Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай”, “татан оролцуулж болно” гэсэн зохицуулалтын тухай
Tweet

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай”, “татан оролцуулж болно” гэсэн  зохицуулалт нь  хэрэглэхэд түвэгтэй, тодорхойгүй байдаг тул үүнийг хэрхэн ойлгож, хэрэглэж болох талаар санал бичлээ.
 
1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “
татан оролцуулж болно” гэдэгт уг хуулийн этгээдийн эрхгүй этгээдийг тухайн захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийн хувиар татан оролцуулахыг ойлгож болох юм.

Шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татагдан орсон энэ этгээд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан эрх, үүргийг эдэлнэ.


2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай” гэдэгт нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайн хэргийг шүүх шийдвэрлэхэд уг хуулийн этгээдийн эрхгүй этгээдийн “ашиг сонирхол” -той холбоотой асуудал заавал хөндөгдөж байхыг хамааруулж ойлгож болох юм.

Тайлбар: “хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай” гэдэгт нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн “маргааны үйл баримт” –ыг шийдвэрлэхэд уг этгээдийн оролцоо заавал шаардлагатай байхыг ойлгоно. Уг оролцоо нь “нэхэмжлэлийн талаар тайлбар мэдүүлэг гаргах” хэлбэрээр хэрэгжих юм.

Гэхдээ энэ нь хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нөхцөл, байдлыг тогтооход ач холбогдолтой гэдэг утгаар биш юм. Харин “хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай” гэдэг нь түүний оролцоог нь заавал хангах шаардлага байгаагаар тодорхойлогдох юм.

3338 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд

2011-01-28 -

Бичсэн: khaliuna (зочин)

zailshgyi shaardlagatai gej anhan shatnii shuugch yzeegyi, hereg hyanan shiidverleh ajillagaand tatan oroltsuulaagyi bol /oroltsuulj bno gej bgaa tohioldold/ tereer hergiin oroltsogch bish bolohoor davj zaaldah gomdol gargah erhgyi yldene, tegeheer yneheer erh n zurchigdsun baival erhee yaj hamgaaluulah ve

. Шууд холбоос

2010-08-13 -

Бичсэн: Цэндийн Цогт

Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага энэ нийгэмд оршин тогтноод байгаа учраас зохицуулалт шаардаад байгаа байх л даа. Түүнээс хуулиар нэг мөр байлгах байлгахгүйг нь цогц байдлаар шийдэх боломж, мэдэл бидэнд байдаг бол нэг тийш нь болгоно л доо.
Энэ жижиг санл, хэлэлцүүлэг ч эхлэл нь болж магад I hope so. Жишээ нь: төрийн бус байгууллагын тухай хуулиар иргэд хуралдаад ТББ -ыг байгуулах шийдвэрээ гаргачихвал, ТББ -ыг байгуулагдсанд тооцно гэж байгаа. Храин улсын бүртгэлд бүртгүүлснээр Хуулийн этгээдийн эрх эдлэнэ гэж байдаг. Гэтэл ТББ байгуулагдсан мөртлөө Хуулийн этгээдийн эрхгүй /бүртгүүлээгүй, эсхүл бүртгэж аваагүй жишээ нь "Иргэдийн шударга шүүх" гэдэг байгууллага/ байгууллага байж л байна.
Мөн иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн эрхгүй байгууллага оролцогч буюу Subject болно гэсэн зохицуулалт байгаа.
гэхдээ энэ нь "эрх зүйн этгээд" мөн "хуулийн этгээд" гэсэн 2 ойлголтын хэрхэн ялгаж ойлгохоос хамаарах байх. many thanks for your comment. keep it up

. Шууд холбоос

2010-08-12 - "Эрхгүй" хуулийн этгээд үү, эсхүл "хуулийн этгээдийн эрх"-гүй өөр нэг байгууллага уу?

Бичсэн: С.Өмирбек (зочин)

"Хуулийн этгээдийн эрхгүй" байгууллага гэдэг нэр томъёо өөрөө нэг оновчгүй санагддаг, төөрөгдүүлмээр инээх Харин тэрээр хэргийн оролцогч болох уу гэдэг бол өөр асуудал. Манай эрх зүйн тогтолцоонд "эрх зүйн чадамж" гэдэг ерөнхий ойлголт байдаг болхоос "процессын чадамж" гэдэг ойлголт байхгүй. Зарим орнуудад байдаг л юм байна. Жишээ нь Орос ах нар "Процессуальная дееспособность" гэдэг ойлголтыг "дееспособность"-оос нэлээн өөр гэж тайлбарласан байдаг юм байна лээ. Харин миний үзэж байгаагаар, манайд "Процессын чадамж" гэдэг ойлголтыг анх удаа хуулинд тусгах оролдлого хийгдсэн нь "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйл" болов уу. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохын тулд мэдээж тэр "атмосфера" дотор амьсгалах "эрх, үүрэг"-тэй байх ёстой нөгөө "этгээд" маань. Харин тэр этгээдийн "Процессуальная дееспособность" нь тухайн эрх, үүргээр нь тодорхойлогдох болов уу...

. Шууд холбоос

2010-08-11 -

Бичсэн: dao

аан. одоо л ойлголоо

. Шууд холбоос

2010-08-11 -

Бичсэн: Цэндийн Цогт

жишээ нь: СӨХ хуулийн этгээдийн эрхгүй, гэтэл Газрын тухай хуулиар "орчны газрыг СӨХ" -д ашиглуулж болох зохицуулалт орсон. хэрэв орчны газрыг өөр этгээдэд давхцуулан өгвөл СӨХ -ыг хуулийн этгээдийн эрхгүй ч Газрын тухай хуулиар олгогдсон "эрх" нь зөрчигдөх магадлалтай тул гуравдагчаар татаж болох талтай

. Шууд холбоос

2010-08-11 -

Бичсэн: dao

1. хуулийн этгээдийн эрхгүй байгууллага хэрхэн яаж шүүх процесст оролцохыг сайн ойлгож өгөхгүй л байгаамдаа. эрх зүйн харилцаанд бие даасан субъект болж оролцох эрхтэй эсэхэд нь эргэлзэж явдаг гэхүү дээ. иргэний хууль бусад хуулиас харахад холбоо сан нь бүртгүүлж байж хуулийн этгээдийн эрхтэй болсныхоо дараа, хуулийн этгээдийн эрхтэй байж эрх зүйн харилцаанд ороод байдаг. энэ зохицуулалт болохоор хуулийн этгээдийн эрхгүй холбоо сан байж болох мэтээр ойлгогдоод байдаг. тэхээр бүртгүүлээгүй холбоо саны эрх ашиг яаж хөндөгдөхөөрөө захиргааны хэрэг шийдвэрлэх ажиллагаанд "татан оролцуулах" хэмжээнд хүрээд байгааг ойлгохгүй юм. эсвэл ийм тохиолдолд байна уу багшаа.

2. "зайлшгүй шаардлагатай" гэдгийг хэрвээ "татан оролцуулах"-гүй бол тухайн хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын эрх ашиг хөндөгдөх магадлалтай гэж ойлгоно гээд тайлбарлавал энгийн ойлгомжтой байж магадгүй л юм. гэхдээ сүүлийн өгүүлбэрийг би сайн ойлгоогүй байж магадгүй л юм.

. Шууд холбоос





:-)
 
xaax