Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
"Эрх зүйн шүүмжлэл"
Tweet

Одоогийн байдлаар манай улсад 20 шахам тооны эрх зүйч бэлтгэдэг сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сургуулиас олон тооны залуу эрх зүй судлаачид бэлтгэгдэн гарч байгаа бөгөөд сүүлийн үед нийгэмд хуульч мэргэжилтний хэрэгцээ бага байх болсон гэдэг мэдээ үргэлж л зурагт, радиогоор явах юм. Яагаад хуульчдийн хэрэгцээ бага болов оо?

Би хувьдаа хуульчдын хэрэгцээ бага биш харин ч хууль зүйн үйлчилгээний хүртээмж ихээхэн тутмаг байдаг гэж ойлгодог. Хүний нийгмийн ихэнх харилцаа ардаа эрх зүйн ямар нэгэн үр дагаварыг агуулж байдаг. тэр утгаараа хууль зүйн туслалцаа, зөвлөгөө авах шаардлага олонтоо гардаг.

Нөгөөтэйгүүр, тэдгээр олон зуун төгсөгчид нэгэнт л эрх зүйч гэсэн мэргэжил эзэмшсэн гэдгийн нотолгоо болсон диплом өвөртөлсөн тул "ном бичих" нь их элбэг болжээ. мэдээж энэ ном нь уран зохиолын ном биш л дээ. Харин эрх зүйн мэргэжлийн ном байдаг.
1990 -ээд оны эхэн болон дунд үеийн оюутнуудад  эх хэл дээр бичигдсэн мэргэжлийн ном бараг байдаггүй байсан, харин ганц нэг орос хэл дээрх номыг унших даалгавар багш нар маань өгдөг байлаа.
Одоо цаг ч өөр болж, хуульчид ч олон болж, эрх зүйн чиглэлийн ном ч олон болж. Энэ бол сайн хэрэг, олон ургалч үзэл дэлгэрч салбар эрх зүйн чиглэлээр олон судлаачид, багш , хуульчид ном бичдэг болсон.
Гэвч бидэнд тэдгээр олон зуун номны чанарт тодорхой хэмжээгээр хяналт тавих шаардлага гараад байна. Хяналт тавина гэдэгт би зөвхөн тэдгээрт шүүмж бичих аргыг дэвшүүлж байна, түүнээс өөр аргаар хяналт тавина гэвэл бололцоогүй төдийгүй утгаггүй үйлдэл болно.
Уран сайхны ном зохиолын чанар, зохиолчдын чадварт үнэлэлт дүгнэлт өгч байдаг мэргэжлийн шинжээчид байдаг. Тэд мэргэжил нэгтнүүдийнхээ бүтээгдэхүүнд тодорхой хэмжээний үнэлэлт өгч, дутуу дулимагыг нь илрүүлэн засах, санал зөвлөмж өгч уран зохиолын хөгжилд хувь нэмэр оруулж байдаг.
Хууль, эрх зүйн салбарт ч "утга зохиол шүүмжлэгч" гэдэг шиг "эрх зүйн шүүмжлэгч" -дийг бий болгох, тэднийг дэмжих хэрэгцээ шаардлага гарч ирж байна. Яагаад гэвэл заримдаа нь гашуун боловч үнэнийг хэлэхэд эрх зүйн наад захын ойлголттой хүнд зориулсан "ном" гаргаад түүнийгээ "шүүгчдэд зориулсан гарын авлага" гэж нэрлээд байх эсхүл би "ном" бичсэн тэнд энэ асуудлыг ингэж бичсэн байгаа түүгээр ойлгох хэрэгтэй гэх хуульч, өмгөөлөгчид цөөнгүй тохиолдох болоод байна.

Тиймээс эрх зүйн шүүмжлэлийг бий болгон хөгжүүлэх талаар саналаа нэмэрлээрэй. Ингэхдээ би эрх зүйн шүүмжлэл гэдгийг бусдыгаа, хөдөлмөр зарцуулж ном бичсэн нэгнийгээ өөлж муулахын тулд биш харин эрх зүйн хөгжилд тус нэмэр болох, хөгжлийг хурдасгах, бас ном зохилын чанарыг дээшлүүлэхэд хэрэгтэй гэдэг утгаар нь ойлгож байгаа.

1838 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд

2009-01-18 - hi

Бичсэн: uugii (зочин)

hi. zaluusaa. mini bodloor shuumj bna gedeg n alivaa zuiliin dewjin deeshlehed chuhal ach holbogdol uzuulj chadna gedegt itgej bna. happy

. Шууд холбоос

2008-11-27 -

Бичсэн: Зочин (зочин)

worried

. Шууд холбоос

2008-11-26 - зөв шүү

Бичсэн: natsag

Зарим номыг уншихаар ... үгүй ээ хуудсыг нь эргүүлж, хальт гүйлгэж харахад ... арай ч дээ эрх зүйч мэргэжилтэй хүн /хуульч / ийм юм бичих гэж дээ гэж бодогдохоор зүйл харагдаж байдаг.
Бүүр загатнасан газар маажчихлаа.

. Шууд холбоос

2008-10-17 - Асуулт байна

Бичсэн: dadido

Асуулт байна. Магадгүй улс төржсөн ч байж магад. Уучлал хүсье
1. Долоон сарын үймээний үед компьютер, сандал гэх мэт янз бүрийн эд хөрөнгийг авч гарч байгаа үйлдэл нь хулгай юу, дээрэм уу, булаалт уу.
2. Эрүүгийн хуулийн 179 дүгээр зүйлд буй ЗОХИОН БАЙГУУЛСАН, ӨДӨӨН ТУРХИРСАН гэсэн үйлдэлд ОРОЛЦОХ гэсэн үйлдэл хамаатай юу. ЧУЛУУ шидэж байгаа нь зохион байгуулсанд орох уу, өдөөн турхирсанд орох уу,

миний тавьсан асуултаас ямар ч мэргэжлийн юм үнэртэхгүй байвал уучлаарай. Хариулахдаа аль болох хууль зүйн шинжлэх ухаан талаас нь хариулаарай. Тэр шүүх тэгж шийдсэн байсан. Тэр нь зөв гэсэн хариулт авмааргүй байна.

. Шууд холбоос

2008-09-24 - үгүй мөн гоё сэдэв хөндлөө шүү

Бичсэн: dadido

Нээрээ олон ном хэвлэгддэг ч нэгнийхээ номноос үг үсэг мөр битгий хэл фонт размер алдахгүй хуулсан байдаг шүү. Сүртэй юм бараг үгүй. Харин сүүлийн үед ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН чансаатай номнууд гарсан байна лээ. Санал гэвэл
1. Харьцуулсан эрх зүй судлалыг гүнзгийрүүлмээр байна
2. Хуульч бэлтгэх тогтолцоо нь өөрөө нэлээд өндөр шалгууртай байх. Энэ нь анх конкурс өгөхөөс л эхлэнэ шүү дээ. Эхлээд сэтгэл зүй тест, эссэ бичлэг ч юм уу.
3. Нуулгүй хэлэхэд эрдмийн зэрэг горилсон бүтээлүүдэд тодорхой хуудас заамааргүй байна. Жишээ нь эрүүгийн эрх зүйгээр бичлээ гэхэд л эхлээд эрх зүйн тухай ойлголт гээд бараг арваад хуудас авчих жишээний шал нуршуу юм байдаг. Тэгээд дэвшүүлж буй санаа нь бараг сүүлийн таван хуудсанд байдаг шахуу.
4. Зарим нөхдүүд нэг их зузаан хуудастай бол ОК гэх гээд байдаг. Багш нар өөрсдөө их прагматик байх хэрэгтэй байх аа

. Шууд холбоос





:-)
 
xaax