогдож болох юм. Дээрхээс үзвэл н/б-ыг үнэлэхэд эрх зүйн ухамсрын үүрэг нь эрх зүйн хэм хэмжээг, УДШ-ийн тайлбарын агуулгыг зөв ойлгож хэрэглэх, ингэсний үндсэн дээр хуульд ухамсартайгаар захирагдах, н/б-ыг үнэн зөв, бүрэн дүүрэн хүрэлцээтэй, н/б болохуйц байдал зэргийг эрх зүйн мэдлэгийн тусламжтайгаар ёс зүйн хэм хэмжээний хүрээнд нотолгоо явуулах явдал юм. Ингэж нотлох баримтуудыг ашиглан, эрүүгийн хэргийн “бодит байдлыг” танин мэдэх нь эрхийн ухамсрын тусламжтайгаар явагддаг. Өөрөөр хэлбэл шүүгчийн эрх зүйн ухамсар нь хууль ёс эрх зүйд шүүгчийн харьцах харьцаа ухамсрын нэгдлийг илэрхийлнэ. Энэ нотолгооны явцад гаргаж ирсэн “дүр зураг” /Ф1/-аа эрүүгийн хэргийн бодит байдалтай /Ф/ яг тохирч багаа эсэхийг шийдэх сэтгэхүйн үйл ажиллагаа нь н/б-ыг дотоод итгэлээр үнэлэх ажиллагаа юм. /Ф1/ буюу хэргийн талаарх дүр зураг маань өөрөө н/б-уудын агуулгаас бүрэлдэж гардаг.
Эрүүгийн хэргийн талаарх төсөөлөл буюу “дүр зургийг” хэргийн “бодит байдал”-тай яг тохирч байна /Ф1-Ф/, эсвэл эрүүгийн хэргийн талаарх өсөөлөл” дүр зургаа”- хэргийн “бодит байдал”-тай нийцэхгүй байна. /Ф1-х-ф/ гэсэн хоёр дүгнэлтийн аль нэгийг гаргаж буй дотоод итгэлээр үнэлэх ажиллагаа юм. Эрүүгийн хэргийн талаарх төсөөлөл буюу “дүр зураг” нь хэргийн “одит бадал”-тай ямарч эргэлзээгүй тохирч байна, эсвэл /Ф1/ нь /ф/ биш гэж шийдсэн, шийдвэрдээ итгэсэн итгэл, энэнээс өөрөөр байж болохгүй гэж үзсэн шүүгчийн үзэл бодол нь дотоод итгэл болно. Өөрөөр хэлбэл шүүгчийн өөрийн /нотлох баримтыг үнэлж/ гаргасан шийдвэрдээ эргэлзээгүй итгэсэн байдлыг дотоод итгэл гэнэ. Энэ утгаараа дотоод итгэлд хувийн ухамсар, соёлын хүчин зүйлс нөлөөлнө. Шүүгчийн хувийн мэдлэг, боловсрол, ёс суртахууны төлөвшилт өндөр түвшинд байх нь чухал. Шүүгчийн эрх зүйн ухамсар нь өөртөө үйлчилж буй хууль тогтоомжийн мэдлэгийг агуулж байдаг. Энэ утгаар нь авч үзвэл но/б-ыг үнэлэхэд эрх зүйн ухамсрыг удирдлага болгоно гэдэг нь эрх зүйн ухамсраар хуулийг хэрэглэнэ гэсэн үг. Эрх зүйн хэм хэмжээний /ЭБШХ/ н/б-ын үнэлгээн дэх ач холбогдол нь:
Нэгдүгээрт: Н/б-ын үнэлгээний заавал биелүүлэх аргачилалын журмыг бэхжүүлж өгдөг.
Хоёрдугаарт: Шүүгчийн дотоод итгэл үнэмшлийн үл хамаарах чөлөөтэй байдлыг хамгаалж зааж бэхжүүлдэг.
Гуравдугаарт: Н/б-д тавих үндсэн шаардлага болдог зэргээр илэрнэ.
УДШ-ийн тайлбар нь шүүгчийн н/б-ыг үнэлэхдээ удирдлага болгох зүйлсийн нэг байх ёстой. Учир нь: УДШ-ийн тайлбар нь хуулийн аль нэг зүйл, зурвасын үг үсэг, утга санааг хэрхэн ойлгож хэрэглэх асуудалд хариу өгөхөөс биш хуулийн заалттай холбогдуулан ямар нэг хэм хэмжээ тогтоосон агуулгатай байж болохгүй. Энэ нь хууль тогтоох ажиллагаа биш хууль хэрэглэх ажиллагаа юм. УДШ-ийн тайлбар нь:
Нэгдүгээрт: Эрх зүйн хэм хэмжээ тогтоосон акт биш, тэгэхлээр н%б-ыг үнэлэхэд шүүгч хуулийг удирдлага болгоно гэдэгт хамаарахгүй, өөрөөр хэлбэл УДШ-ийн тайлбар нь хууль биш.
Хоёрдугаарт: УДШ-ийн тайлбар нь тухайн шүүгчийн эрхийн ч, хувийн ч ухамсарт хамаарахгүй.
Гуравдугаарт: УДШ-ийн тайлбарыг шүүгч н%б-ыг үнэлэхдээ зайлшгүй удирдлага болгож байгаа. Энэ нь шүүхийн тухай хуулийн 24-р зүйлийн 3.6-д зааснаар тогтохгүй, практикт бодитой хэрэгждэгээр батлагдана. Энэ бүхнээс дүгнэж үзвэл шүүгч н%б-ыг хууль болон УДШ-ийн тайлбарыг эрхийн ухамсраар хэрэглэж дотоод итгэлээр үнэлдэг гэж үзэж болох юм.
Дотоод итгэлээр үнэлэх зарчмын хүрээ нь нотолгооны хэмжээ хязгаараар тодорхойлогдоно. Нотолгооны хэмжээ хязгаар гэж тухайн хэргийн бодит үнэнийг тогтооход зайлшгүй хэрэг болох н%б-уудын нийлуэрийг хэлдэг.
Нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлсний үр дүн юу вьэ?
Нэгдүгээрт: Таслан шийдвэрлэх агуулгын үр дүн нь бүхэлдээ
Хоёрдугаарт: Зөвхөн гэм буруутай эсэх
Гуравдугаарт: Хариуцлагын хэмжээ /ял шийтгэл/ гэсэн гурван өөр утга агуулга байна.
Эрүүгийн хуулийн 34 дүгээрт зааснаар үзвэл ял шийтгэл оногдуулахад дотоод итгэл хамаарахгүй. Харин дотоод итгэлээр н%б-ыг үнэлээд /бүхэлд нь шийдвэр/ гаргадаг тэр шийдвэрт нь хариуцлагын хэр хэмжээ багтдаг гэдгийг үндэслэж үзвэл ял шийтгэлийн хэмжээ нь дотоод итгэлээс хамаарч болох юм. Мөн энд нэг онцлог зүйл бол шүүгч ял шийтгэл оногдуулахдаа хуульд зааснаас бусад ямарч нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож болно гэдэг зарчим нь шүүгчийн дотоод итгэлд ял шийтгэл онооход нөлөөлөх өргөн боломж хүлээлгэснийг харгалзаж үзэлгүй болохгүй.
Шүүгчийн дотоод итгэлээр н/б-ыг үнэлэхдээ зөвхөн шүүх хуралдаан дээр яригдсан зүйлсээс үндэслэнэ гэдэг зарчим алдагдаж байна. Энэ нь шүүгч шүүх хуралдаанд орохоос өмнө эрүүгийн хэрэгтэй танилцдаг явдал юм. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны бэлтгэл үе шатанд шүүгч хэргийг уншиж танилцаад энэ хэргийн талаар “тодорхой төсөөлөл” ойлголттой болдог. Ингээд шүүх хуралдаанд ороод ноцтой зөрүү маргаан гарахгүй л бол урьдынхаараа шийдэж орхидог. Мэтгэлзэх зарчмын хэрэгжилтийн түвшин шүүгч шийдвэр гаргахад хүчтэй нөлөөлдөг. /Судалгааны дүн/ Учир нь талуудын мэтгэлцээн дундаас шүүгчийн сэтгэхүйд /хүссэн ч хүсээгүй ч/ идэвхтэй сэрэл үүснэ. Энэ нь талуудын мэтгэлцээн дундаас хэргийн бодит байдлыг тогтооход тус дөхөм болно. Өөрөөр хэлбэл хэргийн байдлыг бүх талаас нь бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзэх боломжийг мэтгэлцэгч талууд бүрдүүлж өгч байгаа юм.
Шүүгч өөрийн алдааг:
Нэгдүгээрт: Хуулийн хийдлийг ашиглаж нуун дарагдуулж болно.
Хоёрдугаарт: Дотоод итгэл рүүгээ чихэж хаацайлж болно. Учир нь дотоод итгэлээр тийм шийдвэр гаргасан учраас хэнд ч тайлагнахгүй, хэнд ч хянуулахгүй, аливаа шийтгэл хүлээх үндэсгүй болно. Тэгэхлээр нотолгоог явуулах үед л гаргасан алдаандаа хариуцлага хүлээх ёстой /хүлээлгэх боломжтой/ болчихоод байна. Гэтэл хүмүүс дотоод итгэлээр ял шийтгэлийн хэмжээг тогтоодог учир ялын хэмжээг яаж ч тогтоож болно гэж үздэг. Энэ нь дураар авирлах байдлын үндэс болж байна. Яагаад гэвэл дотоод итгэлээр шийдсэн учраас хариуцлага хүлээлгэх боломж магадлал тун бага бараг л найдваргүй.
Энэ бүх судалгааны үр дүнд доорхи дүгнэлтэд хүрч болох юм. Үүнд:
1.Дотоод итгэлээр нотлох баримтыг үнэлэх нь шүүгч тухайн хэрэгт цуглуулан, бэхжүүлэн, шалгагдсан нотлох баримтуудын агуулгаас урган гарсан хэргийн бодит байдлын тухай “дүр зураг”-ийг уг хэргийн “бодит байдал”-тай хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй тохирох эсэх талаас нь сэтгэн бодож шийдвэр гаргах ажиллагаа юм.
2.Дотоод итгэл нь ямар нэг үйл ажиллагаа биш төдийгүй шүүгч өөрийн гаргасан шийдвэртээ хандаж байгаа итгэл, үнэмшлийн хир хэмжээ юм. Дотоод итгэл нь хэнд ч хянуулахгүй, хэнд ч тайлагнахгүй зүйл боловч түүнд шүүгчийн мэдлэг боловсрол, ёс суртахууны хүчин зүйлс нөлөөлдөг байна.
3.Нотлох баримтыг үнэлэхэд эрх зүйн ухамсрын үүрэг нь эрх зүйн хэм хэмжээ, УДШ-ийн тайлбарын агуулгыг зөв ойлгож хэрэглэх, үүний үндсэн дээр хуульд ухамсартайгаар захирагдах, нотлох баримтын үнэн зөв, бүрэн гүйцэд, хүрэлцээтэй, нотлох баримт болохуйц байдал зэргийг эрх зүйн мэдлэгийн тусламжтайгаар ёс зүйн хэм хэмжээний хүрээнд нотолгоо явуулах явдал юм.
4.Шүүгчийн дотоод итгэл, шүүгчийн эрхийн ухамсар нь хоёр өөр ойлголт юм. Энэ ялгаа нь нотолгооны аль үед хэрэглэгддэгээрээ болон эдгээр ойлголтуудыг бүрэлдүүлэн буй хүчин зүйлсээс харагдана.
5.УДШ-ийн тайлбар нь шүүгч нотлох баримтыг үнэлэхэд удирдлага болгох зүйлсийн нэг болох нь зайлшгүй юм.
6.Эрхийн ухамсрыг хэрэглэн нотолгоо явуулахад “алдаа” гарч болно. Энэ алдааг олж харах, улмаар түүнд “хариуцлага хүлээлгэх” боломжтой.
7.Нотлох баримтыг иррациональ замаар дотоод итгэлээр үнэлэхэд “алдаа” гарч байгаа эсэхийг “олж харах”, улмаар түүнд “хариуцлага хүлээлгэх” боломжгүй юм.
8.Дотоод итгэлээр нотлох баримтыг үнэлэхэд гарах алдааг “олж харж” болох юм. Үүнийг шүүгчийн хувийн мэдлэг боловсрол, ёс суртахууны хүчин зүйлсийн доголдлоос эрэх хэрэгтэй гэдгийг онолын сэтгэлгээнд судалгааны зүйл болгох хэрэгтэй байна.
9.Дотоод итгэлээр үнэлэхэд гарах алдааг /дураар авирлах байдлыг/ хаацайлж байгаа арга замуудыг хаахын тулд юуны өмнө хуулийн хийдлийг багасгах, нөгөөтэйгүүр шүүгчийн дотоод итгэлийг бүрдүүлж буй зүйлсийг тодорхой болгон хуульчлах нь чухал юм гэсэн саналуудыг дэвшүүлж байна.

2164 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд

2010-02-04 -

Бичсэн: kapu

яахав дээ сайхан болжээ гэхдэ:э хуулийг нэг мөсөн ойлгох хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэгэхгүйгээр хүний эрх чөлөөг хангана гэж байхгүй байхөө
loser

. Шууд холбоос

2009-10-10 -

Бичсэн: жавхлан (зочин)

улсын дээд шүүх хуулийг тайлбарлахыг би хувьдаа буруу гэж үздэг. монголоос өөр ингэж тайлбар гаргадаг улс бараг байдаггүй юм шиг байна лээ. харин бусад улсууд тайлбар гаргахгүйгээр яаж асуудлыг шийдэж байна аа. эргэлзээтэй асуудлуудыг бүгдийг шүүгч дотоод итгэл үнэмшлээр шийддэг юм уу. эсвэл хууль нь тайлбар шаардахгүйгээр тийм дэлгэрэнгүй гардаг юм уу

. Шууд холбоос

2009-06-18 - Сэтгэгдэл

Бичсэн: Gansukh (зочин)

Энэ илтгэл тухайн үедээ байтугай одоо ч хуучраагүй байна. дотоод итгэлээрээ шүүгчид асуудлыг шийдэхээс айдаг явдал их байгаагаас шийдвэр гаргаж чадахгүй байна. жишээ нь хэлбэрийн төдий бүрэлдэхүүнтэй хэргийг хэрэгсэхгүй болгож зүрхлэхгүй байна. үүнд хууль хэрэглэх ур чадвар ч дутагдаж байгаа байх. ийм байдлыг хараад уур хүрч бухимдах үе зөндөө байх юмаа. Би хувьдаа хууль хэрэглэх гэж туйлын тодорхой болон харьцангуй тодорхой заалтыг хэрэглэж хэрэг маргаан шийдвэрлэж байгааг хэлэхгүй харин хууль тусгайлан зохицуулагдаагүй хэрэг маргааныг хамгийн боломжтой /шударга/ зүйл заалтыг сонгон шийдвэрлэхийг ойлгох байх гэж бодож байна. бас дээр нь олон улсын гэрээ хэрэглэхээс айгаад байна уу аль эсхүл мэдэхгүй байна уу гэдгийг би огт ойлгохгүй байна. Олон улсын гэрээ хэрэглэх ёстой гэж ярихаас ихэнхи /хөдөөний голдуу/ шүүгч доромжилж инээдэг. эхлээд үндэсний хууль хэрэглэх ёстой гээд байх юмаа. энэ байж болох ч монгол улс маань НҮБ болон түүний салбар байгууллагуудаас гаргасан бараг бүх гэрээнд нэгдээд орчихсон байгаа. дээр нь Монгол улсын хуулиудын 90 хувь орчимд нь Монгол улсын нэгдэн орсон Олон улсын гэрээнд энэ хуулиас өөрөөр заасан бол Олон улсын гэрээний заалтыг хэрэглэнэ гэсэн байгааг харсаар байж хэрэглэхгүй байгаа нь ур чадвар дутасныг уу? Санаатайгаар хууль зөрчиж байгаа хэрэг үү? гэдгийг ойлгохгүй байна. за за багшаа хэт их бухимдсан зүйл бичсэн бол уучлаарай. шүүгч нар өөрийгөө биш юмаа гэхэд өрөөл бусдыгаа бодоод ёс зүйтэй баймаар юмаа. нэг овилгогүй нөхрөөс болж бусад олон шударга шүүгчидийн нэр хүнд унаад байх юмаа.

. Шууд холбоос

2009-05-07 -

Бичсэн: Зочин

kiss angry

. Шууд холбоос

2009-04-28 -

Бичсэн: Зочин

happy

. Шууд холбоос

2009-01-23 -

Бичсэн: Зочин

энэ илтгэлийг тухайн үед нь бүх шүүгч нарт уншуулсан бол хагасаас илүү хувь нь гайхаад л өнгөрөх байсан байхаа

. Шууд холбоос

2009-01-19 -

Бичсэн: Цэндийн Цогт

Санал нэг байна. Ер нь аливаа ажлыг, түүн дотроо шүүгчийн ажлыг хүн хийж сурдаг, улмаар туршлагжиж болдогв Тиймээс шүүгчийн албан тушаалд сонгох гол шалгуур нь тухайн нэр дэвшигчийн хувийн байдал, аливаад бодитой дүгнэлт өгч, бусдаас хараат бусаар, бие даан ажиллаж чадварт нь илүү биш гэхэд эн тэнцүү ач холбогдол өгөх ёстой юм шиг санагддаг юм. зарим гадаад орнуудад шүүгчид нэр дэвшигчийн аж, амьдралын үүх түүхийн талаар нилээд үндэслэлтэй судлагаа, хийдэг жишээ байдаг юм билээ.
манайд бол нэр дэвшигчийн талаар, ялангуяа түүний ёс суртахууны, зан төлөвийн талаар тийм хангалттай судалгаа хийгддэгүй юм.

. Шууд холбоос

2009-01-18 -

Бичсэн: uugii (зочин)

O.mend. odoogiin niigemd avilgal heel hahuuli gedeg zuil gazar awsan n henii ch umnu ilt. alban tushaaltai hun bolgon l awch bna. uunii neg alban haagch n shuugch bdag. bi amidraldaa munguur hergiig shiidwerlej bsan shuugchiig neg bus udaa harsan. minii bodloor huulich mergejliig ezemshih gj bgaa humuusiig uur mergejliig bodwol iluu undur shalguuraar songon awch surgaltiin systemd n unench shudarga bh zarchmiig iluu tulhuu oi uhaand n shingetel n zaah n zuitei bolwuu. uun deer tanii boldol yu bna.

. Шууд холбоос

2008-12-25 -

Бичсэн: Зочин (зочин)

ужЙн

. Шууд холбоос

2008-11-04 - соёл

Бичсэн: Зочин (зочин)

сайхан байна

. Шууд холбоос

2008-08-22 -

Бичсэн: Tsogt (зочин)

Улс орны нийгмийн амьдралыг бүхэлд нь яс тас хууль, эрх зүйн хэм хэмжээгээр урьдчилан зохицуулсан байх боломжгүй. Тийм ч учраас нийгмийн харилцаанд түүний дотор Хууль, эрх зүйн зохицуулалтад санаатай эсхүл санамсаргүй ХИЙДүүлсэн, орхигДУУЛСАН тохиолдол байх нь зүй ёсны хэрэг юм.

Харин шүүхээс хэрэг маргааныг шийдвэрлэх явцад тэрхүү хууль, эрх зүйн зохицуулалтгүй, хийдэл, орхигдлыг Үндсэн хууль болон бусад холбогдох хуулийн зарчим, хэм хэмжээг төсөөтэй хэрэглэх замаар шийдвэрлэх боломжтой, өнөөгийн хуулиудаар ч тодорхой маргааныг шийдвэрлэхэд хэрэглэгдэх хууль байхгүй гэдэг үндэслэлээр хэргийг шийдвэрлэхээс татгалзах эрхгүй байхаар зохицуулсан.

. Шууд холбоос

2008-08-20 -

Бичсэн: dadido

Эрх зүйн хийдлийн талаар ямар бодолтой явдаг вэ. Зарим нэг нь А билүү Х билүү.Эрдэнэбилэг гэдэг хүн ХИЙДЛИЙН ЭРХ ЗҮЙ гэнэ үү товхимол ч гэх юм уу нийтлэл ч гэх юм уу нэг юм гаргасан байх юм. Энэ хүн болохоор байх ёстой үзэгдэл гэж бичсэн байна. Таны бодол

. Шууд холбоос





:-)
 
xaax