Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Dateline: 2008-12-12
Шүүгчийн “ДОТООД ИТГЭЛ” vs. Шүүгчийн "ДОТООД ИТГЭЛ"
Tweet


Мэдээж "шүүгчийн дотоод итгэл" гэдэг нь ихээхэн судалгаа шаардсан сэдэв билээ.

Хуульчлан зохицуулсан байдлаас үзвэл шүүгч нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэх ёстой байна. Харин шүүгчийн "хууль хэрэглэх" үүргийн тухайд энэхүү "дотоод итгэл" гээч нь хамааралтай юу гэсэн асуулт гарч ирэх нь дамжиггүй.

Процессын хуулийн зохицуулалтаас үзвэл Дээд шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх эрхтэй байдаг.

Ингэхдээ дараахь үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй байна. Үүнд:

1. хууль буруу хэрэглэсэн
2. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа /хууль/ зөрчсөн
3. нотлох баримтыг буруу үнэлсэн

Үүнээс үзвэл хууль хэрэглээ болон нотлох баримтыг үнэлэх ажиллагаа нь /дор хаяж энэ утгаараа/ тусдаа гэж ойлгогдохоор байна.

Дээд шатны шүүхэд илүү олон жилийн ажлын туршлагатай, өргөн мэдлэг хуримтлуулсан хүмүүс ажиллах шаардлага тавигддаг. Тиймээс хууль хэрэглэх туршлага, чадвар илүүтэй гэдэг утгаараа анхан шатны шүүхийн шүүгчээс илүү "хууль хэрэглэх" мэдлэг, чадвартай байх ёстой учраас анхан шатны шүүхийн шүүгчийн "хууль хэрэглэсэн" байдалд хяналт тавьж, буруу гэж хэлэх, улмаар хүчингүй болгох эрхтэй байх нь ойлгомжтой юм.

Анхан шатны шүүхийн шүүгч, дээд шатны шүүхийн шүүгч аль алин нь хэрэг, маргааныг шийдвэрлэхэд НОТЛОХ БАРИМТ -ыг өөрсдийн итгэл үнэмшлээр үнэлэх эрхтэй байна. Тэгэхлээр тодорхой нэг хэрэг анхан болон дээд шатны шүүхээр хэлэлцэгдсэн тохиолдолд тэгээд дээд шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг "нотлох баримтыг буруу үнэлсэн" гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон тохиолдолд дараах асуудал гарч ирнэ.

Дээрх хуулийн зохицуулалт, одоо мөрдөгдөж байгаа практикаас үзвэл Дээд шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн "нотлох баримт" үнэлсэн байдлыг буруу гэж үзээд өөрийнхөө итгэл үнэмшлийг тэднийхээс илүүд тавих нь зөвшөөрөгдсөн /мэт/ байна.

Гэтэл "нотлох баримт" -ыг үнэлэх асуудал нь тухайн хүний хууль зүйн мэдлэгийн хэр, хэмжээнээс үл хамаардаг гэсэн онол, үзэл ихээхэн дэлгэрсэн байдаг. Өөрөөр хэлбэл нотлох баримтыг үнэлэхэд хуульч байх шаардлагагүй гэсэн үг. Харин жирийн /дундаж/ иргэн "нотлох баримт" -ыг аль ч шүүгчтэй ижил түвшинд үнэлэх чадвартай гэж үздэг.

Тиймээс шүүхэд аливаа хэргийг шийдвэрлэхэд нотлох баримтыг нэг л удаа үнэлэдэг байх ёстой, харин тэр нэг л удаа хийгдэх үнэлгээг хийх эрхтэй субьект нь тухайн үнэлгээг хийхдээ "хараат бус" байх шаардлага тавигддаг. Харин  шүүх ажиллагаанд өөр өөр этгээдүүд нотлох баримтыг дахин дахин үнэлэх, улмаар нэг нэгнийхээ үнэлгээг зөв, буруу хэмээн шийдвэрлэх нь хэр зохимжтой вэ?

За үүгээр би асуудал хөндсөн юм шүү, түүнээс "нотлох баримт" -ыг анхан шатны шүүх л үнэлэх ёстой гэж "дөргүй бух" шиг зүтгэх гээгүй харин энэ сэдвийг сонирхогчдоор хэлэлцүүлэх нэг санаа  ...

уншигдсан.

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2009-4-10 -

Бичсэн: Зочин

tongue

. Шууд холбоос

2009-3-21 - contact

Бичсэн: Tsogt

shavi maani baigaa yum aa, ta uuruu contact /e-mail haygaa/ yavuulav bi e-mailiig ni ugye

. Шууд холбоос

2009-3-20 - huselt

Бичсэн: zochin (зочин)

gansukh gej yamar hun be. ene huntei uulzaj yariltsmaar bna. holboo barih arga bna u

. Шууд холбоос

2009-1-23 - Шүүгчийн дотоод итгэлд нөлөөлөх хүчин зүйлс

Бичсэн: Gansukh (зочин)

Шүүгчийн дотоод итгэлд нийгэм, эдийн засаг, улс төрийн болон амин хувийн маш олон хүчин зүйл ямар нийгэм, аль улс оронд байгаагаас нь үл хамааран нөлөөлж байдаг.
Девид Мейрсийн шүүгчийн зан үйлд хийсэн анализаас үзвэл практикт дараах 3 зүйлс шүүгчийн дотоод итгэлд нөлөөлдөг байна гэсэн бөгөөд эдгээрийг нь гадаад хүчин зүйлс гэж ойлголж болохоор байна..
1. Шүүгдэгчийн гадаад төрх(царай зүс, бие бялдар, нас, хүйс, эрүүл мэндийн байдал)
Энэ талаар Д.Мейрс уг номондоо шүүгдэгч зүс царай сайтай байх нь ялангуяа эсрэг хүйсийн шүүгчийн дотоод итгэлд илүүтэй нөлөөлдөг гэсэн байна. Мөн шүүгдэгч гадаад төрх, биеийн галбир муутай байх явдал нь шүүгчид эсрэгээр нөлөөлдөг гэсэн байна. Энэ нь Ломброзогийн гэмт хэрэгтэн бие хүний гадаад төрхийн онолтой ч холбоотой байж болох юм.
2. Шүүгдэгчийн ажил мэргэжил мөн шүүгдэгчийн урьд нь ял шийтгүүлсэн байдал, хохирогчийн мөнгөн нэхэмжлэл
Шүүгдэгч мэдлэг боловсрол сайтай өндөр, хариуцлагатай албан тушаал эрхэлдэг байвал шүүгчийн дотоод итгэлд эерэгээр нөлөөлдөг гэж үзжээ.
3. Шүүгдэгч өөртэй нь төсөөтэй байх явдал
Шүүгч өөртэйгээ гадаад төрх, үйл хөдлөл, үг хэллэг, үзэл бодлоороо адил шүүгдэгчид ял оноохдоо их өрөвч хандаж. Хэрэв би энэ гэмт хэргийг үйлдэж чадахгүй гэж үзэж байгаа бол, надтай адилхан хүн энэ гэмт хэргийг үйлдэж чадахгүй нь лавтай гэж боддог учраас дотоод итгэлд нь маш их нөлөөлдөг гэсэн байна. Гэхдээ ийм шүүгчтэй адил төстэй байх явдал маш ховор тохиолддог байна. Энэ талаар шүүгчид ч, судлаачид ч одоохондоо анхаараагүй байгаа боловч ийм явдал манай монголд огт гарахгүй гэж үгүйсгэж болохгүй юм.
4. Олон нийтийн санаа бодол
5. хэвлэл мэдээллийн хэрэгсэл
Энэ хоёр зүйл нь манайд хүчтэй ажиглагдаж байгаа зүйлсүүд юм. Энэ талаар нэлээд олон шүүгчтэй уулзаж ярилцаж байхад бүгдээрээ дотоод итгэлд нөлөөлдөг гэдэгтэй санал нэгдэж байлаа.
Хэрэг маргааныг шийдэхээс өмнө энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр чөлөөтэй мэдээлж байгаа явдал нь олон нийтийг энэ талаар тогтсон ойлголттой болгодог бөгөөд уг хэргийг хуулинд заасан хүрээнд шийдэхээр олон нийтийн санаа бодлоос өөр шийдвэр гарах болохоор тухайн шүүгч олон нийтийн зүгээс ирэх шүүмлэлээс айж аль болох олон нийтийн санаа бодолд нийцүүлж шийдэх сонирхол төрдөг байна.
Мөн томоохон иргэний хэрэг дээр нэхэмлэл гаргахаасаа өмнө зориудаар захиалгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн хэргийнхээ талаар өөртөө ашигтай мэдээлэл түгээж, одоо шүүх яаж шийдэхийг харъя гэсэн заналхийлэх шинжтэй мэдээлэл цацаж олон нийтийн санаа бодлыг өөртөө татсаны дараа нэхэмлэл гаргах явдал нэлээд гарч байгааг шүүгчид ярьж байна. Иймэрхүү хэргийг авсан шүүгч аль болох шийдэхгүй, зайлсхийх сонирхолтой байдаг гэдгийг ярьж байна.
6. Талуудын мэтгэлцээн
Талуудын мэтгэлцээн бол уг хэргийн жинхэнэ бодит байдлыг илрүүлэх, түүнийг нотлох баримтын ач холбогдлыг тодорхойлоход хамгийн чухал байр суурь эзэлдэг нотолгооны чухал процесс юм.судалгаанд хамрагдсан шүүгчдийн 51 хувь нь талуудын мэтгэлцээн дотоод итгэлд нөлөөлдөг гэж үзсэн байна
7. Дээд албан тушаалтны нөлөө
Хэнд ч, юунд ч захирагддаггүй хэт хараат бус болчихсон шүүгчид бас бий. Мөн шүүхийн дотор манай улс төрийн нам, парламент, засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд байгаа гэдэг шиг олигархи маягийн хэсэг фракци бүлэглэл бий болж “хамтын” шийдвэр гаргадаг сүлжээ бий болжээ. Энэ сүлжээнд ороогүй зөрүүд, шударга нөхдүүд шүүхээс шахагдах, адлан шүүмжлэгдэх, шийдсэн хэрэг нь “бөөс түүлтээр” дараагийн шатанд унах явдал ч байдаг гэнэ. Тэгээд тэд удахгүй номхорч, зөөлөн чихтэй, шударга ёс, хууль ёсд халтай хүмүүсийн эгнээнд шилжинэ. Ийм зовлонг олон шүүгч амсаж байгаагаа сэм ярьж, амьдарлаа бодон “сохрын газар сохор” болж явнаа гэж шүүрс алдаж явдаг гэсэн байдаг. Эндээс үзэхэд шүүгчид дээд шатны албан тушаалтан буюу дээд шатны шүүгч нөлөөлдөг нь тодорхой байна.
Мөн шинэ шүүгчдэд дээд шатны болон ерөнхий шүүгч гэхгүйгээр ижил шатны олон жил ажилласан /архаг/ шүүгчдийн нөлөөлөл байдаг гэдгийг шинэ шүүгчид хэлдэг. Бас олон жил хамт ажилласан болохоор нэгнийхээ гуйлтыг биелүүлэх гэх мэтээр нэг шүүгч нөгөөгийнхөө дотоод итгэлд нөлөөлдөг явдал байхыг үгүйсгэхгүй аргагүй юмаа.
Судлагаанд оролцогчидын 1 хувь нь дээд шатны албан тушаалтаны нөлөөлөл дотоод итгэлд нөлөөлдөг гэж хариулсан байна .
8. Танил тал, найз нөхдийн гуйлт
Энэхүү нөлөөллийг найз нөхдөө гэсэн хүн чанарын үүднээс зөвтгөж болох боловч, шүүгчийн шүүн таслах үйл ажиллагаа бусад бүх зүйлээс ямагт илүү чухал байна гэсэн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж байна.
Найз нөхдийн гуйлт, танил тал дотоод итгэлд нөлөөлдөг гэж судалгаанд хамрагдагсадын 15 хувь нь үзжээ .
9. Төр, захиргааны байгууллага, албан тушаалтны нөлөөлөл: Шүүгчийн дотоод итгэлд нөлөөлөх гол субьект нь төр, түүний албан тушаалтан гэдэг нь тодорхой юм. Энэ нөлөөлөл нь хэргийн болон процессын ажиллагааны төрлүүдэд харилцан адилгүй байдаг. Үүнийг Германы эрдэмтэн Карл Аугуст Беттерманн нарийвчлан судлаж, нөлөөллийн хэмжээг эрүү, иргэний хэрэг дээр харилцан адилгүй байдагийг тодорхойлох оролдлого хийсэн байна. Тэрээр үзэхдээ хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн зүгээс шүүх, шүүгчдэд нөлөөлөх магадлал иргэний хэрэгт харьцангуй бага, эрүүгийн хэрэгт процессын ажиллагаагаар прокурор нь шүүгдэгчдэд төрийн цээрлэл үзүүлэх үүднээс ялладаг процессоор дамжин ялангуяа улс төрийн чанартай эрүүгийн хэрэгт дарамт үзүүлэх гол аюул байдаг гэж үзсэн байна.
Захиргааны хэрэгт төр, захиргааны байгууллага, албан тушаалтан хариуцагчаар оролцдог тул төрийн нөлөөлөл илрэх магадлал өндөр байдаг энэ нөхцлүүдэд шүүгч төрөөс хараат бус байх, өөрийн хараат бус байдлаа хамгаалах эрхийг хамгийн ихээр мэдэрдэг ч байж болох юм.
Үндсэн хуулийн шүүхийн хувьд төрийн өндөр албан тушаалтан, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага хариуцагч нь байдаг болохоор тэдгээрээс ирэх шахалт, дарамт илүүтэй байдаг нь ойлгомжтой. Манай улсад сүүлийн үед энэхүү дарамт, шахалт нь ил тодоор гарах болсон билээ. Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг Улсын Их Хурлын байнгын хороодын болон нэгдсэн чуулган дээр дуудаж ирээд загнаж, асуудлыг биднийхээс өөрөөр шийдвэл эгүүлэн татна гэж хүртэл айлган сүрдүүлж байна. Өөр улс оронд ийм жишиг байдаггүй юм байна.
Энэ нь Ерөнхийлөгч, ерөнхий сайд, Улсын их Хурал, засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэсэн заалтыг зөрчиж байна. Энэхүү заалт нь эрх мэдэл бүхий албан тушаалтны нөлөөнөөс хуулийг дээгүүрт тавьж, хараат бус байдлаа хадгалах боломж, тэдний хүсэл зоригт нийцээгүй шийдвэр гаргасан шүүгчийг улс төрийн болон бусад шалтгаанаар оролдохоос хамгаалсан Үндсэн хуульт ёсны томоохон ололт байлаа. Гэхдээ үүнийг тухайн шүүгч мэргэжлийнхээ онцлогт тохируулан зөв ашиглаж чадвал төрийн болон бусад гадны нөлөөнөөс ангид байж хэрэг маргааныг өөрийн хараат бус байдлаа хамгаалж, өөрийн дотоод итгэлээр шийдэх боломж бий.
Албан тушаалтны нөлөөнд орохгүй, ажил мэргэжлийн талаар хараат бус байх нөхцөл байдлыг бий болгох зорилгоор хуульчийг шүүгчийн албан тушаалд тохоон тавих журмыг хуульчлан баталгаажуулж өгсөн нь Монгол Улсын шинэ Үндсэн Хуулийн үзэл баримтлалын нэг гол онцлог болно. Өөрөөр хэлбэл шүүгчийг хувийн талаар удирдах байгууллага, хэн нэг албан тушаалтнаас хараат байлгахгүйн тулд хугацаатай сонгодог хуучирсан журмыг халж, Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс тусгайлан өрсөлдүүлэн шалгаруулж, нэр дэвшүүлсний үндсэн дээр Ерөнхийлөгч хугацаагүй буюу насаар нь томилж байх зарчим тогтоосон. Энэ бол Улсын Ерөнхийлөгч нь шүүгчийг “харьяалан захирна”, “хянан шалгана”, “үзэмжээрээ халж солино” гэсэн хэрэг биш, “бусдаас хараат бус байх баталгаа нь”, “хамгаалагч нь” байна гэсэн үг юм.
Эдгээрээс гадна шүүгчээс өөрөөс нь хамаарах буюу дотоод гэж үзэж болох дараах хүчин зүйлсүүд байна. Үүнд:
1. Шүүгчийн мэргэжил, ажилын ур чадвар, туршлага
Шүүгч хүн аливаа хэрэг маргааны өмнө барьц алдахааргүй мэргэшсэн, онолын болон хууль хэрэглэх өндөр мэдлэг ур чадвартай байх шаардлагатай. Мөн хууль зүйн аналитик сэтгэлгээтэй, хэл зүйн хувьд зөв, зөрчилгүй найруулан бичих чадварыг эзэмшсэн байвал зохино.
Энэ нь тухайн шүүгчийн ажил мэргэжлийн ур чадвар дутагдсанаас болж уг хэрэгт чухал ач холбогдолтой нотлох баримтын үнэ цэнийг буруу тодорхойлсноос хэргийн бодит байдлын талаар уг хэргийн жинхэнэ бодит байдлаас өөр төсөөлөл, дотоод итгэлтэй болох явдлаар илрэнэ
2. Шүүгчийн нинжин сэтгэл
Шүүгчийг ярьдаг хууль, хуулийг амьдруулагч гэдэг ч гэсэн уг шүүгч хувь хүн гэдэг утгаараа өөрийн гэсэн сэтгэл хөдлөл, нинжин сэтгэлтэй байх нь зайлшгүй юм. Нинжин сэтгэл гэдэг бол субьектив ойлголт юм. Шүүгчийн сэтгэлийг хөдөлгөж, нинжин сэтгэлд нь хүрсэн мэдүүлгийг шүүгдэгч өгөх, өмгөөлөгч мөн тийм өмгөөллийн үгийг хэлж чадвал шүүгчийн дотоод итгэлд нөлөөлөх нь гарцаагүй юм. Шүүхийн практикад өмгөөллийн үг хэлж шүүгчийг уйлуулж байсан тохиолдол цөөнгүй байдаг.
3. Шүүгчийн ёс зүйн төлөвшил гэсэн хүчин зүйлс нөлөөлнө.
Шүүгчийн ёс зүй бол шүүгчийн дотоод итгэлд нөлөөлдөг хамгийн чухал зүйл юм. Учир нь ёс зүйн төлөвшил ямар байгаагаас хамаараад сайн, муу аль ч талаас нь нөлөөлж болно.
Шүүгчийн дагаж мөрдвөл зохих ёс зүйн хэм хэмжээний үндсэн агуулга нь шүүгч зөвхөн хууль дээдэлж хөндлөнгийн нөлөөнд автахгүй байх, албан тушаалаа ашиглаж бусдыг шан харамж өгөх байдалд хүргэх, шаардах, авах зэргийг цээрлэж, шударга шийдвэр гаргаж алба, амины харьцаандаа хууль тогтоомж, ёс зүйн хэм хэмжээг сайтар сахих явдал юм.
Манайд шүүгчийн сонгон шалгаруулалтанд ёс зүйн шалгуурыг хангалттай хэмжээнд тавихгүй байгаа нь шинэ, залуу шүүгчид ёс зүйн зөрчил гаргахад нөлөөлж байна. Учир нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн тайлан мэдээнээс үзэхэд сахилгын зөрчил гаргасан шүүчдийн 75 орчим хувь нь 35-аас доош насны, дунджаар 5 хүртэл жил ажилласан шүүгчид байна.
Гэтэл АНУ-д 2 жил ажилласан залуу шүүгч, олон жилийн туршлагатай шүүгчдийн дунд санал асуулга явуулж үзэхэд аль аль нь шүүгч хүний хувийн шилдэг чанарт өндөр ёс суртахуунтай байх, шийдвэр төгс байдал, шулуун шударга чанар, бие оюуны эрүүл чийрэг байдал орно гэж хариулсан байна. Эндээс үзэхэд АНУ-д шүүгчдийн ёс зүй ямар өндөр түвшинд байгааг харж болно.
Ёс зүйн төлөвшил муутай байх нь тухайн шүүгчийн дотоод итгэлд муугаар нөлөөлөөд зогсохгүй гадны бусад зүй бус хүчин зүйлүүд нөлөөлөх нөхцөл бололцоог бий болгодог аюултай.
Ёс зүй нь зарим тохиолдолд эрх зүйгээс ч ихээхэн хүчтэй байдаг нь хүмүүс түүнийг ямар нэгэн албадлагагүйгээр өөрсдөө тогтоож, урт удаан хугацааны туршид зан үйлээрээ журамлан зохицуулж ирсэнд оршино.
Нийгэмд уур амьсгал бүрэлдэн тогтоход ёс зүй нь хоёр талт нөлөө үзүүлдэг нэгдүгээрт: Ёс зүй цэвэр байвал нийгэмд эерэг нөлөө үзүүлж, хөгжихөд нь таатай нөхцөл болдог. Хоёрдугаарт: Ёс зүй бохир байвал нийгэм тэр чигээрээ доройтох сөрөг нөлөө үзүүлдэг байна. Яг үүнтэй адил шүүгчийн ёс зүй “дотоод итгэл”-д нь нөлөө үзүүлдэг.
Энэхүү хүчин зүйлсүүдээс шүүгчийн дотоод итгэлд гадаад хүчин зүйлс нь илүүтэй нөлөөлөх хандлагатай бол дур зорго бий болох, дотоод хүчин зүйлс нь илүүтэй нөлөөлөх хандлагатай байх нь шүүгчийн дур зоргыг хязгаарлаж, хууль амьдралд бодитойгоор хэрэгжих, мөн шүүгчийн дотоод итгэл шүүхийн шийдвэрт тусгалаа олох явдалд сайнаар нөлөөлөх хандлагатай байгаа нь ажиглагдаж байна.

. Шууд холбоос

2008-12-29 -

Бичсэн: Зочин

kiss

. Шууд холбоос


idiomatic-dormant