Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Сонгууль /шүүгчийн албан тушаалын төлөөх/ -ийн балаг
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө

     Шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчдийг нийтийн сонгуулийн үр дүнгээр шалгаруулдаг хуультай байхын балаг дараахь жишээгээр тодорхой харагдаж байна.
     АНУ -ын Мэйриланд муж улсын Балтимори county (манай аймагтай ижил нэгж) -ын шүүгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдон  уг албан тушаалд өрсөлдөгчдийн дундах тэмцэл хэрээсээ хэтэрсэн жишээг нэг нэгнийхээс эсрэг сурталчилгааг тусгайлан гаргасан веб сайтаар дамжуулан явуулж байгаагаас харж болно.
     http://www.scottbeckmantherealstory.com гэсэн сайтад хуучин уг албан тушаалыг хашиж байсан /одоо дахин уг албан тушаалд өрсөлдөж байгаа яагаад гэвэл сонгогдсон шүүгчийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа бөгөөд дахин сонгогдох хүсэлтэй байгаа/ шүүгчид нь шинээр нэв дэвшигчийн талаарх бүхий л муу муухай зүaлийг нь дэлгэн тависан байна.
     Харин нөгөө нэр дэвшигч нь Facebook дэх өөрийн хуудсан мөн л эсрэг талаа өөрийнхөөрөө "тодорхойлсон" байна.

1630 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд

2011-01-28 -

Бичсэн: khaliuna (зочин)

mergejliin horoogoor shalgagdaad hamgiin undur onoo avsnaar n erunhii zuvlul ner devshuuldeg baih heregtei, tegehgyi bol yamar ynelemjeer erunhii zuvluliinhun uneldgiig asuuhad ter udriin Eondoo meddeg gedeg ch ynen shuu ter Eondoo n yu gedeg n oilgomjtoi biz dee

. Шууд холбоос

2010-10-19 - to NB

Бичсэн: Зочин (зочин)

та шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд аль нэг нэр дэвшигчид ямар шалгуураар "санал өгч байгаа" нь тодорхойгүй байдаг талаар зөв дүгнэсэн байна.

Миний бодлоор ШЕЗ -ын гишүүдийг "өрсөлдөгч нар" дотроос шүүгчийн албан тушаалыг хашихад хамгийн сайн тохирох хүнийг "шудрага, бусдын нөлөөнд орох магадлал багатай, бие даасан, хариуцлагатай, мэдлэгтэй" гэдэг шалгуураар ИЛ САНАЛ хураалтаар шийдвэрлэж байх ёстой гэж боддог.

Ингээгүйгээс буюу санал нууц байснаар өрсөлдөгч нар дотроос үл бүтэх этгээд олонхын санал авсан байлаа гэхэд ШЕЗ гишүүдийн хэн нь түүнийг ямар шалгуураар, дэмжээд байгааг олж мэдэх боломжгүй байдаг.

Зүй нь ШЕЗ -д тэдгээр хүмүүсийг гишүүнээр сонгохдоо "зөв бодолтой" буюу өөрт нь таалагддаг өөртэй нь сайн харилцаатай, өөрт нь долигнодог хүний төлөө бус харин "шүүгч" -ийн албан тушаалд шудрагаар ажиллаж чадах хүнийг сонгуулахаар явуулах ёстой юма. Даанч одоо манай хуулиар ШЕЗ -ийн гишүүнийг сонгохдоо тухайн орон нутгийн шүүгчдийн саналыг авдаггүй, харин баахан албан тушаалтан сууж байгаад нэгийгээ гишүүнээр сонгочихдог тэр нь ШЕЗ ороод шударга шалгуураар биш харин тэдгээр дарга нарын таалалд нийцсэн хүний төлөө санал өгдөг нь нууц бишээ.

Тиймээс юуны түрүүнд ШЕЗ -д орох шүүгч гишүүдийг сонгодог журмыг өөрчилж, шүүхийн албан тушаалтнуудын нарын саналаар биш харин нийт шүүгч нарын саналаар сонгодог болох хэрэгтэй байна. Энэ өөрчлөлт уг нь УИХ -д өргөн баригдсан хуулийн төсөлд орсон байгаа л да. сэтгэгдэл бичсэнд талархав.

. Шууд холбоос

2010-10-19 -

Бичсэн: NB

Шүүхийн шинэчлэл гэж зөндөө олон жил ярьсан. гэвч амьдрал дээр хэдэн компьютэр, байшин савны засвараас хэтрээгүй л байгаа.
Мөн шинэчлэл гэдэг зүйлийг байнга шүүгчийн цалин хөлс, баталгаатай холбодог. Энэ яахав ярих асуудал мэдээж.
Хамгийн эхлээд шүүх өөрөө дотооддоо ёс зүйтэй , шударга тогтолцоотой, шүүгч ажиллагсад нь дотооддоо хараат бус, хариуцлага хүлээж чаддаг, зөв боловсон хүчний бодлоготой тийм байж дараагийн асуудал цалин мөнгө хангамжаа яримаар бодогддог.

Ёс зүй, ухамсар, хараат шүүгч нарт мянга цалин нэмээд ч нэмэр болох нь юу л бол. Иргэд, Олон нийтийн итгэлийг олох тухай л хамгийн эхэнд анхаараасай.

. Шууд холбоос

2010-10-19 - Монгол дахь шүүгчийн сонгон шалгаруулалтын тухай

Бичсэн: NB

Сайн байна уу.

ийм вэб блог байдгийг өнөөдөр мэдлээ. Надад шүүхийн боловсон хүчний бодлогын талаар бодож явдаг нэг зүйл байдаг юм аа.

Юу гэхээр Манай шүүхийн хүний нөөцийн бодлого жаахан гаж, тодорхойгүй санагддаг.

Зөвхөн анхан шатны шүүгч болох үйл явцын тухайд яахав тамгын хэлтэс, газрууд нь материалыг хүлээн авч шалгаад Ерөнхий зөвлөлд явуулж байх шиг байгаан. Энд бол нэг их асуудал байхгүй. Аа харин мэргэжлийн хорооны шалгалтаас хойш жинхэнэ буруу гараар энэ үйл ажиллагаа явагдаж ихэнхдээ Ерөнхий зөвлөлийн хэдэн гишүүний халаасны хүн цаашаа Ерөнхийлөгч рүү танилцуулагдахаар явдаг. Хэрвээ та үнэмшихгүй эсвэл намайг худал ярьж байна гэж бодож байвал сүүлийн хэдхээн жилд нийслэл дүүрэг, амьдрах ажиллахад орчин сайтай газруудад томилогдсон шүүгч нарын нэрсийг харахад л ойлгомжтой байх болов уу.

За тэр яахав энэ миний асуудал биш. Миний гол хэлэх гэсэн санаа бол тамгын хэлтэс, газартаа ёс зүйн хувьд асуудалгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэдгээ баталчихаад мэргэжлийн хороонд шүүгч хийх хангалттай мэдлэг хуримтлуулсан гэдгээ нотолж шалгалтаа өгчихсөн бол хэн хамгийн өндөр оноо авсан байдлаараа давуу тал болгож ажиллах газраа сонгодог тийм механизм хийж болдоггүй юм уу. заавал Ерөнхий зөвлөлөөр оруулж нууц санал хураалт гэдэг балай танил талаа шүүгчээр томилдог энэ ёс шударга бус процэссийг байхгүй болгомоор санагддаг.

яахав зүгээр Ерөнхий зөвлөлд танилцуулагдаад үнэхээр шүүгч болгож болохгүй онцгүй шалтгаан байвал тэрийг нь хэлэлцээд мэргэжлийн шалгалтандаа бусдаасаа илүү байгаад нь боломжийг олгоод явахад болохгүй юм баймааргүй дээ.

Хөдөөний, дарга цэрэгтэй сайн танил бус найр наадамд тааруухан нэр дэвшигч нийслэл дүүрэгт ажиллаж болохгүй гэсэн нэг тийм заншлын хэм хэмжээ бараг л бий болчихсон байгааг анзаардаг л байлгүй дээ.

. Шууд холбоос

2010-10-18 -

Бичсэн: Цэндийн Цогт

God luck to your study Tamjidaa
гоё шүү

. Шууд холбоос

2010-10-17 - sain bna uu bagshaa

Бичсэн: Зочин

sain bna uu bagshaa ene odriin mend hurgey tanii ajil sain bizdee tamjid bna bi USA.d surch bga

. Шууд холбоос

2010-09-14 - зарим зүйлийг ойлгохгүй байна

Бичсэн: монгол (зочин)

эргэлзэх
Шүүгч Цогт таны эх орноо ажил мэргэжлээ гэсэн хүсэл эрмэлзэл бас хийхээр зүтгэж байгаа зүйлийг чинь ойлгож байгаа ч заримдаа бичсэн зүйл чинь яг юу хэлэх гэсэн нь тодорхойгүй бүрхэг байх юм. Нэгэнт өөрийн дуу хоолойгоо хүргэхээр зорьж байгаа юм чинь яг юу хэлэхээ өөрийнхөөрөө гаргаж байвал их баярлах байна. Одоо манай нийгэмд хүн болгон их бүрхэг хаалттай болчихоо юу даа гэж бодогдож байна. Харин та бусдаас арай нээлттэй байхаар зорьж байгаа бол зоригтой бичиж байгаарай. Амжилт хүсье.

. Шууд холбоос

2010-09-13 -

Бичсэн: paul

Tsogt shuugchid talarhaj yavdag. shuuhin toloo eh ornoo gesen bas mergejlee gesen zutgeld n. olon niitiin sanal asuulgaar shuugchiig songon gedeg n balagtaigasa batalgaatai yum bishuu!. hunii medleg bolovsrol unelemjiig gants 2 hon hun uneleed huviin uzemjeeree songoh shudraga yosiig husemjilosen myanga myangan irgen unelej itgel huleelgen gedeg n iluu batalgaatai sanagdan. mongold l jinehen balagtai gemeer zuil ih bolj bgaa bizde. oorchloh chin ermelzel buhii chadvarlag shuugchid deeshee garah geheer huviin uzel, unelemj n oor bolohoor ted dardag. haran urgelj shiniig husemjlegch ard tumen yah bol? nerd nerd

. Шууд холбоос





:-)
 
xaax