Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн чиг үүрэг юу вэ?
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө

ШЕЗ-ийн чиг үүрэг юу вэ?

 

Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараах байдлаар ҮХНӨ-ийн төслийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэсэгт “Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна” гэсэн хэсгийг тойрсон хэлэлцүүлэг өрнөж байгаа тул өөрийн саналыг хүргэе.

Шүүх эрх мэдэл (ШЭМ) зохих ёсоор хэрэгжихийн тулд Шүүн таслах ажиллагаа (ШТА)-наас гадна, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хүний нөөцийг шилж сонгох, хэргийн хөдөлгөөний болон шүүхийн менежмент зэрэг асуудал цогцоороо шийдвэрлэгдэн ажиллаж байж үр дүнд...

877 уншигдсан.

Шууд холбоос

Засаглалын харилцан тэнцвэрт гажуудал байна
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө

Сэтгүүлч:
Л.Нарантөгс

Шүүгч, зурхайч хоёрыг ижилхэн гэж хошигнодог. Хоёулаа хүний амьдралын өнгөрснийг мэддэг, шийддэг. Гэхдээ шүүгч хуулийн дагуу хийсэн үйлдлийнх нь төлөө нотлох баримтын дагуу дэнсэлж, шийтгэл эс бол цагаатгалын аль нэгийг нь оноодог бол зурхайч, үзмэрч “таамаглан” таацуулах авай. Хоёулаа л хүлээн зөвшөөрөгдөж, үгүй бол үгүйсгэгдэнэ. Ийм хачин бодол шүүгч Ц.Цогтыг хүлээх зуур зурвас хийнэ. Өмнө нь Захиргааны хэ...

365 уншигдсан.

Шууд холбоос

Шүүгчийн эрх зүйн байдлыг хамгаалах, одоо үүсээд байгаа асуудлуудыг шийдвэрлэх гол арга зам нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө

эх сурвалж Монголын Хуульчдын холбооны цахим хуудас 

 

-Шүүгчдийн хорооны тэргүүнээр таны ажиллах хугацаа дуусч байгаа юм байна. Танайх сайн дурын хороод дундаа нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. Энэ хугацаанд ямар бодлого, чиглэлийг баримталж ажилласан бэ?

-Шүүгчдийн хороо нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэрлэгдэж заагдснаас гадна тодорхой бүрэн эрхүүдийг зөвхөн энэ хороонд олгосон. Сайн дурын хороо гэдэг нэртэй боловч хуулиар тодорхой эрхүүд оногдсон, нөгөө талаар Хуульчдын холбооны дүрмээр шүүгч нарын заавал гишүүнчлэл...

319 уншигдсан.

Шууд холбоос

Захиргааны ерөнхий хууль батлагдвал пост-социалист орнуудаас хамгийн түрүүнд, мөн Ази тивд Японы дараа ийм хуультай улс болно
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө



Өмгөөлөгч сэтгүүл 2014 он, №04 /63/

Хууль төрөхийн өмнө булан

ЗХДЗШатны шүүхийн шүүгч Ц.Цогт:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн төслийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү? Ямар онцлогтой юм бэ?

Монгол улсад 2002 оны 12-р сарын 28-нд захиргааны эрх зүйн хөгжилд их чухал хоёр хууль батлагдсан. Нэг нь Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай, нөгөө нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /цаашид ЗХХШ  тухай гэх/ юм. Хэдийгээр энэ хоёр хууль 2002 он...

1320 уншигдсан.

Шууд холбоос

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ ӨӨРӨӨ ШҮҮГЧДИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫГ ДОРДУУЛСАН
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө

 

Эх сурвалж: Өдрийн сонин 2014 оны 9 дүгээр сарын 25 –ны дугаар

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогттой ярилцлаа.

-Та twitter-тээ "Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн Ерөнхий зовлон боллоо" гэж жиргэсэн байсан. Чухам юу нь зовлон болоод байна вэ?

-“Дуугүй гүйдэг нохой, тогтоол ус хоёроос болгоомжил” гэдэг үг байдаг шүү дээ. Шүүхийн шинэтгэлд эхнээс нь оролцсоны хувьд зөв сайн хэрэгжээсэй гэсэн үүднээс л үгээ хэлсэн хэрэг, зарим нэг дарга их эмзэг хүлээж авсан болтой. Би Үндсэн х...

2117 уншигдсан.

Шууд холбоос

Эрх, ашгийн эрэмбэ ба Шударга шүүхийн хамаарал
Tweet


Эрх, ашгийн эрэмбэ ба Шударга шүүхийн ~хамаарал

Нэг. Эрх ашгийн эрэмбэ (Зүй ёсны буюу байвал зохих дараалалаар)

1. Тусгаар тогтнол ба үндэсний аюулгүй байдлын эрх ашиг (Үндсэн хуулийн гэж хэлж болох юм)
2. Хуулийн буюу нийтийн эрх ашиг (зарим тохиолдолд хууль нь олныхоо эрх ашгийг бүрэн дүүрэн илэрхийлж гарч чадсан эсэх нь эргэлзээтэй)
3. Эцэст нь бусад этгээдийн эрх ашиг тэгш бөгөөд нэг хэмд эрэмблэгдэх ёстой

Хоёр. Шударга шүүх

1. Шударга эсэх нь эрх ашгийн эрэмбийг зөв хэрэглэж байгаа эсэхээс шалтгаална
2. Хэн нэгэнд, ялангуяа томилуулахаар санал болгох, томилох эрх хэмжээ бүхий болон тэ...

599 уншигдсан.

Шууд холбоос

ЗАХИРГАА ХУУЛИЙН ЭТГЭЭД БОЛОХ НЬ
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө

ЗАХИРГАА ХУУЛИЙН ЭТГЭЭД БОЛОХ НЬ[1]

Захиргаа нь хуулиар нийтийг удирдан зохион байгуулах тодорхой чиг үүрэг хүлээсэн этгээдийн хувьд иргэний болон нийтийн эрх зүйн харилцааны бие даасан  оролцогч байдаг төдийгүй эдгээр харилцааг зохицуулж буй иргэний болон нийтийн эрх зүйн хэм хэмжээний хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн хуулийн этгээд байдаг. Энэ сэдвийн хүрээнд захиргаа, хуулийн этгээд гэсэн ойлголтуудыг тодорхойлохоос гадна захиргаа чухам ямар шинжээрээ хуулийн этгээд болохыг тодруулан гаргахыг зорьсон юм.

Захиргааг ерөнхий утгаар тодорхойлсон байдал одо...

1464 уншигдсан.

Шууд холбоос

Шүүгчийн ёс зүйн дүрмийг нийт шүүгчдийн цахим санал хураалтаар батална
Tweet

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Тэргүүн Ц.Цогттой ярилцав.

-Шүүгчдийн хороо хэмээх байгууллага ямар бүтэцтэйгээр, ямар чиг үүргийг хэрэгжүүлдэг юм бэ гэдгээс яриагаа эхлэх үү?

-Хуульчдын холбооны бүтцийн байгууллага болох Шүүгчдийн хороо  өнгөрсөн оны 9 дүгээр сарын сүүлээр байгуулагдсан. Энэ нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчдын холбооны дүрэмд зааснаар шүүгчийн албыг хашиж буй нийт хуульчдаас бүрдсэн, холбоо шүүгч хоёрын хоорондох үйл ажиллагааг уялдуулан зохицуулах ийм чиг үүрэгтэй хороо юм. Хорооны үндсэн бүтэц нь Удирдах зөвлөл, мөн Тэргүүнтэй байхаар з...

934 уншигдсан.

Шууд холбоос

Манаач ...
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө

Манаач, өөрийнх нь улсад байдаг манаачийн хэдэн курсын нэгийг төгссөн.

Ажил ихээ, цаг нар гэж байхгүй, Амралт гэдэг нүдний гэм.

Зарим нэг нь тал бүрийн дарамттай, тарчиг ядуу цалинтай энэ тэр гээд аль эрт хувийн байгуулллагын манаа хийхээр гарсан, тэднээс оносон нь ч байна алдсан ч байна.

Гол нь манаж буй зүйлдээ өөрөөс нь хамаарах алдаа гаргахгүй бол сэтгэл амар, учир нь түүгээр хилээ мануулсан олон түмэн амар жимэр, итгэлтэй байх ёстой байдаг

Хамгийн гол нь манаа хийх нь амар ажил биш, бараг л бүгд түүнийг сэрдэнэ, цаг ямагт сэрдэнэ, хардана.

Хүмү...

654 уншигдсан.

Шууд холбоос

”Хуулийн байгууллагууд шинэчлэлд бэлэн”
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө


”Хуулийн байгууллагууд шинэчлэлд бэлэн” 2011 оны 10 сарын 7

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогтыг “Ярилцах танхим”-даа урилаа.

 -Шинэ шүүх байгуу­лагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Өнөөд­рийг хүртэл ямар асуудлууд тулгарч байв. Ажил хэр урагштай байна вэ?

-Монгол Улсад Захир­гааны хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн шүүхийн дагнасан тогтолцоог бүтцийн хувьд бүрэн болгож манай шүүх байгуулагдсан. Энэ шүүх  анхан шатныхаа шүүхүүдэд шийдвэрлэгдсэн хэрэг, ма...

530 уншигдсан.

Шууд холбоос

Өөрчлөлт зөвхөн хуульчдад хамаатай биш
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө


Ц.Цогт: Өөрчлөлт зөвхөн хуульчдад хамаатай биш
2013 оны 9 сарын 2
Хоёр өдрийн дараа Монголын хуульчдын холбооны анхдугаар их хурал болно. Уг хурлын өмнө Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогттой ярилцлаа.

-Хуульчдын холбооны анхдугаар их хурал танай салбарынхныг нэлээд хөдөлгөөнд оруулав бололтой. Ингэж цугласных өмнө нь олон нийтийн шүүмжлэлд өртөж байсан олон асуудлыг сөхөж ярих биз?


-Урьд нь иргэдийн зүгээс ямар шүүмжлэл гардаг байсан бэ гэвэл нэгдүгээрт шүүх, прокурор, хэр...

488 уншигдсан.

Шууд холбоос

Хуульчид хүний ам хараад сурчихаж
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө

Ц.Цогт: Хуульчид хүний ам хараад сурчихаж

2013 оны 10 сарын 23
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогттой ярилцлаа. Тэрээр өнгөрөгч есдүгээр сард байгуулагдсан Хуульчдын холбооны дүрмийг боловсруулах ажлын  хэсэгт  ажилласан юм. Түүнтэй Хуульчдын холбооны үйл ажиллагаа, хууль зүйн  салбарын шинэчлэлийн асуудлаар сонирхолтой яриа өрнүүллээ.
 
-Хуульчдын холбоог сая­хан байгууллаа.  Ач хол­богд­­лыг   нь та хэрхэн харж байна вэ?

-Хуульчдад хариуцлага хүлээ...

618 уншигдсан.

Шууд холбоос

Байгаль орчныг хамгаалах асуудалд Захиргааны хэргийн шүүхийн гүйцэтгэх үүрэг, оролцоо
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө


Байгаль орчныг хамгаалах асуудалд

Захиргааны хэргийн шүүхийн гүйцэтгэх үүрэг, оролцоо[1]

 

 

Байгаль орчныг хамгаалах буюу байгаль орчны бохирдолтоос үүдэн хүний эрх зөрчигдөх асуудал нь нийтийн эрх ашигт хамаарах ойлголт юм. Тиймээс энэхүү тулгамдсан асуудалд Захиргааны хэргийн шүүхийн гүйцэтгэх үүрэг оролцоо ямар байгаа, ямар байвал зохимжтой вэ гэдэгт энэхүү илтгэл анхаарлаа хандуулсан болно.

 

Захиргааны хэргийн шүүх:

 

2002 оны 12 дугаар сарын 26 –ны өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуул...

1862 уншигдсан.

Шууд холбоос

Захиргааны хэргийн шүүх: Шүүхийн шийдвэрт гомдол гаргах хязгаарлалт
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө


                  Энэхүү өгүүлэлд захиргааны хэрэгт дээд шатны шүүхүүдэд давж заалдах гомдол[1] гаргахад ямар шалгуурууд тавигддаг тухай хэд хэдэн улс орны жишээн дээр өгүүлнэ. Товчхондоо, Герман, Англи зэрэг улсуудын хувьд давж заалдах гомдолд нэлээн боловсронгуй шалгуурыг тавьж анхан шатны шүүхийн энгийн, онц үр дагаваргүй алдааны төлөө тэр бүр давж заалдах гомдол гаргахыг зөвшөөрдөггүй.

Харин Оросын холбооны улс Япон зэрэг зарим орнуудын хувьд эхний давж заалдах гомдолд ямар нэгэн үр нөлөө бүхий ялгаж, салгаж болохуйц шалгуурыг тавьдаггүй боловч 2 дахь...

2166 уншигдсан.

Шууд холбоос

"Монголын шүүгчдийн холбоо" ТББ Олон шүүгчдийн холбоонд жинхэнэ гишүүнээр элссэн тухай
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө


 

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Ц.ЦОГТ -той хийсэн ярилцлага

 

Сайн байна уу, сайн явж ирсэн үү, юуны түрүүнд Монголын шүүгчдийн холбоо Олон шүүгчдийн холбоонд жинхэнэ гишүүнээр элссэнд баяр хүргъе. Олон улсын шүүгчдийн холбоог танилцуулахаас яриагаа эхлэх үү.

За тэгье. АНУ-ын Вашигтон хотод болсон Олон улсын шүүгчдийн холбооны 55-р уулзалтад Монголын шүүгчдийн холбооны төлөөлөл оролцож, тус холбоонд Монгол шүүгчдийн холбоо жинхэнэ гишүүнээр элслээ. Олон улсын шүүгчдийн холбоо нь 1953 онд Австри улсын Зальцбург хотноо тухайн...

905 уншигдсан.

Шууд холбоос

Хууль тогтоох байгууллага хууль зөрчиж байгаа нь Хууль дээдлэх үзлийг үгүйсгэхэд хүргэж байна.
Tweet

Доорх мэдээ www.news.mn веб сайтад тавигджээ.

Гишүүдийн эзгүйд хууль батлагдав: Хаврын турш налайж суусан эрхэм гишүүдийн олонх нь чуулганыг өндөрлүүлэхийн даваан дээр ажлаа хаяж, эзгүй үед нь УИХ нэг өдрийн дотор 10 шахам хуулийг баталдаг болов. Тухайлбал, УИХ өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар 30 шахам асуудал хэлэлцсэнээс 10 гаруйг нь баталсан юм. Үдээс өмнөх хуралдаанд 20 гаруй гишүүн, үдээс хойшхи хуралдаанд 10 хүрэхгүй гишүүн оролцов. Нэг гишүүн дээд тал нь зургаа, хамгийн багадаа гурван кноп дарж байж санал нь хүчинтэй болж байв.

Ийм мэдээнд болон TV га...

1259 уншигдсан.

Шууд холбоос

”Хуулийн байгууллагууд шинэчлэлд бэлэн”
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө


”Хуулийн байгууллагууд шинэчлэлд бэлэн” Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг олон нийтэд таниулах ажлын хүрээнд хийсэн ярилцлага



999 уншигдсан.

Шууд холбоос

Монголд "хуульч" гэдэг мэргэжил хэрэггүй болж байгаа юм уу?
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө

Хууль, эрх зүйн ангийн оюутанаас - эрх зүйч, эрх зүйчээс - хуульч, хуульчаас - шүүгч, улмаар - эрүүгийн хэргийн (иргэний, захиргааны) шүүгч гэсэн урт удаан мэргэшлийн сургалт, дадлага, туршлага хуримтлуулах дамжлагыг давж байж ШҮҮГЧ сая "эрүүгийн, иргэний эсхүл захиргааны хэрэг" шийддэг. Тэр хүний туршлага, мэдлэг, хамгийн гол МЭРГЭЖЛИЙН туршлага, мэдлэгт хуулиар итгэл хүлээлгэж хүний хувь заяа буюу ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ -г шийдвэрлэх "онцгой эрх" -ийг хуульчлан олгодог.

Гэтэл одоо шинэ хуулийн төслөөр бол (Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай ху...

4687 уншигдсан.

Шууд холбоос

www.president.mn вэб сайтад нийтлэгдсэн шүүхийн тухай хуулиудын төсөлд өгөх санал
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө

www.president.mn вэб сайтад нийтлэгдсэн

ШҮҮГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ хуулийн төсөлд өгөх санал

Ц.Цогт

2011.02.08

Төслийн:

1.    3.1-т Үндсэн хуулийн цэцийн гишүүний[1] томилгооны журам, цэцийн гишүүнд тавигдах нөхцөл, шаардлага (дор хаяж мэргэжлийн хуульч байх) –д өөрчлөлт оруулахгүйгээр “Шүүгч” гэдэгт хамааруулж томьёолох боломжгүй.

2.    3.3-т Дагнасан шүүхийн тогтолцоонд тусдаа “хяналтын шатны шүүх” гэж байх уу? учир нь ҮХ-д “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, “УДШ нь хяналтын ж...

2023 уншигдсан.

Шууд холбоос

ГАНБАТ “ЕРӨНХИЙ”
Tweet

Зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв.


Би сэтгүүлч, “Өдрийн сонин”-ы хүн. Харин одоо бол шүүхийн хүн болжээ. Шүүхтэй амьдралаа холбоход минь хөтөлсөн хүн Ч.Ганбат шүүгч байлаа.

1990-ээд оны дундуур “Ардын эрх”-ийн сэтгүүлч жаахан охин анх Улсын Дээд шүүхийн хаалгаар орж ирж билээ. Тэр үед л дуулиан тарьсан хэргийн талаар сонирхохоор зориг гаргаж зүглэсэн нь тэр. Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн хэмээх хаалганы гадаа Ч.Ганбат шүүгчтэй анх таарсан сан. Намхан нуруутай, нухацтай харцтай тэр хүн  уриалгахан хүлээн авч, асуусан асуултын минь зоригтойг, тэгсэн атлаа ямар ч хуулийн мэдлэггүйг минь...

1618 уншигдсан.

Шууд холбоос