Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Шүүх ба хууль эрх зүйн салбар (Corruption)
Tweet

Монгол Улс дахь авилгалын байдалд хийсэн үнэлгээ
(2005 оны 8 дугаар сарын 31-ний байдлаарх эцсийн тайлангаас)

Авторитар засаглалын өнгөрсөн үе болон хүчтэй уламжлал нь Монгол улсын шүүхийн системийг сүүдэр мэт даган бэрхшээл үүсгэсээр байна. Ойлголтын хувьд арай дээрдсэн хэдий ч иргэд шүүхэд итгэхгүй хэвээр байгаа бөгөөд энэ нь ч аргагүй юм.31 Шилжилтийн богинохон хугацаанд бие даасан, хараат бус, алагчилдаггүй шударга байдал шүүхийн системд төлөвшөөгүй байна. Хэдийгээр прокурор болон шүүгчид хууль эрх зүйн шинэ системийн талаархи сургалтанд хамрагдсан боловч хууль зүйн хичээл зааж буй багш нарын олонхи нь тоталитар дэглэмийн үед багшилж байсан хүмүүс байгаа юм. Ардчиллын шинэ сэтгэхүй сургууль төгсөгчдөд төлөвштөл тодорхой цаг хугацаа шаардлагатай болно. Олон шүүгч нар өмнөх нийгэмд алба хашиж байсан хүмүүс. Тэд улс төрийн удирдагчид ба өндөр албан тушаалтнуудаас удирдамж заавар авч заншсан. Хэн нэгнийг таньдаг хэн нэг нь шүүгчтэй ярьж, харж үзэхийг гүйвал тэд “арын хаалга” гэдэг
-------------------------------------------------------------------------------------------------------------------
31 Шүүхийн салбарт автлгал нүүрлэсэн гэж үзэгчид 2000 онд 38,9% байсан бол энэ нь 2005 онд 17,7% болтол буурчээ. Гэвч асуулгад оролцогчдын 93% нь 2005 онд улс төрийн нөлөөтэы хүмүүст шүүх нааштай ханддаг гэж үзсэн байна. Энэ оролцогчдын 90% нь баян хүмүүст шүүх илүү сайн ханддаг гэж үзжээ. Сант Марал/Муж улсуудын Шүүхийн Үндэсний Төв, АНУ-ын ОУХА-ын санхүүжүүлтэй- Монголын Шүүхийн тогтолцооны олон нийтийн асуулга, 2001, 2003, 2005 онууд 50
--------------------------------------------------------------------------------------------------------------------
уламжлалд автамтгай байдаг. Тэд мөн эдийн засгийн хүчин зүйлийн нөлөөнд автдаг. Өөрт нь, гэр бүлд нь эсвэл найз нөхдөд нь ирж болох ашиг, үр дагаврын талаархи шүүгчийн ойлголт шүүхээс гарах шийдвэрийг тодорхойлж болох талтай. Бага цалин нь шүүгчид хээл хахууль, бэлэг болон бусад мөнгөн өглөг авах шалтгаан болдог хэмээн ярилцлага өгсөн олон хүмүүс өгүүлж байсан. Ярилцлагад оролцсон бусад хүмүүс энэ төрлийн авилгал аймгийн түвшинд бүр илүүтэйгээр явагддаг бөгөөд туршлага муу, хөрөнгө чинээ тааруухнаас болоод илүү “өртөмтгий” байж болох шүүгчтэй хэл амаа амархан ололцож болдог гэж хариулсан байна.
Гэхдээ, систем дэх улс төрийн нөлөө, авилгалын түвшин нь шүүхийн хамаарлаас шалтгаалан нэмэгддэг. Улс төрийн дарамт шахалт анхан шатны шүүхийн түвшинд бага, давж заалдах шүүхийн түвшинд дунд зэрэг, харин дээд шүүхийн түвшинд бол зайлшгүй байдаг байна. Ерөнхийлөгч бүх шүүгчдийг томилдог бөгөөд өмнө нь шүүгч байсан хүмүүсийн яриагаар бол сонгон шалгаруулалтын үйл явцад л авилгал эхэлдэг байна. Шүүхийн шийдвэрийн нууцлал нь шүүх дэх авилгалыг улам өөгшүүлдэг ба шүүгчид шийдвэр гаргахад баримт нотолгоо хангалттай эсэхэд санаа зовох шаардлагагүй байдаг.
Авилгалын хэрэгт ял шийтгэл оногдуулах явдал Монголд нийтлэг бус байдаг нь хариуцлагаас мултрагсдын хувьд жаргалын орон болж байна. Ерөнхий прокурорт тайлагнадаг Мөрдөн байцаах тусгай алба нь шүүх, цагдаагийн ажилтнуудын өдүүлсэн гэмт хэргүүдийг мөрддөг. 2002 оны 9-р сараас 2005 оны 6-р сарын хооронд гарсан хээл хахуультай холбогдолтой 20 хэргийг шалгаснаас32 зөвхөн 4-т нь ял шийтгэл оноожээ. Үлдсэн хэргийн ихэнхийг прокурорын хүсэлтээр хэрэгсэхгүй болгожээ. Ярилцлага өгсөн зарим хүмүүсийн хэлснээр бол төрийн албан хаагчид авилгалын хэргийн улмаас ял шийтгэл авсан тухай хэн ч хэзээ ч сонсоогүй байна.
Дүгнэлт ба зөвлөмжүүд: Монголд хууль сахиулах, хууль хэрэгжүүлэх нь бэрхшээлтэй ажил юм. Хууль эрх зүйн системийг өөрчлөн шинэчлэх явцад зарим
--------------------------------------------------------------------------------------------
32 Монгол улсын Эрүүгийн хуулинд авилгалын тухай заалт байдаггүй. Ихэнх Монголчууд үүнийг зөвхөн хээл хахууль гэж ойлгодог. Эрх мэдлээ урвуулан ашиглах нь авилгалын хэрэг бөгөөд ийм хэргийг нотлохын тулд заавал хээл хэхууль авсныг батлах шаардлагагүй байдаг. Тийм болохоор авилгачдын бодит тоо үүнээс өндөр байж магадгүй. 51
---------------------------------------------------------------------------------------------
хуулийг бусад хуулиудтай зөрчилдөх эсэх, хэрэгжүүлэлтийн шатанд гарах бэрхшээлүүд буюу хуулийн цоорхойг нухацтай авч үзэлгүйгээр богино хугацаанд боловсруулж баталсан. Энэ нь ялангуяа, авилгалтай тэмцэх асуудалтай холбогдолтой хуулиуд дээр илт ажиглагдаж байна. Ерөнхийдөө, ихэнх хуулиуд сайн боловсруулагдсан хэдий ч тэднийг ойлгоход эсвэл хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байх талтай. Ардчилал төлөвших явцад хууль тогтоомжуудыг бүрэн хэмжээгээр дахин хянах ажлыг асуудал тус бүрээр хийх шаардлагатай байдаг. АНУ-ын ОУХА нь сайн засаглалын зарчмуудтай холбоотой асуудлуудыг онцгойлон анхаарсан тийм хүчин чармайлтанд дэмжлэг үзүүлэн ажиллах нь зүйтэй.
Хэрэгжиж болох хууль тогтоомжид захирагдах тогтолцоонд шилжих шилжилтийн үед шүүхийн системийн шинэтгэлийг хийхэд олон улсын доноруудын дэмжлэг туслалцаа маш чухал байсан юм. Хэрэгжүүлэлт болон урт хугацааны чадавхийг бий болгох явдал томоохон сорилт хэвээр байгаа хэдий ч АНУ-ын ОУХА болон Дэлхийн банк нь амжилттай хэрэгжүүлж байгаа шүүх эрх мэдлийн шинэтгэлийн төслүүдээрээ дамжуулан эдгээр хүчин чармайлтуудыг дэмжсэн хэвээр байна. АНУ-ын ОУХА болон бусад доноруудын дэмжлэгтэйгээр хэдийн хэрэгжсэн шүүхийн систем дэх шинэтгэлийн цар хүрээний талаар ойлголт бас хязгаарлагдмал байна. Жишээ нь, үнэлгээний багийн ярилцсан хууль эрх зүйн мэргэжилтэй хүмүүсийн ихэнх нь шүүхийн шийдвэрийг илүү ил тод болгохын тулд шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл авах боломжийг сайжруулах санал тавьж байсан юм. Гэвч, энэ чиглэлээр томоохон алхмууд аль хэдийн хийгдэж, шүүх болгон дээр хэргийн талаар мэдээлэл авч болох компьютержсэн цэг байгаа гэдгийг ярилцлага өгсөн бараг бүх хүн мэдэхгүй байлаа. Эдгээр мэдээллийг ойрын ирээдүйд интернэтэд тавих төлөвлөгөө хэрэгжсэнээр олон нийтийн мэдлэг, ил тод байдалд тус нэмрээ өгөх болно. Донорууд болон Монгол улсын Засгийн газар энэ мэдээллийг нийтэд түгээх шаардлагатай болох нь ойлгомжтой.

683 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд





:-)
 
xaax